Нийгмийн

Нэг дороос 2.4#| Д.Баясгалан: Суурьшлын бүсийн сургууль, цэцэрлэг барих газрыг ШАТ болгосныг бид санаачлаагүй

Мэдээ мэдээллийн Eguur.mn агентлаг нүүрсний сонсголын нэгдүгээр шатны хэсгийг өдөр бүрээр нь багцалж, НЭГ ДОРООС агуулгаар хүргэсэн. Үргэлжлүүлэн энэ долоо хоногт өрнөж буй сонсголыг НЭГ ДОРООС агуулгаар багцлан хүргэж байна.

Огноо: 2023.12.21

Үдээс хойших шууд дамжуулалт - 2

Нэмэлт 18.00 цаг

Б.Энх-Амгалан: Энэ төмөр зам хулгайн нүүрс зөөх гэж тавигдсан зам биш

М.Оюунчимэг гишүүн: Танай ажил гэрлийн хурдаар болоод 14 хоногийн дотор төсөв мөнгө нь шийдэгдсэн. Үр дүн нь хангалтгүй л байна даа?

Зам тээвэр хөгжлийн сайд асан Б.Энх-Амгалан: Өдөржин сууж сууж одоо л микрофон олдлоо. Хардсан, сэрдсэн, нэр хоч зүүлгэх гэсэн юм гарахаас өмнө би нэг мэдээлэл хийгээдэхье. Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замд миний ах, дүү хамаатан садан, хамаарал бүхий этгээдүүд нэг хүрз нүүрсэнд ч гар хүрээгүй. Нэг төгрөгийн ч бараа бүтээгдэхүүн нийлүүлж байгаагүй. Ингэж мэдэгдэхгүй бол маргааш нэг зураг гаргаж байгаад гүтгэж, удам судар доромжлоод болохгүй байна.

Төмөр замыг бид бахархаж хийж байсан. Манлай, Дулаан-Уул, Дөхөм, Тавантолгой, Оюутолгой, Цагаан суварга гэх 33 ордны эдийн засгийн үр ашиг өснө гэж тооцож энэ төмөр замуудыг тавьж байсан. Түүнээс биш энэ төмөр зам хулгайн нүүрс зөөх гэж тавигдсан зам биш шүү.

Бодь группийн ТУЗ-ийн дарга Д.Баясгалан: Нэгт, Төмөр замын үр ашиг ирэх жилээс илүү гарна. Хоёрт, нүүрс зарахаас илүү зардал тээвэрт яваад байна гэж байгаа. Үгүй. Монгол Улс олон зуун сая доллар тээврийн зардлаасаа хэмнэсэн шүү.

67.5 сая тонн нүүрс машинаар гарсан нь үнэн. 24 сая нь ЭТТ ХК-ийнх. Ганцхан төмөр замтай бүү уя.

Нүүрсний худалдаа хийж байгаа компаниуд асар их санхүүгийн нөөцтэй байхгүй бол энэ бизнест явж байгаа.

Нэмэлт 17.00 цаг

Суурьшлын бүсийн сургууль, цэцэрлэг барих газрыг ШАТ болгосныг бид санаачлаагүй 

Г.Ганболд гишүүн: Суурьшлийн бүсийн сургууль цэцэрлэгүүд яагаа алга болж ШАТ/шилжүүлэн ачих талбай/ болсон бэ? Тухайн үед тэр 45 сая доллар байсан. Тухайн гэрээг хийх үед барилгын өртөг бага байсан. Энэ дээр хариу өгөөч? Нууц биш бол 2020, 2021 онд ямар ашигтай байсан бэ, танай Бодь интернешнл?

Бодь группийн ТУЗ-ийн дарга Д.Баясгалан: 276 сая долларыг манайхтай холбох гээд байх юм. Тэр 276 сая долларын 76 сая долларыг Энержи ресурс авсан. 200 сая долларыг нь Самссунг гэж компани авсан. Тэднийг шалгаж шалгаж 40 сая доллароор торгоод л явуулсан. Тэрийг л үргэлжлүүлж төмөр зам барихгүй өөр хаана барих вэ дээ.

Суурьшлын бүсийг бас асууж байна. Манайхыг Тавантолгой өртөө, Гашуунсухайт дээр суурьшлын бүс барь гэдэг техникийн даалгавар байсан. Тэгэхийг тулд наад зах нь газар, нэгдсэн төлөвлөлт хэрэгтэй. Өртөөнөөс 26 км газар зайд газар заалгаж аваад ус, цахилгаан байхгүй газарт бүтээгүй. Ханбогд сумын Хайрхан багийн нутаг дээр байгаа бага дархан цаазат газартай хиллэдэг. Гашуунсухайт өртөө байгаль орчны дархан цаазат газарт байрлаж байгаа шүү дээ. Бид нар ятгаад суурьшлын бүсээ больчих өөр юм хийчихье гээгүй. Төмөр замыг дуусгах технологийн барилга байгууламжуудаа түрүүлж дуусгая гэж Засгийн газрын хурлаар яригдаж шийдэгдсэн асуудал шүү дээ. Захиалагчаас бидэнд ирсэн даалгавар болохоос бид нар больё гээгүй. Суурьшлын бүсийг төмөр замыг өөрөө орлого олоод түүгээрээ барих шийдвэртэй.

Дэлхий дээр байж болох хамгийн хүчтэй, хамгийн сүүлийн үеийн 16 зүтгүүр Монголд ирж байгаа

Зүтгүүрийн талаар Г.Ганболд гишүүн буруу ойлголттой явдаг гэж сонссон. Тайлбарлахад, Голын даац нь 25 тн, зүтгэх хүч нь 6000 нотын хүчтэй, гурван дугуйтай зүтгүүрийн даалгавар өгсөн. Бид зүтгүүр хийдэг дэлхийн бүх газраар явсан. Явж явж АНУ-д захиалга өгсөн. Хоёр нь өнөө маргаашгүй ирж байгаа. Санхүүгийн саатал бус, ОХУ-Украйны дайнаас үүдэн бараа нь тасалдаж шинээр хийх болсон. Зүтгүүр нь ирэхгүй болохоор бага хүчин чадалтай дөрвөн зүтгүүр авчраад тавьсан.

Монгол Улсын хамгийн шилдэг зүтгүүрийн инженерүүдийн үзэж байгаагаар энэ дэлхий дээр байж болох хамгийн хүчтэй, хамгийн сүүлийн үеийн 16 зүтгүүр Монголд ирж байгаа. Удахгүй Замын-Үүд дээр хүлээж авна.

Б.Энхбаяр сайд: Ашиг гэж асуусан?

