НИЙГЭМ

3x3 сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Л.Мягмаржав Аж үйлдвэрийн гавьяат ажилтан боллоо

Монголын 3х3 Сагсан Бөмбөгийн Холбооны Ерөнхийлөгч, Монголын Сагсан Бөмбөгийн Холбооны Дэд ерөнхийлөгч, төв FIBA болон FIBA Азийн 3х3 сагсан бөмбөгийн комиссын гишүүн М-Си-Эс Кока-Кола ХХК-ний Гүйцэтгэх захирал Л.Мягмаржавыг хүнсний үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэх үйлсэд оруулсан онцгой хувь нэмрийг нь үнэлж Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Аж Үйлдвэрийн Гавьяат ажилтан цол тэмдгээр шагналаа.

Тэрбээр 2005 оноос хойш Монголын Сагсан Бөмбөгийг хөгжүүлэхэд гар бие оролцож, ивээн тэтгэж, удирдан зохион байгуулж ажилласаар ирсэн. Мөн түүнчлэн Монгол улсад зохион байгуулсаэ FIBA 3х3 болон FIBA олон улсын сагсан бөмбөгийн тэмцээнүүд болон бүхий л ажил, амжилтын ард байж Монгол улсыг багийн спортоор Олимпийн наадамд оролцоход ихээхэн хувь нэмэр оруулсан гавьяатай.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button