Соёлын гавьяат зүтгэлтэн Ч.Галсан Хөдөлмөрийн баатар боллоо

Маргааш Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жилийн ойн баярын өдөр.
Энэхүү баярыг тохиолдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр /2023.12.28/ Төрийн ордонд төрийн дээд цол, одон, медаль гардуулж байна.
Энэ үеэр зохиолч Чинагийн Галсанд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ.
Соёлын Гавьяат зүтгэлтэн, зохиолч Чинагийн Галсан нь 1944 оны 12-р сарын 26-нд Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд малчин ард Чинагийн хөвүүн болон төржээ. Бага, бүрэн дунд сургууль төгсөөд МУИС-ын монгол хэл, уран зохиолын ангид суралцаж байгаад Герман улсын Хүмболтын их сургууль дүүргэсэн. МУИС-д герман хэлний багш болон сонин сэтгүүлийн газарт сурвалжлагч, утга зохиолын ажилтан хийж байгаад уран бүтээлээ дагнан эрхлэх болсон. Уран бүтээлээ дунд сургуульд байхаас эхэлсэн. Анхны зохиол нь Тува туужууд нэрээр 1981 онд герман хэлээр хэвлэгдсэн. Хожим нь Аянгат цагийн тууж, Арван сарын тэнгэр дор тууж болон, Алаг хорвоогийн гэрэл, сүүдэр аян замын тэмдэглэл, Эр хар сур яруу найргийн номуудаа монгол хэлээр хэвлүүлсэн. Чинагийн Галсан нь Герман хэл дээрх зохиол бүтээлээрээ дэлхийд нэр хүндийг олсон зохиолч юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хүнээ олсон шагн�##� болжээ.
Ingej neg hunee oldog baij. Haluun bayar hurgie. Galsan guai 100 naslaarai. Erdem nomiin noen oroi, orgil shuu Ta. Huukd bayarlav. Mundag shuu Huuk.
Ёстой нүдээ олсон шагн�##� байна. Баяр хүргэе, Г�##�сан гуайдаа. Herzlichen Gluekhwunsch, Herr Chinaa Galsan!
нээх л засаг төрд гомдсон хүн. мэдэхгүй юм даа. хэлж ярьж байснаараа бол энэ шагн�##�ыг өөрөө авахгүй л гэх байсан.
Үнэн. Герман хэл дээр зохиол бичээд түүнийхээ үр шимийг тэндээ чамгүй хүртсэн хүн (�##�дарнэр, мөнгө, гавьяа шагн�##�). Монголоос юу ч хүсээд байдаг юм, ойлгомжгүй. Намайг тоосонгүй гээд байгаа ч юм шиг. Соц үеийн хоосон төмөр л хүссэн бололтой. Өрөвдөлтэй