Бодь группийн ТУЗ-ийн дарга Д.Баясгалан: Төгрөгөөр,

  • 2020 онд 130 тэрбум
  • 2021 онд 140 тэрбум
  • 2022 онд 150 тэрбумын татварын өмнөх ашигтай байна. Бид татвараа маш сайн төлдөг.

Нэмэлт: 15.30

 Д.Баясгалан: БНХАУ хил холболтыг далимдуулж бөөн "шахалт" үзүүлдэг
Бодь группийн ТУЗ-ийн дарга Д.Баясгалан

Т.Доржханд гишүүн: Та ямар мэргэжилтэй хүн юм бэ, өмнө нь төмөр зам барьж байсан туршлага бий юү? Хэн танд энэ ажлыг хариуцуулсан бэ?

Бодь группийн ТУЗ-ийн дарга Д.Баясгалан: Инженер мэргэжилтэй, Буцах хаяг буух эзэнтэй гэж надад төмөр замын ажлыг даалгасан. Чи өөрөө банк санхүүгийн байгууллагатай юм байна гэж байсан.

Т.Доржханд гишүүн: 187.6 сая долларын ажлын санал тавьсан юм байна. Овоолсон шороо үлдээсэн юм байна. Бүх юм нь Бодийн талд байна. Та онцгой эрх эдэлж байж. Хэн танд санал тавьсан юм. Засгийн газар юм уу, Ерөнхийлөгч юм уу? 2019.8 сая доллар бол Хөгжлийн банкны өр юм. Үүнийг Бодь интернешнл өөрсдөө аваад өөрсдөө төлнө гэж бодож байгаа. Хариулт өгнө үү?

Бодь группийн ТУЗ-ийн дарга Д.Баясгалан: Их чухал асуулт асууж байна. Гашуунсухайтын төслөөс өмнө Зүүнбаянгийн төсөл эхэлсэн байсан. Энэ саналыг Засгийн газар тавьсан. Та нар Х.Баттулга гэж Монгол Улсын Ерөнхийлөгчтэй холбох гээд байх шиг байна. Яг үнэндээ тэр хүн Гашуунсухайтын төмөр зам гэж ярихаасаа жийрхдэг болчихсон байсан. Өөртэй нь л дандаа холбогдоно. Тиймээс би Зүүнбаянг эхлүүлсэн гэж боддог. Энэ бүх утгаараа Засгийн газрын шийдвэр.

Хоёрт, нууцад авсан гээд байгаа. Нууцад авсан гэдэг бол шууд гэрээ байгуулдаг учраас хэд дахин үнэ илүү хэлж авдаг гэх ойлголт байдаг.

Гашуунсухайтыг барих, ашиглах лицензийг 2008 онд Энэржи ресурс компаниас олгосон. 2012 онд гэрээ болгон ажлаа эхлүүлсэн. Арваннэгдүгээр сард лицензийг нь төрд авах ёстой гээд цуцлаад Монголын төмөр замд шилжүүлсэн. Энэржи ресурсийн гаргасан 74 орчим сая долларыг нөхөн төлбөрөөр буцаан өгсөн. Дараа нь төмөр замаа өөрсдөө дуусгана гээд Хөгжлийн банкнаас 200 сая долларын санхүүжилт аваад 2013 онд ажлаа эхлүүлсэн. 2014 онд санхүүжилтгүй гээд зогсоосон. Тэр мөнгөний ихэнхийг нь хуваагаад идчихсэн. Овоолсон шороо болсон байсан. 276 сая долларын зардал гаргаад ямар ч хүү алдагдал тооцохгүйгээр Монголын Төмөр замын баланс дээр бичсэн. Тэр та нарын хэлээд байгаагаар овоолсон шороо боловч биднийхээр 208 км урт замын далангийн эхний хэсэг баригдсан байсан. Тэнд нийтдээ 19 гүүр, 250 орчим үеийн ус зайлуулах хоолой тавигдаж эхлээд ажил зогссон. Австралийн ТЭЗҮ-гээр батлагдсан дүнгээс 278 сая долларыг хасаад зөрүүгээр нь манайтай гэрээлсэн. Бид ердөө л гүйцэтгэгч. Бид төсөвт нь багтааж, хугацаанд нь багтааж чанарын өндөр түвшинд гүйцэтгэсэн.

Т.Доржханд гишүүн: Та нар овоолсон шороог алдагдалтай нь хүлээж авчхаад улсын төсөвт тавар төлөгч болчихсон байна. Та бол банк санхүүтэй хүн гэж гуйлгаж байгаад хийчихсэн юм байна. Таны бахархаад байгаа төмөр зам чинь мухар байна. Шууд гэрээ байгуулахын тулд нууц болгож байгаа гэж та шулуун хэллээ. Энд гэхдээ эдийн засгийн үр өгөөж байх ёстой биз дээ?

Хил холболтын зураг төслийн тендер зарласан. Гэвч БНХАУ-ын тал далим болж бөөн нөхцөл ярьдаг болсон. Та нар эхний таван жилд бид нарт таван сая тонн нүүрс өг, жил болгон бид нарт 20 сая тонн нүүрс өг гэдэг. Хил холболтын бүтээн байгуулалтыг БНХАУ-ын компани хийнэ, хийх хийхдээ зөвхөн нүүрсээр хийнэ гэдэг. Төсөвт өртөг нь 200 сая байсан чинь сүүлд 400 сая доллар болоод өсчихсөн. Одоо тэр хэлцээр яг явж байгаа. Та нар 20 сая тонн нийлүүлж чадахгүй учраас бид нар ЭТТ компани дээр чинь очиж олборлолт хийнэ гэдэг. Энэ бүхнээс Монгол Улс л хохирсон. Хил холболтоос болж төмөр замын үр ашиг буурахгүй. Хил холболт хийгдэхгүй байсан ч 30 сая тонн нүүрс тээвэрлэдгээрээ тээвэрлэнэ. Шат гээд байгаа шилжүүлэн ачих терминал Гашуунсухайт, Ганцмодны амар дээр байгаа. Тэнд контейнэрээр зөөгөөд цаашаа машинаар 2-3 км зөөгөөд л төмөр замынхаа үр ашгийг хүртэх бүрэн боломжтой.

