НийгмийнНИЙГЭМ

Ц.Хулан шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлжээ

Цантай хүйтэн өвлийг сөрж, цагийн жаварт хайрагдан, жаргаж зовж яваа монголчууд минь ээ!

Шинэ жилийн энэ цаг дор та нарыгаа маш их санах юм. Айлууд элэг бүтэн, хүн болгон нэр бүтэн, улсын маань тусгаар тогтнол бүрэн бүтэн байж, ирж буй 2024 он та бидний хувьд сайн сайхныг бүтээх аугаа их өөрчлөлтийн жил болох болтугай.

Өмөлзтөл өмөөрдөг, өндөр тэнгэрийн од шиг өнөр олондоо хайртай шүү. Өөрийн минь тухай юу ч мэдэхгүй хэрнээ өөтэй хатуу үг чулууддаг цөөхөн хүмүүст ч дутахгүй хайртай. Та нар байдаг тулдаа цагаан хартай орчлонгийн жам тэгширдэг юм.

Би Монголынхоо соёл иргэншлийн аюулгүй байдлын төлөө хэр чинээгээ мэдэхгүй том дуугарч байж торонд орсон юмдаг уу даа. Төрт ёсыг уландаа гишгэсэн зарим улстөрчид үлэмж их мөнгөний барьцаанд гадаадын гүрнээс шашны эрх чөлөөний хууль гэгчийг оруулж ирсэн нoцтой баримтын мөрөөр орж, 2018 онд УИХ-ын босгон дээрээс буцаасныхаа шанг би хүртсэн шиг байна. Хууль “импортолсон” чухамхүү тэдгээр улстөрчийн нэг нь намайг урд хөршийн, үндэс угсаа нэгт хэл соёлын эрдэмтэд гэж танилцуулсан хүмүүс тагнуул байсан юм байх аа. Сэтгүүлчид, ер сэтгэдэг хэн бүхэн үүнийг эргэцүүлнэ биз ээ.

Газар нутаг, орд баялгийн хуулиуддаа бид сонор соргог хандаж чадаагүй. Одоо оюун санаа, тархи зүрх болсон шашны хуулиа бид яавч алдаж болохгүй. Үүнээс л үүдэн, “Төрд шүгэлсэн зэтгэр”, “Аравдугаар богдын наймаа” нэвтрүүлэг хийж, Далай ламд захидал бичсэн минь “бурууджээ”. Түүнчлэн баяд ноёд, дээдэс мяндагтын хүрээллээс Богдыгоо өлгийдөхгүй, хэлмэгдсэн эгэл мэргэд, жирийн олны дундаас л тодруулъя гэсэн ардач үзэл минь ч үүнд нөлөөлсөн. Үүгээр яллаж болох уу. Өөр гэмт хэрэг надад юу ч байхгүй. Манай дөрвийн дөрвөн хуульчөмгөөлөгч “Ц.Хулангийн хэрэг гэмт хэргийн бүрдэлгүй, хэрэгсэхгүй болгоно уу” гэж хоёр шүүх хуралд оролцоод барсангүй.

Иймд эрх журмын дагуу тус хэргийг хяналтдаа aвахыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс хүсч, өмгөөлөгчид хандаж байгаа. Төрийн нууц задруулаагүй, дамжуулаагүй, улсыг завшаагүй, мөнгө санхүүгийн ямар ч хохирол учруулаагүйг минь тунгаан болгоох буй заа. Маш нууцын зэргээс энэ хэргийг гаргаж өгөөч.

Авлигачид шагайж ч үзээгүй шоронд амт муутай гэж хоолоо голсонгүй, ааш муутай гэж дарга цэргээ ховлосонгүй. Ам үдээтэй бүтэн жил болжээ. Олныхоо дунд олон ч юм үзэж, сонсов. Гэнэн, мартамтгай, эвлэн нэгдэж чаддаггүй ард олон та нартаа цаг нь ирэхэд би дуулгана. Сэтгүүлчийн үзэг минь зэврээгүй. Сэтгүүлчдээ хорьж цагдахаа болиоч ээ.

Санах ижий аав, сарвайх үрс, уярах хайр, унших ном, тэрсэлдэх дайсан, тэмүүлэх эх оронтой хүн би юунд гуних вэ. Бүхнийг даагаад гарна. Миний шүлгийг нь бичсэн, Т.Ариунаагийн дуулсан “Цасан аялгуу”-н дор болор хундага харшуулан намайгаа нэг дурсаарай даа!

Сайхан баярлаарай.

МУСГЗ Цоодолын Хулан. 461 дүгээр ангиас,

XII сар.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
33 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Ц. Эрдэнэбат
Ц. Эрдэнэбат
12 сар 28, 2023 10:23

Чи бид 2 өмнө нь танилцаж байсангүй. Гэхдээ үзэл бодолдоо үнэнч чамаараа би лав бахархаж байна! Биеэ бодож, эрүүл мэнддээ анхаарч наад газраасаа амьд мэнд л гарч ирээрэй!!! Гуйх л юм энэ байна...

