Нийгэм мэдээ

Шил мэт халтиргаатай замын шалтгааныг тайлбарлах хүн алга

Ойрын өдрүүдэд цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалж зам, гудамж талбайд халтиргаа гулгаа ихээр үүсэж байгаа билээ. Үүнээс үүдэж машинтай болон явганаар зорчиход хүндрэлтэй байна.

Өнгөрсөн жилүүдээс илүү их халтиргаа гулгаатай байгаа талаар иргэд цахим орчинд шуугьж, зарим иргэдийн дунд зориулалтын давс болон бодис цацахгүй байна гэх хардлага байгаа билээ.

Үүнтэй холбоотойгоор халтиргаа, гулгаа, зам талбайд хэрхэн ажиллаж байгаа талаар Сүхбаатар дүүргээс тодрууллаа.

Сүхбаатар дүүргээс, "БНХАУ-аас орж ирсэн цас хайлуулах бодисыг бид оройн 16:00 цагаас эхлэн цацаж байна. Нэгдүгээр сарын 10-нд цас бага хэмжээгээр орсноос үүдэн халтиргаа гулгаа нэмэгдсэн. Сүхбаатар дүүргийн хэмжээнд давс болон бодис тогтмол цацаж, зарим халтиргаанд давс, бодис нөлөөлөхгүй байгаа учир нэмэлтээр дайрга цацаж байгаа. Бид эрвийх дэрвийхээрээ замын халтиргаа гулгааг багасгахаар ажиллаж байна" гэв.

Шил мэт гөлгөр зам юунаас болж үүсэж байгаа талаар лавлахад, "Цас орсны дараагаар цасыг хусаж, давс болон бодис цацаж байгаа ч бидэнд зарим тоног төхөөрөмж хомс учир цасыг бүрэн цэвэрлэж чадахгүй байгаа. Бүрэн цэвэрлэгдээгүй цасан дээр нэмж цас орох үед халтиргаа нэмэгдэж байгаа" гэж нэмэлт мэдээлэл өглөө.

Нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хот нийтийн аж ахуйн ажлууд дүүргүүд рүү шилжсэн юм. Тэгэхээр халтиргаа гулгаа, хот тохижилттой холбоотой асуудлыг дүүргүүд хариуцан ажиллаж эхэлсэн юм.

Нийслэлийн захирагчийн албанаас замын давс, бодис болон зам цэвэрлэгээний ажилтай холбоотойгоор мэдэгдэл хийв.

Тус мэдэгдэлд, "Зам талбайд шинээр орсон цасыг тэгшлэх ёстой бөгөөд үүний дараа бодисоо цацна. Давсаа цацсаны дараа тэгшлэх, хусах ажлыг хийж гүйцэтгэх хэрэгтэй. Бидний зүгээс давсыг ямар нэгэн өндөрлөг газарт 1-3 дахин цацах чиглэлийг дүүргүүдэд өгсөн. Ойрын өдрүүдэд заримдаа хөрсөн дээрээ -40 хүрч хүйтэрч байна, өмнө нь ингэж хүйтрэхээр бодис хайлахгүй тохиолдол гардаг байсан. Одоо тийм асуудал байхгүй. Хятадаас бодис оруулж ирсэн. Тэр бодис лабораторийн шинжилгээний үндсэн дээр асуудалгүй гэдэг нь баталгаажсан" гэж мэдээлсэн юм.

Харин өчигдөр буюу нэгдүгээр сарын 11-ний өдөр зам талбайн халтиргаа гулгааг арилгах асуудлаар Хотын дарга Х.Нямбаатар олон нийтэд мэдээлэл өгөв.

Тэрбээр "Оны өмнө БНХАУ-аас хүйтний нөхцөлд цаснаас үүдэлтэй халтиргаа гулгааг хайлуулах чадвар харьцангуй өндөр бодис 1,200 тонныг авахаар гэрээ хийгээд 200 тонн нь түрүүлж ирсэн. Өнөөдрийн байдлаар Захирагчийн ажлын албаны мэдэлд ОХУ-аас 200, БНХАУ 1,200 гээд 1,400 тонн бодис ирсэн. Мөн гаднаас мэргэжилтнүүд авчирч, давс, бодисыг ямар хэмжээгээр цацах талаар сургалт авч байна" гэж мэдээлэл өглөө.

Гаднын улс орнуудад зам талбай дахь халтиргаа гулгаандаа, дөрвөн төрлийн бодисыг ашигладаг бөгөөд манай улс одоогоор "магни" гэдэг бодисыг худалдан авахаар судалж байгаа аж.

Одоогоор шил мэт гулгаатай замын шалтгааныг тайлбарлах хүн алга байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Т. Нандин-Эрдэнэ

ХИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт нэг жил ажиллаж байна. Соёл урлаг болон нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
17 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
1 сар 12, 2024 08:00

Энэ дарга хамаагүй ярих юмаа. Цасаа бүрэн цэвэрлэж байж бодис цацдаг гэнэ.