Б.Энхбаяр сайд: Барилга байгуулал зураг төсөл магадлал хийх ажлыг зохион байгуулсан. Барилга байгууламжийн зураг төсөл, магадлал хийх ажлыг зохиож байгаа. Барилгын хөгжлийн төвийн захирал Ц.Амарсанаа, Барилга байгууламж зураг төсөл магадлалын хэлтсийн дарга Э.Хангал, Барилга байгууламжийн зураг төсөл магадлалын хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Мөнхболд, Барилга байгууламжийн зураг төсөл магадлалын хэлтсийн мэргэжилтэн Г.Сансар гэх хүмүүс хоёр жилийн өмнө эхлүүлсэн ажлыг хоёр сарын өмнө магадлалыг нөхөж гаргасан байгаа юм. Энэ хүмүүст хуулиар ийм эрх олгогдоогүй. Тийм учраас шинжээчийн дүгнэлтийн дагуу хуулийн байгууллагад өг.


Үдээс хойших шууд дамжуулалт - 1

Нэмэлт: 14.30

Д.Баясгалан: Монголыг удирддаг гээд байгаа Билли Лим 20 30 жилийн өмнө Монголчуудын ачааг зөөдөг байсан

Б.Энхбаяр сайд: нүүрсний оффтейкд 204 сая төгрөгийн хөнгөлөлттэй үнээр 18 хувийн хөнгөлөлттэй үнээр бусад нүүрсний борлууллалтын үнээс хөнгөлөлттэйгөөр гэрээ байгуулсан байна. Төслөө хэрэгжүүлэхдээ Бодь групп гадна дотны ямар хөрөнгийг татсан юм бэ? Яагаад гэхээр түр хороонд энэ талаар ямар ч нотлох баримт ирээгүй.

Бодь группийн ТУЗ-ийн дарга Д.Баясгалан: Би бол үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч. Энэ бол Монгол Улсын хамгийн том төслүүдийн нэг. Би энд бүх асуултад хариулахад бэлэн байна. Би өнгөрсөн өдрүүдийн сонсголыг үзэж, ажигласан. Тиймээс зөв цэгцтэй ойлголт өгөх үүднээс эд нарынхаа ялгааг ойлгох хэрэгтэй. Би цэгцтэй ойлголт өгмөөр байгаа учраас сайн асуугаарай. Битгий миний яриаг таслаарай. Би бүгдэд нь хариулна. Зарим мэдээллээ дутуу, буруу өгснөөс болж нийгэмд буруу ойлголт өгч байна. Эхний өдрийн сонсголоор 5.2 сая тонн нүүрс Монгол Улсын хилээр ямар ч бүртгэлгүй гарсан гээд 5 тэрбум долларын нүүрс алга болсон мэт мэдээлэл өгсөн. Би нүүрсний худалдаа, хөнгөлөлт яаж явдаг талаар мэдээлэл өгье гэж бодлоо.

Сая шинжээч 204 сая долларын хөнгөлөлт үзүүлсэн гэж байна. Би үүнд тайлбар хэлье гэж бодож байна. Бид нар хөнгөлөлттэй үнээр нүүрс худалдаж аваад зах зээлийн үнээр зараад ашиг олдог гэж бодож гаргасан гэж ойлгож байна. Бид нар нүүрсээр гэрээ хийе гэдэг саналтай байгаагүй. Бид нар нүүрсний бизнесийг ерөөсөө мэддэггүй байсан. Бид нар Тавантолгой компанитай холбоотой юманд оролцдоггүй байсан.

Үнэ яаж тогтдог вэ гэвэл, 2008 оны сонгуулийн амлалтын үеэр хоёр нам иргэдэд мөнгө амласнаас болж 2012 оны сонгуулиас өмнө ЭТТ ХК 350 сая доллар босгох зайлшгүй шаардлага гарсан. Тэр үед Чалкотой гэрээ байгуулсан. Тэр гэрээнд 127 байсан нүүрсний үнийг 75 доллароор буюу 40 хувиар хямдруулж Монгол Улс мөнгө авсан. Дээрээс нь авсан мөнгөндөө хүү тооцсон. Дээрээс нь Зүүн цанхын дөрөвдүгээр давхарга буюу Тавантолгойн хамгийн ашигтай, хамгийн чанартай нүүрсийг өгөх 10 жилийн гэрээг байгуулж 350 сая долларыг авсан. Тэр бол хугацаа нь шахагдсан, ашиггүй гэрээ байсан. 2012 онд Засгийн газар гарч ирж хатуу тогтоосон 75 долларыг индексээр тогтоодог болгоод 3-4 жилийн дотод Чалког төлөх байтал тэр 10 жил үргэлжилж 2019 онд дууссан. Нүүрсний үнэ, хөнгөлөлт гэдэг зүйлийг Чалко компани л тогтоодог. ЭТТ ХК-ийнхан бүгд мэднэ. Бид тэндээс нүүрс аваад төмөр замын бүтээн байгуулалтын нүүрс шүү гэж тогтоогоод өдөрт нь нэрлэсэн худалдан авагчдад өгдөг. Тэр мөнгө төмөр замын бүтээн байгуулалтад орж, ЭТТ-ТТТЗ-руу оруулсан дуусаагүй үйлдвэрлэлд бүртгэгдээд улсын комисс хүлээж авч дундын гүйцэтгэл дууссаны дараа дууссан бүртгэл гэж блансад бүртгэгдэж явдаг.

Хэрвээ бид хөнгөлөлтгүй үнээр зарсан бол нэг ч хятадын худалдан авач авахгүй. Түрүүн харуулаад байсан худалдан авагчид чинь бүгдээрээ ЭТТ ХК-ийн худалдан авагчид. Төмөр замд зориулсан худалдан авагч гэж байхгүй. Тэр компаниуд бүх л нүүрсний уурхайгаас авч байгаа. Та нар энэ нүүрсийг аваач ээ, бид төмөр замын бүтээн байгуулалтад ашиглах юм аа л гэж явсан. Хөнгөлөлтийг бид биш тэд эдэлсэн. энийг хаана ч хэзээ ч тайлангаар гарна.

Б.Энхбаяр сайд: Яг энд таслаад шинжээчийн дүгнэлтээр гарсан гэрээний дүнг дарсан мэдээллийг дэлгэцээр өгөөрэй. Та бол нэг ч төгрөгийг хөнгөлөлт эдлээгүй гээд байгаа шүү дээ.

Бодь группийн ТУЗ-ийн дарга П.Баясгалан: \Дуу өсгөгчгүй хоолойгоор\ Үнэн, тийм

Б.Энхбаяр сайд: Танайхаас үнийн дүнг дарж ирүүлээд байгаа. Энийг тайлбар өгөөч.

Бодь группийн ТУЗ-ийн дарга Д.Баясгалан: Энэ бол манай зомданийн төмөр замын туслан гүйцэтгэгч нартай байгуулсан гэрээг яриад байна. Нөгөө талд ЭТТ, Бодь интернештнл компани болон Хятадын компани гэсэн гурван талын гэрээ байгаа. Тэр гэрээг биднээс хэн ч асууж, шаардаагүй. Дээрээс нь өмгөрсөн онд нүүрсний асуудал гарснаас хойш МУ-ын Ерөнхий сайд, ЭЗХЯ, АТГ, ЭТТ, ТТТЗ-д энэ төсөлд техник, санхүүгийн хууль зүйн олон улсын аудит хийхийг удаа дараа тавьсан. Миний санаж байгаагаар УИХ дахь МАН-ын бүлэг Тавантолгой ордтой холбоотой олон улсын аудит хийлгэх болсныг хэвлэлээс уншсан. Үүний дараа маш их зүйл ил тод болох байх. Бид нийт 16 орны 700 орчим компанийн 15000 хүн оролцож төслийг амжилтттай дуусгасан. Дээрээс нь 30 гаруй компанийг холбоотой компани гэж зарлаад байна. Үнэндээ мэдэх ч үгүй юм байна. Юунд яаж ч оролцсон юм мэдэхгүй.

Б.Энхбаяр сайд: Тэр хамаарал бүхий туслан гүйцэтгэгчийн компаниудыг дэлгэцэнд өгөөрэй.

Бодь группийн ТУЗ-ийн дарга Д.Баясгалан: Энэ компаниуд 20-иод жилийн өмнө татан буугдчихсан. Төмөр замын бүтээн байгуулалтад оролцоогүй. Одоо ажилладаггүй. Тэр Билли Лимийг Монголын араас удирддаг гээд байдаг юм. Тэр Билли 20 30 жилийн өмнө Монголчуудын барааг зөөж өгөөд одоо очиход нь тосож аваад л байж байдаг. Бид нарт 30 сарын дотор төмөр замыг дуусгах хатуу шардлага тавьсан. Гэтэл цар тахал үүсч, хил хаагдсан.

Б.Энхбаяр сайд: Одоо яг асуултандаа хариулт аваад явъя. Гадаадаас хөрөнгө татсан уу? Таныг яриулаад байвал яриад л байх юм байна.

Бодь группийн ТУЗ-ийн дарга Д.Баясгалан: Би одоо яг тэрэнд хариулах гэж байсан юм. 2020-2021 онд ЭТТ ХК бүтэн зогссон. Монгол Улс санхүүжилтгүй болсон. Бид нар ч бас санхүүжилтгүй болсон. Нүүрс зогссон. Бид гэрээнд заасны дагуу нүүрс худалдан авагчид болон гаднын банк санхүүгийн байгууллага дотоодын банк санхүүгийн байгууллагаас нийт дүнгээрээ 325.8 сая долларыг босгож дуусгасан. Сардаа 173.6 сая долларын санхүүжилтийг бид өөрсдөөсөө гаргаж байсан. ЭТТ ХК-иас 72 сая долларын санхүүжилт л авсан.

Б.Энхбаяр сайд: 325.8 сая долларыг хэдний өдрийн байдлаар гадаадаас тасан гэж байгаа вэ?

Бодь группийн ТУЗ-ийн дарга Д.Баясгалан: Бид нар төслөө эхэлсэн өдрөөс эхлээд дуустлаа гадаадаас санхүүжилт авч явсан. Өдөр судраар нь санахгүй байгаа ч 2021 оны тав, зургадугаар сард гэж болож байна.

Б.Энхбаяр сайд: Д.Баясгалан даргын гадаадаас хөрнөг татсан талаарх өмнө нт ярьж байсан бичлэгийг дэлгэцэнд өгье.

"Бид нар 200 сая долларыг компаниудаас босгосон. Тэгж төсөл рүү оруулсан" гэж ярьж байжээ.

Б.Энхбаяр сайд: Та оны өмнө ингэж ярьж байжээ. 120 сая доллар хэзээ нь нэмэгдсэн бэ?

Бодь группийн ТУЗ-ийн дарга Д.Баясгалан: Энэ оны бичлэг биш. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарынх байх. Яг ийм ч юм ярих болв уу гэж боджо байсан юм. Энэ чинь хэвлэлийн бага хурал учраас тэгж хэлсэн. Босгосон банкнуудынхаа нэрсийг та нард хэлж өгье

  • БНХАУ-ын ХАА-н банк-143 сая доллар
  • Bank of China - 55.5 сая доллар
  • Bank of Communication - 37 сая доллар
  • OCBC Сингафурын банкнаас - 26 сая доллар
  • Экзим банк - 12 сая доллар
  • ICBC - 11 сая доллар
  • дотоодын банкнуудаас 60 сая доллар ойролцоогоор авсан.

Шинжээч: Хөгжлийн урт хугацааны бодлогын баримт бичигт:

УИХ-ын 2016 оны 19 дугээр тогтоолоор баталсан "Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030" (УИХ-ын 2020 оны 52 дугаар тогтоолоор хүчингүйд тооцсон)-д

1 үе шат (2016-2020): ….. Ухаа худаг-Гашуун сухайт чиглэлийн төмөр замыг барьж ашиглах, УИХ-ын 2020 оны 52 дугаар тогтоолоор баталсан "Алсын хараа-2050" хөгжлийн бодлогын хүрээнд 2021-2030 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны: 8.1.3-т Стратегийн орд газруудыг хилийн боомттой холбосон дараах чиглэлийн төмөр замуудыг барьж, байгуулна

  • Тавантолгой-Гашуунсухайт; УИХ-ын 2021 оны 106 дугаар тогтоолоор баталсан "Шина сэргэлтийн бодлого"
  • Боомтын сэргэлтийн хүрээнд хийгдэх ажлын 1.2-т "хилийн боомтуудыг төмөр зам болон хатуу хучилттай авто замаар үе шаттайгаар бүрэн холбон, тээвэр, логистикийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэн ачаа тээврийн урсгалыг сайжруулах
  • Хүрэх үр дүнг 4600 км төмөр зам барьж, шинээр 4 боомтыг төмөр замаар холбоно гэж тодорхойлсон байна.
  • Дунд хугацааны бодлогын баримт бичигт: УИХ-ын 2016 оны 45 дугаар тогтоолоор баталсан "Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрөөр эдийн засгийн өсөлтийг дэмжсэн, нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцсэн, аюулгуй, ая тухтай үйлчилгээ үзүүлэх зам, тээвар, логистикийн сүлжээг өргөжүүлэн хөгжүүлэх зорилт дэвшүүлж
  • 2.112-т "Тавантолгой-Гашуун сухайт" "Хөөт-Бичигт" чиглэлийн төмөр замыг барьж ашиглалтад оруулна; 2.113-т "Тавантолгой-Гашуун сухайт" чиглэлийн төмөр замаас Оюутолгойн салбар төмөр зам.