Зочин
Зочин
12 сар 28, 2023 12:19

Энэ үнэн шүү. За�##�т бүр нь Үндсэн хуулиа зөрчсөн гадаад орноос импортолсон шашины хуулийн төсөл УИХ-ын босгон дээрээс буцсан шүү. Х Богд гэх зүйл монголд хэрэггүй. Энэ бол эх оронгүй цагаач ламаас монголд импортолсон �##�бан туша�##� шүү. Энэ бол 21-р зуун болон түүнээс цааших зуунуудад ч бидэнд хэрэггүй. Улс орон шашин шүтснээрээ хөгэдөггүй харин тэнэгэрдэг.

Зочин
Зочин
12 сар 28, 2023 14:22
Reply to  Зочин

Паа яасан том онол гаргаа вэ чи. Дэлхий дээр хойд солонгосоос өөр шашингүй улс байдаг юмуу. Шашин баба гэж байсан коммунист улсууд яагаад бүгд нурав ха ха

Зочин
Зочин
12 сар 30, 2023 09:55
Reply to  Зочин

Хойд Солонгост шашин байхгүй гэж хэн хэлээв?! Буддын, бөө, бүр Христийн шашин ч байдаг шүү!!!

Зочин
Зочин
12 сар 29, 2023 12:35
Reply to  Зочин

хөх тэнгэрээ ,өвгөд дээдсүүдээ , эх дэлхий эх орноо шүтвэл болно доо

Зочин
Зочин
12 сар 28, 2023 19:17

Үнэн юм хэлж.Улаанбаатарын газрыг зарж, авилга авч баяжсан урд зүгийн угшилтай луйварчины ач , улсын өмчийг
үнэгүйдүүлэн хувьчилж авч, сангуудыг с�##�ам идсээр баяжсан хулгайч эмгэний зээ заав�##� богдоор тодорсон нь үнэн шудрага гэжүү. Цэвэр мөнгөний луйвар явагдсан нь хэнд ч ойлгомжтой. Эсэргүүцсэнийг нь ингээд шоронд хийж авсан. Зээлээ төл гэж шахаж байсан Өнөрцэцэгийг шоронд хийсэн нь бас л нөгөө бүргэд хамартай чавганцын нөлөө байсныг үгүйсгэх аргагүй.

ЗочинЗочин
ЗочинЗочин
12 сар 30, 2023 11:35
Reply to  Зочин

Төрийн �##�баны түшээд авлигад автдаг байж болох юм. Богдыг тодруулахад авлига арай байгаагүй байлгүй. Хэн дуртай хүний хүслээр тодорчихдог ёс горим ч байхгүй биз. Манайхан урьд өмнө богдууд байсан бол цаашид ч үргэлжлэн тодорсоор байх нь зүй ёсных биз ээ.

Зочин
Зочин
2 сар 18, 2024 18:23

Чи андуу бодож бн жинхэнэ авилг�##� арын ха�##�га араар тодорсон богд

Зочин
Зочин
12 сар 28, 2023 20:14

Үзэл бодолдоо үнэнч чамаар эх оронч хэн бүхэн бахархах болтугай.эрүүл байж энэ урт хугцааг даваад гарна гэж итгэж байна

Зочин
Зочин
12 сар 28, 2023 20:41

Ялтанд ийм эрх байх уу.

Зочин
Зочин
12 сар 28, 2023 22:16

Их зохиолч бүсгүй маань яасан үнэнийг өчнө вэ. Яах аргагүй мөнгөтэй хүний ачаар хуурамч 10-р богд гэгчээс болж модон хамарт мөнгөний шулам Гарамжав авгайн нөлөө орж Өнөрөө сэтгүүлч та хоёрыг маань шоронд илгээснийг түмэн олон мэдэж байна аа!!! Үнэн хэзээд ялах болно сэтгэлийн хатуужилтай байгаарай эрүүл энхийг хүсье...

Гэгээн богд минь Монгол улсаа аварч өршөө
Гэгээн богд минь Монгол улсаа аварч өршөө
12 сар 28, 2023 22:44

10 р богдоо зөв тодруулсан гэж боддог доо. Толгой сайтай, боловсрол өндөр эцэг эхийн хүү байна. Өндөр гэгээн Занабазар маань ч сайн гар�##�тай, ухаант хүн тодорсон нь бидний Монголчуудыг өдий хүртэл эх оронтойгоо хамт тусгаар улс байлгаж бна.

Зочин
Зочин
12 сар 29, 2023 06:59

ШИЖИР АЛТ ШИГ САЙХАН АВЪЯАСТАЙ ЯРУУ НАЙРАГЧАА ҮНЭХЭЭР САНАЖ БАЙНА ҮГҮЙЛЖ БАЙНА ХАРАМСАЖ БАЙНА

Иргэн
Иргэн
12 сар 29, 2023 08:07

Хамрын дор ам бий гэж хамаагүй бүү ч�##�чиж бай!
Дааганаас унаад үхдэггүй, дарвагар амнаасаа болж үхдэг гэдэг. "Би" хэмээн биеэ тоож, хөл доорхоо харахгүй сэвж яваад нүхэнд унасан шүү дээ. Цаашид зах хамжааргатай байж, өтөл нас руугаа орсон эцэг эхээ сэтгэлийн тамаас аварч хайрла ХУЛААН!

Зочин
Зочин
12 сар 29, 2023 10:21

Биеэ сайн бодоорой.

Зочин
Зочин
12 сар 29, 2023 10:30

Үнэн үргэлж ялдаг хорвоо шүү
Буруу зөвийг хорвоо ялгаад үйлийн үрийг нь үүрүүлдэг жамтай .

Зочин
Зочин
12 сар 29, 2023 13:09

Хүчтэй байгаарай

Багш
Багш
12 сар 29, 2023 13:10

Зүй нь зүгээр л зүлгэн дээрээ гэрээ бариад байж байхгүй дээ...Засм�##� дээр харш барисан болтой ...

Монгол
Монгол
12 сар 29, 2023 14:20

Өмхий урвагч тагнуул хуцмой

Зочин
Зочин
12 сар 29, 2023 18:28

ядуу явахыг нам нь мунхаг явахыг шашин нь хариуцаж байдаг үнэн үг шүү яруу найрагч минь тэвчээртэй байж байгаарай 24 оны сонгуулиар шударга үнэн ялах болноо

Барсаа
Барсаа
12 сар 29, 2023 22:00

Номи

Барсаа
Барсаа
12 сар 29, 2023 22:03

Сэтгүүлч, зохиолч нар нь дэндүү давраад улс орноо шившиглээд, мэргэжил с�##�бараа баяжих, х�##�аасаа дүүргэх, амьдр�##�аа сайжруулах арга болгоод арай дэндлээ. Юм бүхэн хэмжээ хязгаартай, сануулж сэхээрүүлэх хууль дүрэмтэй, биеэ бодоорой...

Jariga.mn
Jariga.mn
12 сар 29, 2023 22:12

Өдөөн хатгасан Турхиран үймүүлэх гэсэн Ийм пост оруулж иргэдийг төөрөгдөлд оруулахаа зогс оо.Та муусайн Хуурамч Ванчин Эрдэнэ Пан Чин Богдод дагаар орсон урвагчдын уран цэцэн үгэнд Уярана гэвэл холоо хэвтэнэ.Тэгээд ч Будда Хааны хөвүүн байсан Хутагт хувилгаан нар Бүгд Баяд ноёд Тайж гар�##�тай айлаас тодордог юм.Юм мэдэхгүй байж дуугай байгаарай.Нарийн ярив�##� Хулан авхай та Өнөрцэцэг-ийн хоронд хордсон гэдэгээ мэдэх үү.

Sanchirmaa
Sanchirmaa
12 сар 30, 2023 00:40

Богдод юунд дурладаг юм бол доо эхнэр ч авахгүй үр хүүхэд ч үгүй эцэг эх нь нялх үрээ мөнгөний золиос болгоогүй баймаарсан даа хүүхдийн хувь заяаг хүчээр богтлож бгаа ч юм шиг

Зочин
Зочин
12 сар 30, 2023 04:07

Deedes lam nar bayan, Chinesen ailaas todrph esgvi gj haana bn??? Tanai namiin Mie. Enhbold, bas bus vl bvteh garuur uursudiin ach, guchaa hvcheer todruulah gj ard urduur Geisenheim, azaar, balai ym bvteegvi!!! Sanaa muut ...yu gedeg bilee!!! Deedes lam uursudiin urd hoid turuluu, bolgoodog shidtei!!! Iim asuudald tanii vzel sanaa ogtoos hergggvi!!! Esgii hiih gazar nohoi hereggvi gedeg shig, eldev zvil orootsoldoh heregvi bsiin

Зочин
Зочин
2 сар 17, 2024 11:24
Reply to  Зочин

ШАРЫН ШАШНЫ МОНГОЛ ДАХЬ ХУВИЛБАР НЬ ӨНГӨ МӨНГӨНИЙ ЗҮЙЛ БОЛСОН НЬ ҮНЭНИЙГ ХЭЛСЭН Л ХҮНДЭЭ. ОДОО БҮР НӨГӨӨ НЯЛХ ХҮҮХДИЙГ НИТЭЭР БУРХАНЧЛАН ШҮТЭЖ ХӨРӨГИЙГ НЬ ЗАЛАХ ЛҮНДЭН БУУЛГАЖ Л БАЙДАГ ТЭНЭГМОНГОЛЧУУД. ХЭНД ХЭРЭГТЭЙ ГЭЖ ЭНЭ ЗАВААН БСАХМАГ ЗАН ҮЙЛ

