Top StoriesУЛС ТӨРУлс төрийн мэдээ

Л.Төр-Од $17,000 бэлнээр гадагшаа авч явж, түүний томилсон Л.Батсайханыг АТГ-аас саатуулах саналыг шүүх хүлээж аваагүй

Л.Төр-Од МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчөөр сүр дуулиантайгаар сонгогдоод өдгөө таван сарын нүүрийг үзжээ. Гэвч энэ богино хугацаанд түүний тухай чамгүй олон асуудлууд хөврөх болов.

Олон нийтийн мэдэж байгаачлан тэрбээр “Транспарэнси интернэшнл” ТББ-ын тэргүүн, “Цахим байшин” ХХК-ийн захирал, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зөвлөх байв.


Томилгооны асуудлуудаар бантан хутгаж байна:

Нэгт, Л.Төр-Од өөрийн хамаарал бүхий 21 хүнээ МҮХАҮТ-д авч ирж, ажил албан тушаалтай болгожээ. Ингэхдээ тэднийгээ газар, албаны захирал, дунд шатны менежерийн ажилд оруулсан байна. 21 хүний гурван сарын цалинд одоогийн байдлаар танхимаас 150 сая гаруй төгрөгийн зардал гаргаад буй аж.

Хоёрт, Ерөнхийлөгчөөр ажиллаж эхлэхдээ Ерөнхий менежерээр Л.Батсайхан гэгчийг дагуулан ирж, томилон ажиллуулжээ. Б.Саруул гэх эмэгтэйг Ерөнхий нарийн бичгийн даргаар томилон ажиллуулжээ. 2025 оны нэгдүгээр сард энэхүү албан тушаалуудаараа үйл ажиллагаанд оролцож байсан юм.

Гэвч Гүйцэтгэх захирал А.Амартөгсийг халагдсаны дараа түр орлон гүйцэтгэгчээр Л.Батсайханыг тавьжээ. Энэ үеэр АТГ-аас шалгаж эхэлсэн байна. Цагдан хорих хүсэлтээ шүүхэд хүргүүлсэн ч, шүүх хүлээж аваагүй тул гадуур шалгаж буй тухай мэдээлэл бий. Чухам ямар хэрэгт холбогдуулан шалгаж байгаа нь тодорхойгүй. Ямартай ч Л.Батсайхан ажилдаа үзэгдэж, харагдахгүй таг чиг болжээ. Улмаар Л.Батсайханы орон Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр Б.Саруулыг томилоод байна.

Гуравт, Л.Төр-Одыг Ерөнхийлөгч болоход хүчин зүтгэсэн хүмүүсээр УИХ-ын гишүүн асан С.Дэмбэрэл, түүний үеэл Тордайн Ганболд нар нэрлэгдэж байлаа. Тэд МҮХАҮТ-ын газарт мөнхийн ашиг сонирхолтой хүмүүс. Танхимийн газар дээр Т.Ганболдын Корпорэйт боссон. Тиймдээ ч, тус байгууллагын Ерөнхийлөгч сонгогдох бүрт тэдний нэрс нь ямагт дурдагддаг болж.

Хачирхалтай нь С.Дэмбэрэлийг МҮХАҮТ-д цаасан дээрх ажилд Л.Төр-Од томилж, нөгөөх нь үгүйсгэсэн жиргээ бичиж байв. Хүнийг мэдээгүй байхад нь ажил албатай болгосон гэдэг асуудал үүсгэсэн аж.


Санхүүгийн зөрчлүүдээрээ хуулийн байгууллагад дуудагдах уу,

Олон нийтийн цахим сүлжээнд, "Танхимийн Ерөнхийлөгч томилолтоор 17 мянган ам.доллар бэлнээр авч явсан. Баримт нэхсэн CEO-г халсан" гэх мэдээлэл түгсэн юм. Энэ бол бага мөнгө биш. Өнөөдрийн ханшаар гэхэд л 60 гаруй сая төгрөг юм. Ийм их мөнгө бэлнээр авч гараад чухам юунд үрж зарцуулаад ирэв гэдэг нь анхаарал татна. Үүний баримтыг нэхсэн МҮХАҮТ-ын Гүйцэтгэх захирал А.Амартөгсийг ажлаас нь чөлөөлсөн гэгдэв. Удирдах зөвлөл хуралдаанаар ийм шийдвэр гаргажээ. Чухам ямар шалтгааны улмаас ажлаас халах хүртэлх арга хэмжээ авсан гэдэг нь тодорхойгүй.

Мөн бэлэн 17 мянган ам.доллароос гадна тавхан сарын хугацаанд гадаад томилолт нэрийдлээр 700 гаруй сая төгрөг зарцуулаад байгаа аж. Тус мөнгөний тооцоо одоо хүртэл хаагдаагүй, асуудал үүссэн гэх мэдээлэл байна. Үүнээс 90 гаруй сая төгрөгийн бэлнээр авсан. Байгууллагын мөнгөний картыг ашиглан 30 гаруй сая төгрөг авсан гэх. Мөн ТББ руу мөнгө шилжүүлсэн гэх мэдээлэл ч сонсогдов.