Эрдэнэс тавантолгой ХК-ийн ТУЗ-ийн 2019.08.13-ны өдрийн 36 дугаар тогтоолоор Тавантолгой төмөр зам ХХК-д 15.0 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор шийдвэрлэсэн байна.

Эрдэнэс тавантолгой ХК, Тавантолгой төмөр зам ХК нь 2019.09.04-ний өдөр "Тавантолгой Гашуунсухайт чиглэлийн төмөр замын суурь бүтцийг барьж байгуулахад шаардагдах хөрөнгийн санхүүжилтийн гэрээ"-г байгуулсан байна. Гэрээний 2.2 дахь хэсэгт Тавантолгой төмөр зам XXK нь уг санхүүжилтийг төмөр замын бүтээн байгуулалт, төмөр замын суурь бүтцийг барьж байгуулах үйл ажиллагаанд зарцуулна гэж заажээ.

Уг санхуужилтийг Тавантолгой төмөр зам ХХК-ийн үйл ажиллагааны зардалд зарцуулсан гэрээнд заасан зориулалттай нийцэхгүй байх бөгөөд тус компани нь төмөр замын төслүүдийн Захиалагчийн хяналтын зардлын Эх үүсвэрээр санхүүжиж ирсэн байна.

Энержи ресурс ХХК-ийн 2013 онд АЕСОМ компаниар гүйцэтгүүлсэн Ухаа худаг-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ТЭ3Ү-д нийт 1,068.6 сая ам.доллар татахаар тусгасан байна.

Монголын төмөр зам XXK нь Шинэ төмөр зам төслийн хүрээнд Монгол улсын хөгжлийн банк, улсын төсвийн санхүүжилтээр нийт 276.4 сая ам.долларын ажил гүйцэтгүүлсэн байна. Грант торнтон ХХК-ийн 2019 онд гүйцэтгэсэн "Зөвшилцсөн горимоог гүйцэтгэсэн аудитын гэрээт ажлын тайлан" гэх тайланд "Шинэ төмөр зам" төслийн хүрээнд хийгдсэн зариуулалтыг түүхэн ам.долларт хөрвүүлж нийт 276.3 сая оруулалтын зардлыг баталгаажуулсан байна. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2020 оны "Хөрөнгө балансаас балансад шилжүүлэх тухай" 2 дугаар тогтоолоор Монголын төмөр зам ТӨХК-ийн эргэлтийн хөрөнгөд үйлдвэрлэл, бараа материал, урьдчилж төлсөн зардал бүртгэлтэй 457.3 тэрбум төгрөг буюу 273.5 сая ам.долларын хөрөнгийг "Тавантолгой төмөр зам ХХК-д шилжүүлсэн байна.

Төслийн ерөнхий гүйцэтгэгчээр байсан Samsung C&T SCTECM компани Ухаа худаг- Гашуунсухайт цигпапиин төмөр зам зураг төсөлд 2013.12.18-ны өдрийн Магадлалын ерөнхий дүгнэлт гаргаж байжээ.

Зам, тээврийн хөгжлийн сайдын 2019.02.01-ний өдрийн 33 дугаар тушаалаар Тавантолгой Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ТЭ3Y, зураг төсөл, холбогдох тооцоо судалгааг шинэчлэн боловсруулж, 2019 оны 1 дүгээр улиралд багтаан дуусгахыг Монголын төмөр зам ТеХК /гүйцэтгэх захирал Б.Цэнгэл/-д үүрэг болгож, зардлыг шийдвэрлэхийг Монголын төмөр зам ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга /Р. Мэргэн/, Тавантолгой төмөр зам ХХК-ийн ТУЗ /Б. Цэнгэл/-д дарга зөвшөөрсөн байна.

Засгийн газрын 2019.07.24-ний өдрийн 304 дүгээр Тогтоолоор Тавантолгой төмөр XXK-ийн хувьцааны 66 хувийг Эрдэнэс тавантолгой ХК-д, 34 хувийг Монголын төмөр зам ТӨХК-д эзэмшүүлж, төмөр замын суурь бүтцийн барилгын ажлын зөвшөөрлийг Тавантолгой төмөр зам ХХК-д олгож, барилгын ажлыг 2019.08.15-ны өдрөөс үргэлжлүүлж, 2021 онд ашиглалтад оруулахыг ЗТХС, УУХУС нарт үүрэг болгожээ.

УУХУС, ЗТХС, ТӨБЗГ-ын дарга нарын 2019.09.05-ны өдрийн А184/284/А239 дүгээр тушаалаар Төслийн ерөнхий гүйцэтгэгчийг сонгох ажлыг 2019.09.10-ны өдрийн дотор зохион байгуулж, Эрдэнэс тавантолгой ХК, Тавантолгой төмөр зам ХХК-ийн ТУЗ-өөр хэлэлцүүлэн Засгийн газарт танилцуулсны үндсэн дээр ерөнхий гүйцэтгэгчийн ЕРС гэрээг байгуулж ажиллахыг Гүйцэтгэх захирал Н.Удаанжаргалд даалгасан байна.

Бодь интернэшнл XXK-иас ирүүлсэн албан бичиг, барилга байгууламжийг байнгын ашиглалтад хүлээн авах комиссын актаас үзэхэд төслийн бүтээн байгуулалтад нийт 252 компани зураг төсөл боловсруулах, зохиогчийн хяналт хэрэгжүүлэх зөвлөх үйлчилгээ болон барилга угсралтын ажлын туслан гүйцэтгэгч, бараа материал ханган нийлүүлэгчээр ажилласан байна.

Дотоодын хуулийн этгээд 212, - Гадаадын хуулийн этгээд 40. Бодь интернэшнл XXK-иас нийт 1983 хуудас бүхий туслан гүйцэтгэгч компаниудын гэрээний талаарх мэдээллийг ирүүлсэн боловч зөвхөн 4 туслан гүйцэтгэгчийн гэрээг жишээ болгон ирүүлсэн байна.

Бусад компаниудын хувьд ирүүлсэн баримт материал иж буран бус, гэрээний үнийн дүн тусгагдаагүй, үнийн дүн бухий хэсгийг нууцалсан байдлаар ирүүлсэн тул Ерөнхий гүйцэтгэгч тус төсөлд нийт зарцуулсан дүн болон туслан гүйцэтгэгч тус бүрийн гэрээний үнийн дүнг нягтлах боломжгүй байлаа.

