СПОРТ

Спортын салбарт бэлгийн дарамт ужгирсныг судалгаагаар нотолжээ

Ажлын байрны бэлгийн дарамт, хүйсийн тэгш эрхийн чиглэлээр 2002 оноос хойш тасралтгүй ажиллаж буй “Эмэгтэй удирдагч” сангаас энэ онд “Спортын салбар дахь жендэр ба эмэгтэй тамирчдын эрх” сэдвээр жендэрийн шинжилгээ хийж, судалгааны үр дүнгээ саяхан танилцуулжээ. Энэ удаагийн жендэрийн судалгааг спортын ганцаарчилсан төрлийн тамирчдаас авсан. Судалгааны дүгнэлтээс үзэхэд жүдо, чөлөөт бөх, буудлага, бокс, хүндийг өргөлтийн тамирчдын дунд бэлгийн дарамтад өртөх тохиолдолууд гарсаар ирснийг ил болгожээ. Судалгааны ганцаарчилсан уулзалтад хамрагчдсан есөн хүн спортын салбарт бэлгийн дарам байгаа, гарч байсан тохиолдлуудын талаар хэлсэн бол бэлгийн дарамтад өртөж байсан ч өөрт нь муу зүйл тохиолдохоос айж, хэлэхээс татгалзсан 15, өөр тамирчинд ийм зүйл тохиолдсон талаар сонссон 20 тамирчин байжээ. Харин энэ төрлийн дарамтад өртсөн талаар гомдол ирж байсан эсэхийн Холбооны удирдах албан тушлаалтнуудаас тодруулахад 50 хувь нь “Тийм” гэж хариулсан байна.

Буудлагын шигшээ багийн нөлөө бүхий дасгалжуулагч, мөн чөлөөт бөхийн гурав, жүдогийн хоёр ч дасгалжуулагч бэлгийн дарамт үзүүлсэн хэрэгт холбогдож, тухайн үед спортын холбоод дотроо асуудал үүссэн ч, чимээгүй дарагдаад өнгөрсөн мэдээллүүд бий. Гэтэл судалгааны үр дүнд дээрх спортын тамирчид бэлгийн дарамтад их өртөж байна гэж гарчээ.

“Спортын салбар дахь жендэр ба эмэгтэй тамирчдын эрх” судалгааны талаар “Эмэгтэй удирдагч” сангийн тэргүүн, жендэрийн шинжээч, судлаач М.Болормаа “Засгийн газрын мэдээ” сонинд ярилцлага өгөхдөө

“Спортын салбарын онцлогоос хамаараад бэлгийн дарамт үйлддэг юм байна. Тухайлбал, жүдо, чөлөөт бөх, хүндийг өргөлт зэрэг спортын төрлүүд нь өөрөө харилцан контакт дээр суурилдаг, тухайн тамирчны биед нь дасгалжуулагч хийгээд хэн нэгэн хүрэхээс өөр аргагүй. Гэхдээ биед нь хүрэх зайлшгүй нөхцөлийг далимдуулах, бэлгийн дарамтын шинжтэй үйлдэл болгохгүй байх ёстой. Мөн хохирогчид хүлцэн тэвчиж тэднийг улам бүр давраадаг, хангалттай ойлголт, мэдээлэлгүй байгаа нь ч нөлөөлдөг байна.

Үндэсний шигшээ багийн тамирчдад ийм асуудал тохиолдсон юм билээ. Дасгалжуулагчид тухайн тамирчнаар өөрийн дур хүслээ гүйцэлдүүлэхийн тулд янз бүрийн саналууд тавьдаг байж. Өөртэй нь дотно харьцаанд орохгүй бол тэмцээн уралдаанд нь явуулахгүй байх, хээрийн бэлтгэл хийх, гадагшаа, дотогшоо тэмцээн уралдаанд явж, нэг дор байрлах үеэр далимдуулах, шигшээ багаас хасахаар сүрдүүлэх, “Чи ерөөсөө болохгүй байна. Гэхдээ надтай ойртвол дасгалжуулагч нь зохицуулаад өгье” гэх мэт өөрт байгаа эрх хэмжээ, тамирчдын амжилт гаргах эрмэлзлийг ашиглаж, барьцаалсан байдлаар дарамт үзүүлсэн байсан. Мөн мэх заах, өргөлтийн техник заах нэрийдлээр тамирчдын эмзэг газарт нь давтамжтай хүрэх тохиолдлууд байсан. Тавьсан саналыг хүлээн авахгүй бол тэмцээн уралдаанд явуулахгүй байх болов уу, багаасаа хасагдах болов уу гэсэн айдас тамирчдад төрдөг байна.Спортын салбар өөрөө хатуу дэг журамтай. Тухайн тамирчин хэрвээ 55 кг-ын жинд орж байгаа бол яг л тэр жиндээ байх ёстой. Жин нь 100 гр л илүү байвал дотуур хувцсаа тайлахаас өөр аргагүй болдог. Зарим тамирчин үсээ хүртэл тайруулсан тохиолдол бий. Жин үздэг хяналтын баг, шүүгчид, дасгалжуулагчид ихэнхдээ эрэгтэйчүүд байдаг. Ямар ч тамирчин хэчнээн эр зоригтой байлаа ч гэсэн эмэгтэй хүнийхээ хувиар шав шалдан жингээ үзүүлээд зогсож байна гэдэг байж болохгүй үзэгдэл. Энэ бол зөвхөн манайд л байгаа асуудал. Бид судалгааны үр дүнд үндэслэн эмэгтэй тамирчны жинг үзэхэд хяналтын багт зөвхөн эмэгтэйчүүд л байх ёстой гэсэн саналыг зөвлөмждөө тусгасан. Энэ асуудал дээр Биеийн тамир, спортын газраас цаашид анхаарч ажиллахаар болсон.

Холбогдох удирдлагууд нь тамирчин болон дасгал-жуулагчтайгаа уулзаж, ярилцах замаар шийдвэрлэсэн хоёр гуравхан тохиолдол байсан. Нуун дарагдуулсан, одоог хүртэл шийдвэрлээгүй тохиолдлууд байгааг ч хэлж байсан. Тамирчны эрх ашиг зөрчигдөөд өнгөрч байхад тухайн дасгалжуулагч болон спортын нэр хүндээ хамгаалаад өнгөрөх гэсэн явцуу хүрээнд асуудлыг авч үзэж байгаа нь харамсалтай. Тамирчинг өөр багт шилжүүлж, дасгалжуулагчийг нь солих арга хэмжээ авсан тохиолдол бол байдаг юм билээ” гэжээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин

Зөвхөн дасгалжуулагч биш газрын дарга нь туслахдаа энэ төрлийн дарамт учруулдаг байсныг бүгд мэднэ дээ ккк

Зочин
Зочин
Reply to  зочин

medeelel away

Зочин
Зочин

huchin ntr bol enuuhend shd. hogiin haanah n medehdehgui uurgiig hucheer shuud geree hiij mungiig n idchiheed tegsen uurgaa tamirchiddaa ch uguhgui. ene talaar duugarsaniig n temtseend oruuldaggui, gadagshaa yvuuldaggui jishig togtood udaj bn shu dee

LesOrdiff
LesOrdiff

Purchase Cialis For Daily Use Online http://buyciallisonline.com/# - Buy Cialis Buy Metronidazole Buy Cialis Buy Real Viagra From Canada

Холбоотой мэдээ

Back to top button