МҮХАҮТ-д үүсээд буй санхүүгийн асуудлуудын талаарх гомдол, мэдээлэл Эрүүгийн цагдаагийн албанд ямартай ч иржээ. Харин шалгаж, хөдөлж эхэлсэн нь үү.


Сэтгүүлчийн тэмдэглэл:

111 ажилтантай тус байгууллагыг удирдахаар ирсэн цагаасаа ажилтнуудыг өөрөөр нь өргөдөл өгүүлэх явдал гаргах болж.

МҮХАҮТ бол бизнесийн 6500 гишүүн болон ААН-үүдийн эрх ашгийг хамгаалдаг байгууллага. Гэвч өөрийн гэхээсээ илүү өрөөлийн бизнесийг удирдсан намтар нь урттай Ерөнхийлөгчийнх нь байж байгаа царай нэг ийм байна. Тавхан сар болж байхад ийм олон асуудал үүсгэчихэж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
13 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Z cn@yahoo.com
4 сар 25, 2025 08:28

Yamar buzar amitan be. Gadaad dahi uildel buriig ni, negj dollar bur haishaa orj buig ni bas hen tuuniig yamar zorilgo setgel tomilson zergiig ni UGLUURGAAR ni shalga.

Иргэн
Иргэн
4 сар 25, 2025 09:28

ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн �##�баны эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газар энэ ерөнхийлөгч гэх Л.Төр-Одыг хурдан ш�##�гах шаардлагатай байна. Энэ хүн нийтийн �##�бан туша�##�тан биз дээ? Арай л даварч байна

Hench bsan yhvdee
Hench bsan yhvdee
4 сар 25, 2025 09:36

tana site ene uildeldee hariutslagaa huleegeerei! chadwargui ar uwriin haalgaar orson humuus chini sain duraaraa grch bvl sain biz...

Зочин
Зочин
4 сар 25, 2025 09:50

А.Амартөгс гэж эргүү юм энд тэнд гай л болж явна аа. Мэдлэг, чадвар байхгүй, хувийн дасг�##�жуулагч гэж өөрийгөө нэрлэсэн хөгийн юмнуудын нэг.

Зочин
Зочин
4 сар 25, 2025 09:51

Энэ хаанаас санхүүждэг байгууллага вэ

зочин
зочин
4 сар 25, 2025 10:06

Данхын зөвлөгч ийм л юм байж таараа

Бат-эрдэнэ
Бат-эрдэнэ
4 сар 25, 2025 13:06

Энэхүү мэдээлэлдээ танай сайт хариуцлага хүлээгээрэй! Шүүх дээр очих болохоороо янз бүрийн хүнээр яриулж уучл�##�т гуйх утгагүй! Шүүх дээр уулзая.

Zochin
Zochin
4 сар 25, 2025 18:13

Hulgaichuud uurlechihej

Ха ха ха
Ха ха ха
4 сар 25, 2025 18:21

Энэ монголоор ярьж чаддаггүй, хачин нөхрийг ш�##�гаачээ

Zochin
Zochin
4 сар 25, 2025 19:07

Хулгайчийг газар дээр нь хутгaлж aл

dorjjav
dorjjav
4 сар 25, 2025 20:03

Ene undsendee shorond shiljeh asuudal bureldsen bn ,alban haagchuudaar togloj , albanii munguur telchilj bgaag huuliin baiguullaga shudrgaar ajildag ym bol urshuul bhgui shuu ! utd n henbuguain zuvluh bsn n hamaagui !

Зочин
Зочин
4 сар 26, 2025 09:46

Дандаа бизнес ангил�##�аар ниснэ. Үнэтэй бууд�##�д бууна гэж маяг�##�даг гэсэн

Иргэн
Иргэн
4 сар 28, 2025 09:05

Ийш чаваа�####�а хувийн ашиг сонирхолоо бариж чадахгүй энэ байгууллагыг мөнгө гэж хараад Ерөнхийлөгчдөө мэдэгдэхгүй баахан мөнгө идэх гэж оролдоод баригдаад ажлаасаа х�##�агдаад наасан хахахаха. Төрсөн Дүү Амартөрдөө танхим төлөөлөх эрхийг өгч явуулаад зард�##�ыг нь танхимаас гаргуулаад Төрсөн Дүү Амартөр нь өөрийнхөө Эхнэрийн дүүг гадагшаа дагуулаад явдаг айн арайл даварсан уу Тэгээд Өмнөговь аймгийн танхимдаа бас танхимын эрхийг шилжүүлээд авцан ч байх шиг хүн өөрийнхөө буруу зүйл хийсэн гэдгээ мэдэхгүй байхад л хүн хүн биш болсон байдаг гэж байгаам даа мөн их эрх ашиг, ашиг сонирхол байсан байгаам шүү. Байгууллагын ажилчидаа бас баахан т�##�цуулан хооронд нь �##��##�цуулаад байсан гэж байгаамаа бас, өшөө болон зүйл цааш нь ярих уу яах уу Амартөгс, Мягмаржаваа хахахахаха

Холбоотой мэдээ

Back to top button