Хянан шалгалтын ажлын хүрээнд Голомт банкнаас Бодь интернэшнл XXK-ийн дансны хуулгыг нэмэлтээр авах тухай хүсэлт илгээсэн боловч ирүүлээгүй, ехсеl файл хэлбэрээр ирүүлсэн дансны хуулга нь дансны үлдэгдлийн мэдээллийг томьёо бичих байдлаар оруулсан байгаа нь мэдээлэл иж бүрэн, үнэн зөв эсэхийг нягтлах боломжгүй байдалд хүргэж байлаа.

Ашигт малтмалын тухай хуульд зааснаар Эрдэс баялгиин мэргэжлийн зөвлөл нь Монгол Улсын нутаг дэвсгэрт хийлгэсэн геологийн судалгааны ажлын таилан ашигт малтмалын ордыг ашиглах болон баяжуулах уйлдвэрийн техник эдийн засгийн үндэслэлд дүгнэлт өгөх, зөвлөмж гаргах үүрэгтэй байтал барилга байгууламжийн ТЭЗҮ-д шинжээчийн дүгнэлт гаргуулж, баталгаажуулсан байна.

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төсөлтэй холбоотой гэрчүүдийн ирцийг Түр хорооноос танилцуулж, шинжээч дүгнэлтээ танилцууллаа.

Үдээс өмнөх шууд дамжуулалт


Нэмэлт: 11.20

Г.Ганболд гишүүн: 11.8 хувийг л төр оролцож хийсэн байгаа юм. Зэвсэгт хүчнийхэн юу ч үгүй юм чинь хийсэн ажлынхаа 50 хувьтай тэнцэх мөнгөөр техник төхөөрөмж худалдан авсан байна. Ямар ч инженер туршлагагүй хүмүүс. Энэ төмөр замыг баталгаатай бүтээн байгуулалт болсон гэдэгт хэн баталгааг нь хангаж өгөх вэ? Танай анги нэгтгэлд төмөр замын мэргэжилтэй байсан бэ? Монголд өмнө нь төмөр зам тавьж байсан түүх бараг байхгүй. УБТЗ-ынхан өөрсдөө үед усанд гэмтсэн далангаа засдаг болохоос танай доор тусгай зөвшөөрөлтэй нэг ч компани тухайн үед байгаагүй. Араас нь хөөж байж тусгай зөвшөөрлийг нь өгсөн. Хэн энийг хүлээж авсан бэ? Цэргүүдийн хийсэн 11.8 км дотор шууд худалдаж авсан 60 тэрбумын техник байгаа юу? цаашдаа яаж ашиглах юм.

Барилга инженерийн цэргийн удирдах газрын дарга Д.Жаргалсайхан: Манай зэвсэгт хүчин энхийг сахиулах ажилд оролцдог. Монгол Улсын аюулгүй байдлыг хангаж буй маш том айл. Социализмын үеийн томоохон бүтээн байгуулалтыг хийж байсан. Тэр ч үүднээсээ мэргэжилтэй ажиллах боломжтой. Тэр утгаараа хариуцсан ажлаа чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэдэг. Техникийг шууд гэрээ байгуулсан гэж яриад байна. Үгүй. Засгийн газраас ажлын хэсэг гарсан. Засгийн газрын ХЭГ-ын дарга эхэлж, дэд ажлын хэсэг гаргасан. Хууль хяналтынхан, мэргэжлийн байгууллагууд хамтарсан. Хараа хяналтгүйгээр шууд гэрээ байгуулсан юм байдаггүй. Нэг ширхэг хадаасыг ч ажлын хэсгээр оруулж байсан. Материаллаг бааз сайжирч, төмөр зам барьж чаддаг болсон. Нэг ч гадаад хүн ажиллаагүй, монголчууд өөрсдөө хийж чадсанаар бид нар бахархдаг. Тэр үүднээс Дархан чиглэлийн авто зам, Ханги чиглэлийн төмөр зам зэрэг Монгол Улсын стратегийн томоохон ажлуудад зэвсэгт хүчинд санал тавьж оролцуулж байгаа.

Т.Доржханд гишүүн: Та чинь төмөр зам хариуцсан гээд Хөдөлмөрийн баатар одонгоор шагнуулсан юм байна.

Барилга инженерийн цэргийн удирдах газрын дарга Д.Жаргалсайхан: Энэ төмөр зам бол Монгол Улсын эдийн засгийг дэмжих, байгальд ээлтэй тээвэр байгаа юм. Бид өмнө нь автозамаар тээвэрлэж байгалийг сүйтгэдэг байсан. Дээрээс нь хямд тээвэр. Энэ бол үр ашигтай төсөл.

Т.Доржханд гишүүн: Хүүе Д.Жаргал сайхан дарга аа, Та чинь А гэхээр Б гэж хариулаад байх юм. Энд хэнд яаж зарах гээд байгаа юм бэ? Япон, Солонгосчууд авна гээгүй байна шүү дээ. Болосруулах үйлвэр барьж болно. Дараа нь хэнд зарах билээ. Үйлвэр барих гоё оо гоё. Гэхдээ, үйлвэрлэлийнхээ өртөгийг яаж нөхөх юм. Төмөр зам барих ч гэсэн гоё. Гэхдээ та нар 10 гаруй жил гацаасан. Та нарын ухсан нүүрсийг хэн авах гээд байгаа юм. Мэдлэггүй тооцоололгүйгээс чинь болж Монгол Улс хохирч байна.

Ж.Бат-Эрдэнэ гишүүн: Гэрч маань намайг яриач гээд байх шиг байна. Х.Баттулга Ерөнхийлөгч тухайн үед миний сайд байсан. Би нэг их юмнаас зугтаад байгаа юм биш. Би энэ сонсголд өөрөө оръё гэж санаачлаад орсон. Нэгд, Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлого гарсан. Энэ бодлогыг 2010 онд УИХ-аар батлагдсан.


ТХААГ-ийн дарга Ц.Батзул: Миний ахын эзэмшдэг компани 13.2 тэрбумын ажил гүйцэтгэхэд би оролцогүй 

Нэмэлт: 10.30

Б.Энхбаяр сайд: Их урт түүхтэй төмөр зам. Төмөр замуудын хоорондын ялгааг ярьж өгнө үү, иргэд үзэж байгаа учраас энэ мэдээллийг өгөх хэрэгтэй байх. Төмөр замын Загалмайлсан эцэг Х.Баттулга ерөнхийлөгч ирээгүй байгаа учраас "Зуун чухал сэдэв" нэвтрүүлэгт орж байхдаа ярьсан зүйлийг нь дэлгэцээр өгч үзэцгээе.

