Хөшигийн хөндийд ЗГХЭГ-ын дэд Д.Батбаатарын ургийн мод "ургажээ"

“Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт” ХХК-нд ЗГХЭГ-ын дэд дарга Д.Батбаатар ургийн модоо ургуулжээ. Тодруулбал,
- Түүний охин Б.Тунгалаг Худалдан авах ажиллагааны хэлтэст мэргэжилтэн,
- Төрсөн дүү Д.Бат-Эрдэнэ жолооч, оператор
- Эгч Д.Туяагийнх нь охин Д.Нандинцэцэг Хүний нөөцийн дарга
- Д.Нандинцэцэгийн дүүгийнх нь нөхөр н.Алтанбаяр ажилчдын автобусны жолооч
Д.Батбаатарын ургийн мод энэ байгууллагад ийн дөрөв, таваараа бий аж. ИНