УЛС ТӨРУлс төрийн мэдээ

З.Батбаяр: Улаанбаатар болон говийн бүсэд усны нөөцийн хомсдол үүссэн

Усны газраас авто угаалгын газрын усан хангамжийн талаар өнөөдөр /2024.01.04/ мэдээлэл өглөө.

Усны газрын дарга З.Батбаяр хэлэхдээ:

НЭГДҮГЭЭРТ: 2023 оны ус ашиглалтын дүн урьдчилсан байдлаар гарсан байна. Дүнг авч үзвэл 645 сая метр.куб усыг улсын хэмжээнд ашиглажээ. Энэ бол 2023 оны урьдчилсан тоо. Гуравдугаар сард эцсийн дүн гарна. 2022 онд ус ашиглалтад 606 сая метр.куб байсан бол өнгөрсөн онд 40 сая метр.кубээр өссөн байна.

Ус сувгийн удирдах газраас Улаанбаатар хотыг усаар хангахын тулд жилдээ 48 сая метр.куб хэрэглэдэг. Тэгэхээр нэг жилийн дотор усны хэрэглээ нийт Улаанбаатарчуудын хэрэглэх боломжтой усны хэмжээгээр өссөн гэсэн үг. Сүүлийн таван жил тасралтгүй усны хэрэглээ өсч байна.

Ингэж нэмэгдэж байгаа нь хоёр үндсэн шалтгаантай.

Нэгдүгээрт, усны хэрэглээ асар их нэмэгдсэн.

Хоёрдугаарт, өмнө нь ус ашиглалтад тооцдоггүй байсан хэрэглээг илрүүлсэн.

Улаанбаатар болон Говийн бүсийн усны хэрэглээ маш их байна. Тодорхой газруудад усны хэрэглээ их болсноос шалтгаалан усны нөөцийн хомсдол бий болоод байна гэдгийг анхааруулж хэлье. Эхнийх нь, Улаанбаатар хот орчимд. Хоёр дахь нь, говийн бүсэд. Говьд худгийн ус булаацалдсанаас эрүүгийн гэмт хэрэг хүртэл гарсан тохиолдол. Мөн говьд хэг литр ус 1000 төгрөг хүрсэн тохиолдол ч байна.

Улаанбаатарт саяхан гэдэсний савханцар бүртгэгдсэн хотхонууд дээр мөн ус зарж байгаа этгээдүүд литр усыг 1000 төгрөгөөр үнэлэх саналууд ч гаргасан.

2024 онд үер, гангийн аюул дахин нүүрлэнэ.

Монгол Улсад хамгийн их ус ашигладаг арван байгууллагын жагсаалтыг гаргасан.

  • Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ
  • Оюутолгой ХХК гэхчлэн байна.

ХОЁРДУГААРТ: Өмнө нь ус ашиглалтад тооцдоггүй байсан хэрэглээг илрүүлсэн. Усны хэрэглээ, төлбөр мөнгөний тоо ч өндөр биш байх гэсэн төсөөлөлттэй байсан. Харамсалтай нь асар их хэмжээний усны асуудал илэрсэн. Барилга барих зорилгоор хөрсний усыг шавхан зайлуулсан асуудал. Хэрэг үүсгэхээр прокурорын байгууллагад хандсан боловч одоогоор тодорхой үр дүнд хүрээгүй нэгэн байгууллагын тухай мэдээлэл өгье.

Энэ байгууллага хуучнаар Ус цаг уур орчны шинжилгээний газрын уулзвар орчимд, хуучин Худалдаа хөгжлийн банк байсан барилгыг нураагаад шинээр барилга барьж байгаа компани хөрсний усыг шавхан зайлуулж байна. Тухайн барилгын компани 2022-2023 онд хөрсний усыг бүтэн шавхан ажиллаж байгаа ч нэг ч удаа усны төлбөр төлөөгүй, тавьсан шаардлагад хариу ирүүлээгүй.

Уг барилга дээр барилгыг барьж байгаа "Хурд пропертис" ХХК, түүний туслан гүйцэтгэгч "Риверстөүн пропертис" ХХК гэсэн хоёр компани бий.

  • 2017 онд архитектур төлөвлөлтийн даалгавраа авч 28 давхар, 2-3 давхар зоорьтой барилга баригдахаар батлагдсан. 
  • 2023-06.19-ний өдөр Геодези, Усны Барилга Байгууламжийн Газартай 21 сая төгрөгөөр тэдний шугам хоолойг ашиглаж ус зайлуулахаар гурван сарын хугацаатай гэрээ байгуулсан байна. Энэ гэрээ нь хүртэл асуудалтай. 2022-2023 онд ус шавхсан мөртлөө гуравхан сарын хугацаатай ус зайлуулсан мэтээр гэрээ хийсэн нь асуудалтай. 21 сая төгрөгийн төлбөртэй.
  • Гэрээн дээр долоон насостойгоор ус зайлуулж байгаа гэсэн ч биднийг очиж ажиллахад 22 насостойгоор ус зайлуулсан байсан.

22 насос секундэд 4 литр ус шавхана гэсэн үг. Хоёр жил, 720 гаруй хоногийн хугацаанд тасралтгүй ажилласан гэж үзвэл 5.7 сая метр куб усыг энэ байгууллага зайлуулсан байна. Нэг компани 20 давхар байшин барихын тулд Монгол Улсын хэмжээнд 3-4 хоног хэрэглэх усыг ашиглаад байж болохгүй. Хууль дүрмийн дагуу Усны газраар дүгнэлтээ гаргуулаад явсан бол зайлуулсан усны хэмжээгээрээ 5.6 тэрбум төгрөг байх байсан. Гэвч зөвшөөрөлгүйгээр ус ашигласан учир Усны газраас 146 тэрбум төгрөгийн хохирлыг тооцож байгаа" хэмээлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
1 сар 4, 2024 14:07

Усны нөөцийн хомсдол гэж буруу ярьж байна. Худаг, уст цэгийн хомсдол шүү дээ.

өмгөөлөгч Зочин
өмгөөлөгч Зочин
1 сар 4, 2024 15:34

ажлаа хийгээч дээ худлаа попроод байх юм усгүй бол бид �##�таар юу хийхэв дээ одоо усны үнээ нэм барилгуудыг сайхан торгоод өг

Холбоотой мэдээ

Back to top button