2013 онд буюу 10 жилийн өмнөх телевизийг бичлэгийг нөхөн үзлээ. Энэ ярианаас хойш 10 жил өнгөрсөн байна. МУҮАБ-тай холбоотой зөвлөмжүүд маш нууц бөгөөд хуулбарлан гаргадаггүй. Протокол үйлдүүлдэггүй хуультай. Тиймээс зөвхөн нууцын ажилтангаар дамжуулан танилцаж болох ч уншсан зүйлээ бусдад ярих нь төрийн нууц учраас боломжгүй байгааг тодотгон хэлье.

Энэ бол геополитикийн төмөр зам. Бид ганцхан улсад нүүрсээ нийлүүлээд байж болохгүй. БНХАУ-тай гурав, ОХУ-аар дамжуулан гурван боомтоор дамжуулан худалдаалах гео ач холбогдолтой төмөр зам байсан. Харин эдийн засгийн хувьд ач холбогдолтой юу? Одоо нүүрс ачаа тээвэр явж байна уу?

Шинжээч: Өчигдрийн байдлаар, Монголын Төмөр зам ТӨХК-иас авсан мэдээллээр Цогтцэций-Зүүнбаян, Цогтцэций-Ханги чиглэлийн төмөр замаар ачаа тээвэрлэсэн орлого 2022 онд 13.2 тэрбум төгрөг, 2023 онд 51.5 тэрбум төгрөгийн орлого олсон байна. 2022 оны гүйцэтгэлээр 732,600 тонн ачаа тээвэрлэсэн. 2023 оны гүйцэтгэлээр 1,5 сая тонн ачаа тээвэрлэсэн байна. Уг төмөр зам хамгийн багадаа 9.1 сая тонн ачаа тээвэрлэж байж блансаа барина. 1.5 сая тонн ачаа тээвэрлээд хүчин чадлынхаа 10 хувийг ашиглаж байна.

Б.Энхбаяр сайд: Хүчин чадлынхаа 10 хувийг ашигладаг төмөр замыг хэдэн төгрөгөөр барив, шинжээч ээ.

Шинжээч: Нэг их наяд 392 тэрбум төгрөгийн санхүүжилт зарцуулсан төсөл байна.

Б.Энхбаяр сайд: Үүнийг монгол цэргүүд, Зэвсэгт хүчин оролцсон. Тиймээс ЗХЖШ оролцсон учраас улсын нууцад орсон. Гэтэл ЗХЖШ 11.8 хувийг цэргүүдээр хийлгэж, 88.2 хувийг компаниуд хийсэн. Өөрөөр хэлбэр ЗХЖШ-аар хаацайлж улсын нууцад багтаан бүх асуудлаа хийсэн асуудал тогтоогдож байгаа юм. Бусдаар гүйцэтгүүлсэн компанийн зургаан хамааралтай компанийг танилцуулсан. ТХААГ-ийн дарга Ц.Батзул дарга ирсэн байна. Тухайн үед Сангийн яамны газрын дарга байсан байна. Таны ахын хамаарал бүхий компани болох "Говькопитал менежмент" ХХК 13.2 тэрбумын ажил гүйцэтгэсэн гэх шинжээчийн дүгнэлт байна. Үүнд ямар тайлбар хэлэх вэ?

ТХААГ-ын дарга Ц.Батзул

ТХААГ-ын дарга Ц.Батзул: Би дэд ажлын хэсэгт ХЭГ-ийн захирамжаар орж ажилласан. Энэ ажлын хүрээнд нийт 2382.6 метр урттай 27 ширхэг гүүр барих ажил байсан. үүний сонгон шалгаруулалтыг УБТЗ хийсэн. Үүнд хамгийн уртдаа 226 м гүүр, хамгийн богинодоо 13.9 м гүүр барихаар ТЭЗҮ-д туссан байдаг. Нийтийн болон хувийн ашиг сонирхлын тухай хуулийн 6.5-д заасны дагуу ажлын хэсгийн даргад манай ахын Манай ах энэ компанийн 17.6 хувийг эзэмшдэг. Нийт зургаан хүмүүс хамтардаг. Үндсэн үйл ажиллагаа нь "Оюутолгой"-н гүний шабтын ажлыг гүйцэтгэдэг. УБТЗ-аас бүх компани санал хүргүүлж үнийн саналаа авсан. Тухайн үеийн хуралдаанаар ЗХЖШ-ын дарга Ганзориг генералд "Манай ахын компани орж ирсэн учраас би үүнд оролцох боломжгүй" гэдгээ мэдэгдэж байсан тул хурлын протоколд тэмдэглэгдсэн байх учиртай. Шинжээчид хурлын протоколтой танилцсан бол миний хэлсэн үг бий.

Б.Энхбаяр сайд: Шинжээч хурлын протоколыг хайж байгаарай.


Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажилд зургаан улс төрчийн хамаарал бүхий компани илэрчээ

Шинжээч: Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын талаар дүгнэлтээ танилцуулъя.

"Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого" батлах тухай УИХ-ын 32 дугаар тогтоолын хавсралтаар батласан. /2010 он/

Төслийн эрх зүйн үндэслэл

Байршил, цар хүрээ: Төсөл нь 2,000 км орчим шинэ төмөр замын суурь бүтцээс бүрдэнэ.

Нэгдүгээр үе шатад:

  • Даланзадгад - Тавантолгой (-70 км)
  • Тавантолгой - Зүүнбаян (-414,6 км)
  • Сайншанд - Баруун урт (-350 км)
  • Баруун урт - Хөөт (-140 км)
  • Хөөт-Чойбалсан /-150/

Хоёрдугаар үе шатад:

  • Нарийнсухайт - Шивззхурэн (-44.6/
  • Тавантолгой - Гашуунсухайт (-238.5 км)
  • Хоот - Тамсагбулаг - Номрог (-380 км)
  • Хөөт - Бичигт - (-200 км)

Төсөл 2000 орчим шинэ төмөр замын бүтцээс бүрдэж байгаа.

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг барьсаны дараа Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөс замыг барихаар төлөвлөж байгаа бөгөөд энэхүү төмөр зам нь Тавантолгойн орд газрыг Хятадын Мандал боомттой холбоно. Мөн Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр зам нь УБТ3-ын төв магистрал шугамтай холбоглсоноор Хаталын Эрээн хотын боомтоор Тавантолгойн нүүрсийг экспортонд гаргах боломж бүрдэнэ. Энэ төслийг хэрэгжүүлсэнээр Тавантолгойн бүлэг ордын уурхайнууд төдийгүй тухайн төмөр зам дайран өнгөрч байгаа бүс нутгийн нийгэм, эдийн засгийн нөхцөлийг сайжруулахад онцгом хувь нэмэр оруулна.

