Тоби: Хөрөнгө оруулалтын хууль батлагдвал уул уурхайгаас бусад салбаруудад ч ээлтэй
МҮХҮАТ-аас өнөөдөр /2024.01.11/ Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан мэдээлэл хийлээ.
-Анхны эдийн засгийн ач холбогдолтой заалт орсон хууль боллоо-
МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Д.Энхтүвшин: УИХ-аар хэлэлцэгдэж байгаа Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгатай холбоотой мэдээлэл хийхээр цуглалаа. Уг хуульд Танхимаас 60 орчим санал хүргүүлсэн. Зарим нь тусгагдсан байна. Одоогийн мөрдөж байгаа хуулиас ахиж, сайжирсан зүйл бас байна. Монголд хөрөнгө оруулах сонирхолтой ГХО-дад том дохио болно. Бизнес эрхлэгчдийн дунд хийсэн судалгаагаар хууль эрх зүйн асуудал нэгдүгээрт байдаг. Гэнэт өөрчлөгддөг байдал бидэнд маш хүнд цохилт болдог. Үүнийг өөрчлөхөөр тус хуулийн 6.1.2, 6.1.3 дахь заалтад тусган, мэдээллээр нь хангах, хэлэлцүүлэгт оролцуулах зэргийг тусгаж, анх удаа эдийн засгийн ач холбогдолтой заалт орж ирсэн байна.
Төрийн байгууллагын уялдаа холбоог сайжруулсан бүтэн бүлэг орсон байна. Мөн хөрөнгө оруулалтын маргааныг шийдвэрлэх тухайд бүлэг зохицуулалт оржээ. Өнгөрсөн жил гэхэд л хөрөнгө оруулалттай холбоотой дөрвөн хэрэг шүүхэд очиж нэг нь Монгол Улсын талд шийдэгдсэн бол хоёр нь одоог хүртэл шийдэгдээгүй байх жишээтэй.
Түүнчлэн энэ хуульд урамшуулал гэх зүйл байхгүй байна. Татварын дөрвөн орчныг тогтвортой болгоно гэсэн заалт байгаа юм. Үүнийг хэлэлцүүлгийн явцад илүү сайжруулах хэрэгтэй. Энэ хуулийг хэлэлцэх хэрэгтэй. Хэлэлцэхгүй байвал ГХО-дад буруу дохио өгөх эрсдэлтэй.
-Энэ хуулийг гадаадын болон дотоодын хөрөнгө оруулалтад боломж олгожээ гэж харах хэрэгтэй-
Америкийн худалдааны танхим: Бид энэ хуулийн төсөлд идэвхтэй оролцсон. Бүх талуудын оролцоог хангаж тусгасан. Ардчилсан нийгмийн чөлөөт зах зээл үүсээд 30 жил болчихсон. Тиймээс энэ хуулийг анхаарч шинэчлэх нь зүй. Хөрөнгө оруулалтын тухай хууль гэж тодотгожээ. Тэгэхээр гадаадын болон дотоодын хөрөнгө оруулалтад боломж олгожээ гэж харах хэрэгтэй. Зөвхөн гадаад зориулсан хууль биш. Бид гуравдагч хөрш орнуудаас хөрөнгө оруулалт татах буюу АНУ, Европын холбоо бусад орноос хөрөнгө оруулалт татвал ач холбогдолтой хуулийн төсөл гэж харж байгаа. Татварын хөнгөлөлтүүдтэй холбоотой заалт алга болсон зэрэг асуудал бий. Гэхдээ тогтолцооны асуудал шийдэгдэж байна гэж харж байна.
Хөрөнгө оруулалт бидний үүд хаалгыг тогтоод байж байдаггүй. Тиймээс урамшууллыг илүү тусгах хэрэгтэй. Хөрөнгө оруулагчдын маргаанд дунджаар 13 жил зарцуулдаг гэсэн судалгаа байдаг. Энэ асуудалд ач холбогдол өгч шийдэх процесст анхаарч байгаа нь хөрөнгө оруулагчдад ээлтэй. Мөн дипломат төлөөллөөр дамжуулан хөрөнгө оруулалт татах зэргийг тусгасан байгаа юм.
-Бизнес маргаан гарсан үед шударга шуурхай шийддэг байх хэрэгтэй-
Британийн худалдааны танхимын төлөөлөгч Тоби: Британийн худалдааны танхимыг төлөөлөн оролцож байна. Хөрөнгө оруулалтын хуулийн шинэчилсэн найруулгыг өнгөрсөн гурван жил хэлэлцсэн. Сүүлийн 10 жилд байгаа хөрөнгө оруулалтын асуудлыг шийдэх байх гэдэг найдлагатай байна. ГХО-ыг татаж байгааг бусад улстай харьцуулахад хойгуур хэвээр байна.
Би 7 жилийн өмнө Монголд эдийн засгийн төрөлжилтийг нэмэгдүүлэхээр ирсэн. Одоо ч үүнийг ярьсаар байна. Энэ хууль батлагдсанаар зөвхөн уул уурхайн салбарт хөрөнгө оруулалт төвлөрөхгүй бусад салбарт ээлтэй. ГШХО оруулж ирэх нь ажлын байр нэмэгдэх, арга барил нэмэгдэх зэрэг давуу тал ихтэй.
Британийн худалдааны танхимын зүгээс онцгойлон нэг зүйлийг хэлмээр байна. АНУ-Монголын хооронд ил тод байдлын хэлэлцээрийг бүрэн хэрэгжүүлэх ажил чухал байна. Гэрээний хэрэгжилт маш чухал. Бүрэн хэрэгжилтийг хүндэтгэх ёстой. Бизнес маргаан гарсан үед шударга шуурхай шийддэг байх хэрэгтэй. Хөрөнгө оруулагчдын хүсдэг зүйл бол тогтвортой байдал. Валютын ханш чухал ч түүнээс чухал асуудал. Хууль эрх зүй нь тогтвортой байж, улс төрчид нэгдсэн байр суурьтай байх хэрэгтэй. Энэ хууль батлагдсанаар ойрын хугацаанд гар хүрэхгүй, тогтвортой байлгах болов уу гэсэн горьдлоготой байна.
Ч.Ганхуяг: "Гадаадын хөрөнгө оруулалтын асуудлыг зохицуулах хууль батлагдахаар УИХ-д орлоо. Бид хөрөнгө оруулалтын хуулийг дэмжиж, батлах нь Монголын язгуур эрх ашигт нийцнэ гэж үзэж байна. Монгол Улс дэлхий нийтийн хамтын нийгэмлэгийн нэг гишүүн. Өрсөлдөх чадвар байгаа улсад хөрөнгө оруулалт илүү их орж ирдэг. Хөрөнгө оруулалтыг татахын тулд бусад улс ямар нөхцөлийг санал болгоод буйг сайн судалж байж хөрөнгө оруулалтын орчныг гаргах хэрэгтэй. Татварын орчин маш чухал. Өнөөдрийн хуулийн төсөл эхний алхам.
Монгол Улс гадаадын хөрөнгө оруулалтыг авахын тулд Сингапур, Москва, Хонконг, Шанхай, Бээжин, Нью Йорк, Лондонтой өрсөлдөж буйгаа зарлаад, мөнгөө хаашаа хийх вэ гэж бодож байгаа хүмүүст Засгийн газраас зарласан Go Mongolia шинэ уриан дор хөрөнгө оруулагчдыг татах ажлыг эхлүүлнэ гэж бодож байгаа. ДЭЗЧ-д Монголын төлөөлөгч очоод гаднын хөрөнгө оруулагчдад болон Microsoft, Tesla, Google зэрэг томоохон компанид манай улс хөрөнгө оруулалтын хуулиа баталсан гээд цахилгаан станц барьж, дата төвөө бий болгооч, бид хүний нөөцөө бэлдье.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Одоо бүр гадны э.з ийн луйварчид хүртэл Монголын дотоод асууд�##�д орж ирж байна. ард түмэн шийддэг болохоос энэ нэг х�##�тар царайтай гадны банкны гар хөл болсон доржханд мэтийн эрлийз хурлийзүүдийн шах�##�таар шийддэггүй юм. Ард түмнээсээ асууя. Гаднынхан дуртай газраа авах юм бол бид ч дуртай газраа авъя
ХО ын хуулийг батлуулах гэж яасан их улайрч байнаа Хүрэлбаатар Доржханд Энхсайхан Баабар мэтийн гадны гар хөлүүд Ганбат гэж шун�##�д юу амарсан бол
Тонио цаашаа
Тонил цаашаа
Гадны дотны бууны ноходыг харцгаа. ...
Цагаандаа гарчээ эд нар...
Энэ гадаад манай улсын асууд�##�д хөндлөнгөөс орж ирээд элдэв юм яриад байдаг яанаа. Хууль нь батлагдв�##� бүр эзэн суух нь ээ. 100 жилийн хугацаатай бүр б�##�арлаа.
Арай хэнд ч ойлгомжтой энэ б�##�мад санааг 76 батлахгүй байлгүй дэ.
Шаа �##� минь гандны тархи �######�
Шаа л�##�арудаа
Монголыг азийн п�##�естин болгох санаатай.Ашгүй анусын мод төгссөн шүү
Гадаад шампунь.захи�##�агчид нь гүйцэтгэгч нь
МУ-н хуулийг фашистуудын сан�##�аар өөрчилж болох уу. Өарчилье гэхэд фашист хужаа 2 цаашаа байгаарай. Монголын ард түмнээр хэлэлцүүл
Монголоос зайд.
Гадаадын хөрөнгө оруулагч нар хууль нь тогтвортой байхыг хүсдэг болохоос хөрөнгын босго , 100жилиин газрын тухай огтхонч дурсаагүй л байна Энэ хуулиар д�##�имдуулж хүрэлбаатар булхайтай улс орны тусгаар тогтнолд аюул учруулахуйц за�##�т оруулах гэж хичээж байна
Шаагаад байгаарай миний хө!!!!