Зочин
Зочин
12 сар 30, 2023 17:23

Хэзээд дэмжинэ

Зочин
Зочин
12 сар 30, 2023 18:48

За яахав. Үнэн хэзээд худлын дор байдаг гэдэг шиг цаг хугацаа л харуулна. Тэр цагт хэнийх нь үнэн байж вэ гэдгийг ард түмэн мэднэ.

Зочин
Зочин
1 сар 2, 2024 10:54

Төрийг буруу тохинуулбаас түмэн олон зовж тэнэг мунхагууд хүний зовлонд баясаж тавлаж байдаг юм байна. Төрийг зөв тохинуулбаас түмэн олон баясаж тэнэг мунхагуудад орох нүх олдохгүй хийх ажил олдохгүй сүүдэр дагаж жарг�##�тай хүнд атаархаж зовлон болоосой гэж боддог юм байна. Улсын ерөнхийлөгч үнэнч шударга бол улс орон амг�##�ан оршино. Төрийн тэргүүн бардам сүртэй.

Наран
Наран
2 сар 17, 2024 12:40

Монголыг эзэлсэн д�##�ай ламын чойжин сахиусны шашин чинь дотроо хэдэн хэсэг болон хуваагдсан байдаг.10-р богд чинь ч д�##�ай ламыг давж гараагүй боол нь шдээ . Тийм учираас цаад төвд өвгөн чинь богдоор дамжуулаж Монголыг өөрийн шашины орон болгох зорилготой .Төвд ,Монгол лам нарын мөн чанарыг Монголчууд танин мэдэж чадаагүйгээсээ болоод маш ихээр хохирсоор ирсэн. Бурханы шашин л гээд даган мунхараад хоорондоо т�##�цаад зодолдоод байдаг гэм �##�ь 1577 оноос эхтэй .Д�##�ай ламын шашин чинь Сидхарта ,Зонхов нарын бурханы шашин биш .Богдыг энгийн ирдээс �##�ь эсвэл бизнес гэр бүлээс тодруулсан байх нь чух�##� биш .Богд чинь өөрөө д�##�ай ламыг даван гэтэлсэн байх нь чух�##� юмаа .Гэтэл бүх цаг үеийн богдууд д�##�ай ламыг даван гэтэлээгүй учираас Монголчууд богдыг дагаад д�##�ай ламын боол байсаар ирсэн.Монголыг бүтээсэн эрхэм дээдсүүдийн дээд сүнс д�##�ай ламын сахиусны шашныг ч, түүний боол богдыг ч хэзээ ч хүлээн зөвшөөрдөггүй гэдгийг газар дээр амьдарч байгаа хүн дүрстнүүд яаж мэдэх вэ чааваас .Богдууд бол Чингисийн удамын Занабазар биш .Монголд үүрлэсэн бүх шашныг хөөж гарга .

Зочин
Зочин
2 сар 17, 2024 15:55

Энэ улсад авлигачид эрэмбээрээ хаан, ноён сууцгаадаг уламжл�##�тай.

МОНГОЛ УЛСЫН ЖИРИЙН ИРГЭН
МОНГОЛ УЛСЫН ЖИРИЙН ИРГЭН
2 сар 18, 2024 13:38

Үмхий хятадын тагнуул чи жангаа сайн ид .Монголын буддистуудын их хурлыг Хятадын элчин сайдын яамнаас санхүүжилт гаргуулж хийснээ тайлбарласан уу чи .10 р богдыг Монгол улсаас биш Хятадаас тодруулах гэж их хичээсэн бас ц�##�инжсан .Чам шиг эх орныхоо эсрэг нанхиадуудтай сүлбэлдсэн �########� Манай Монголд хэрэггүй ясаа тэр хятаддаа очиж тавиарай �########� минь .

Зочин
Зочин
2 сар 18, 2024 17:21

Дээр өгүүлсэн , буцаагдсан хууль чинь харин зөв хууль болох байсан юм биш үү. Х богд монголоос тодордог бол шашны , нэг ёсны тусгаар тогтнолын нэг бат�##�гаа цаашид байх, болох юм биш үү? Элбэндорж сонгуулиараа Солонгосын шашны байгуулагаас хандив авсан бас Ганбаатар гээд л баримт бий. Энэ мэтчилэн гадны хүнд хандив өргөх , шашины асууд�##�д гадны гар хөл орохоос сэргийлсэн хууль болох байсан юм биш үү!

Холбоотой мэдээ

Back to top button