Зочин
Зочин
1 сар 12, 2024 08:25

ЭРГҮҮ ГЭХЭД АРАЙ ЮУ? ЯАСАН ИХ МӨНГӨТЭЙ ГАРУУД ВЭ? ГАДНААС МЭРЭГЖИЛТЭН УРЬЖ ДАВС ЦАЦАХ ЗӨВЛӨЛГӨӨ АВДАГ ОВОО ГАРУУД ЮМАА ЭНИЙГ ЗАХЫН НЭГ ЧАВГАНЦ ТА НАРТ ЗААНА.ДАГЗААРАА ГАЗАР САВАХ СОНГОЛТЫГ АРД ТҮМЭНД ӨГЧИХСӨН ШҮҮ ДЭЭ ДУГААРААР ХЯЗГААРЛАСАН НИЙТИЙН ТЭЭВЭР НЬ ЯВАХГҮЙ ЯВГАН ТАВАРГАЖ ЯВААД ДАГЗААРАА ГАЗАР САВАХАД ТЭНГЭР ГАЗАР ХАРАНХУЙЛАН ЦАСТ БУМБЫН ОРОНД ЗАРДАЛГҮЙ ЗАЛАРЧ БАЙГАА ЮМ ХОРЖИЙЛОО МЭРГЭН ТӨРДӨӨ ЗАЛБИРЦГААЯА

Зочин
Зочин
1 сар 12, 2024 08:59

Ам ажил нь зөрөөд бна. Хотын төвийн гудаижаар �##�хахад цас мөсөн дээр х�##�тираад иргэд х�##�тирч унаад бэртэж бна хаана цас мөс хайлуулаад цэвэрдээд бга юм болоо. Дарга нараа гудаижаар өөрсдөө �##�хаад үздээ.

Зочин
Зочин
1 сар 12, 2024 09:07

Давс , жижиг хайргаа цацаач . Бодис чинь жинхэнэ гөлийлгөж байна даа. Ийм гөлгөр замтай болсон түүхийг өнгөрсөн 50 жилд мэдэхгүйм байна шүү

Зочин
Зочин
1 сар 12, 2024 10:27

Хулгайч, авлигчин, луйварчид засгийн эрхэнд байгаад байхлаар замынх нь мөс хүртэл арилахгүй байгаад байхиймаа!

Зочин
Зочин
1 сар 12, 2024 10:30

Дүүргүүд хариуцсанаас хойш х�##�тиргаа арилахгүй байна

Зочин
Зочин
1 сар 12, 2024 10:40

Энэ төр засгийн болон улаанбаатар хот дүүргийн эрхийг барьж байгаа луйварчин хулгайч этгээдүүд өөрсдөө германы болон японы өндөр үнэтэй машинаар өөрсдийнхөө болон авгай хүүхдийнхээ зовлогуудыг зөөдөг учраас иргэд олон нийт зорчдог зам х�##�ьтиргаа гулгаатай байх нь тэдэнд падгүй юм байна.

Зочин
Зочин
1 сар 12, 2024 10:42

Эрх баригчид х�##�тираатай зам дэээр гар хөл муутай тэтгэвэрийн хөгшчүүд болон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс х�##�тирч унаад хорвоогоос явж байсан нь дээр гэж боддог байхаа.

Зочин
Зочин
1 сар 12, 2024 12:55

Хот нь дүүрэгрүүгээ чихчихсэн нохой сүүлээ сүүл нь хонхорцогоо хотын дарга хариуцлагаас мултрах үнэгэн з�##�ьтай матигар бнашүү

Bid
Bid
1 сар 12, 2024 15:29

Давс цацаад байна уу? ус цацаад байна уу? Коток л болж.

Зочин
Зочин
1 сар 12, 2024 15:44

Уурын зууханд шатсан нүүрсний үнс шиг сайн барьц�##�дуулагч ч ховор доо, жигд тараагаад буцаагаад шүүрдээд авчихад л гулгаа нам болдог юм билээ шд, их хэмжээгээр ч орохгүй.

Зочин
Зочин
1 сар 12, 2024 15:46

Бага тойруугаа л анхаараад бусад энгийн иргэд амьдардаг газарт бол мөсөн гулгуур л байна.

Зочин
Зочин
1 сар 14, 2024 17:16

Өндөр байшингийн ар т�##�д зам мөстөж байдаг дээр нь машины яндангийн ус асгарч хөлдөж байгаа ш дээ өгсүүр газар яндангаас их гоожиж толь шиг болж бн

Зочин
Зочин
1 сар 14, 2024 22:11

Өмнө нь монголд өвөл болдоггүй байсан юмаа.Нямбаатар хотын дарга болсноос хойш өвөл болоод х�##�тиргаа гулгаа нь арилахгүй байгаа юм.

Иргэн Иргэн
Иргэн Иргэн
1 сар 14, 2024 22:17

Оройн мэнд. Нарыг хаагаад зай завсаргүй өндөр байшин бариад байхаар яаж шил мэт х�##�ьтиргаа арилах билээ дээр.ямар хүн бодмоор юм.нарны гэрэл туссан газрын цас мөс хайлаад тусаагүй газар нь хөлдүү хэвээрээ байхгүй яахав

Зочин
Зочин
1 сар 14, 2024 22:37

Улныханыг хашраах зорилготой

зочинш
зочинш
1 сар 15, 2024 09:31

дүүргүүдэд шилжсэнтэй холбоотой байх. Офецэруудын ордноос дээш цайз тндээс дээшээ монел улаан чулуутын хогийн цэг дарь эх 17 гээд явхад маш сайн цэвэрлэсэн ямар ч х�##�ьтиргаа байхгүй байн�##�ээ захын хороололоор явхад ийм байрад төвөөр явхаар аймар гөлөөнтэй байна. БЗ дүүрэг сайн цэврэлсэн байн�##�ээ. Тэгхэд баянхошуу аймар х�##�ьтиргаатай бйах жишээтэй.

Холбоотой мэдээ

Back to top button