Төслийн хүрээнд Зэвсэгт хүчний жанжин штабын харьяа Барилга, инженерийн цэргийн удирдах газартай нийт Зэвсэгт хүчний 8 анги нэгтгэл, 77 аж ахуйн нэгж төслийн доод бүтцийн барилга угсралтын ажилд туслан гүйцэтгэгчээр ажилласан байна. Улаанбаатар төмөр зам ХНН-тэй төслийн дээд бүтцийн ажил, холбоо дохиоллын суурилуулах ажилд нийт 30 компани туслан гүйцэтгэгчээр ажилласан байна.

Үүнд улс төрийн хамаарал бүхийн зургаан компанийг танилцууллаа. Үүнд УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар, УИХ-ын гишүүн Н.Ганибал, УИХ-ын гишүүн асан Б.Ундармаа, Дэд ажлын хэсгийн гишүүн Ц.Батзул, БОАЖЯ-ны ТНБД, "Эрдэнэс монгол" ХК-ийн ТУЗ-ийн гишүүн Ц.Цэнгэл нар байжээ. Үнийн дүнг доор зургаас харна уу.

Түр хороо ирцийг танилцуулснаар Нүүрсний хоёрдугаар шатны дөрөв дэх өдрийн сонсгол 10.00 цагт шинжээчийн дүгнэлтээр эхэллээ.


Өнөөдөр гэрчээр дуудагдсан албан тушаалтнууд:

Үргэлжлэлийг доорх линкээс харна уу. Мөн уншигч та сонсголын туршид гэрчээр дуудагдах иргэдийн нэрсийг дараачийн линкээс харж болно.


Хоёр долоо долоо хоногийн өмнөх нүүрсний сонсголын нэгдүгээр хэсгийн бүрэн эхээр нь буулгасан хэлбэр:

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зоч
Зоч
2023-12-21 14:19

ЗХЖШ-н офицерүүд тансаг хооллож зөвхөн коньяакийг авдар авдараар нь хэрэглэдэг байсан гэдэг

Зочин
Зочин
2023-12-21 18:53

Ингээд Монгол улсад нууц юм гэж байхгүй боллоо. Офтек гэрээг нууцад авсан нь хийж гүйцэтгэсэн ажилд зарцуулсан хөрөнгө, босгосон мөнгө манай эдийн засгийн чадвар цэргийн анги байгууллагын чадавх тоног төхөөрөмжийн нэгж чадвар гээд хөшигний ард сонсдог нууцыг орон даяр хэвлэл мэдээллийн хэрэгслээр сайхан ярьж гадны нууц байгууллагуудын ажлыг хөнгөлж өглөө. Нүүрс зөөсөн ачаатай ачаагүй хил гарсан асуудлыг нийтээр сонсох нь зөв байсан. Харин төмөр зам ,ЗХЖШ тай асуудлыг ха�##�ттай мэдээллээр сонсох байсым даа.

ЗочинATG
ЗочинATG
2023-12-21 18:59

Хулгайн мѳнгѳѳ шингээх гээд ядсан дуракууд баахан ашиггүй тѳсѳл бичиж тэрийшээр мѳнгѳ хулгайлах аргаа олсон байна шүү бүгдийн шоронд суулгаж байгаад ш�##�гав�##� үнэнээ хэлэх байх сонсгол бол зүгээр жүжигмболж дууслаа хэн ч хулгай хийсэнээ улс эх оронд ашигтай зүйл хийж үр ашиг нь ард түмэн улсад орсон зүйл нэгч ярисангүй. Зүгээр тѳсѳл нэрээр бүх новшууд мѳнгѳ угааж эх орон ард түмнийг хохироосон нь ил боллоо. Одоо шүүх яаж яллахын харах л үлдлээ новш юмаа

zochin
zochin
2023-12-22 09:17

Энэ баясг�##�ан чинь харин овоо юмны ундрага биш үү Тендер авч өгсөн ерөнхилөгчдөө хир х�##�даахгүй байдаг Угаасаа хужаа хүн гэдэг нь мэдэгдэж байна ш д Бүх ажлыг нь хятадын банк санхүү ивээн тэтгэчихсэн байх ч шиг Тэгээд тэр зам нь мухар улсад орлого оруулдаггүй ашиггүй зам барьсан гэж байгаа Зүгээр л мөнгө л цохих гэж баян мөнгөтэй банкны хувьцаа эзэмшигч энд орж ирсэн байна шүү дээ Банкныхаа хуулгийг нууж барьж ХЗСайдын асуусан асуултын дараа :"би яг хэлэх гэж байлаа" ч гэж байх шиг Угаасаа но-гоо нуух гэж ядаж байгаа нь мэдэгдээд харагдаад байна ш д Өөрөө ч Монгол хүн биш хятад гар�##�тай гэж яригддаг үнэн юм байна дөө..!

Зочин
Зочин
2023-12-23 00:25
Reply to  zochin

Хараагаад харлуулаад байхаар Чи мөнгө олоод өгахгүй яасан юум чи хужаа бандаш өмөсчихөөд хужаа утас барьчихаад хуцаж байгаа даа

Зочин
Зочин
2023-12-23 09:09

Анхнаасаа нарийн царигаар тавьсан бол ашигтай байсан гээд байхын үгүй байхгүй юу даа хятад улс өөр улсын эзэмшилийн хөдлөх бүрэлдхүүнийг өөрийн төмөр замаар явуулдаггүй хятад улс ч гэлтгүй 50-50%оролцоотой УБ- төмөр замын манай эзэмшилийн зорчигчийн вагоноос бусад нь оросын нутгаар ачаа тээх эрхгүй боломжгүй шүү дээ нарийн царигтай бол шууд д�##�айн боомт хүрэх байсан гээд нямдорж нар гөрдөөд массын тархийг угаагаад байдаг тийм биш тэр боломжгүй ачих буулгах термин�##� байхгүй уурхайн ам хүртэл нарийн царигаар хийсэн бол танк орж ирэхгүй юум гэхэд манай эзэмшилийн тээх хэрэгсэл хил хүртэл яваад цаашаа д�##�ай хүрэх эсвэл энэтхэг орох ямар ч боломжгүй тэгэхээр нарийн царигаар тавьсан бол хятадуудад л ашигтай байх байсан энийг мэдэхий дээдээр мэдэж байж мэдэн будилах хэрэггүй

Холбоотой мэдээ

Back to top button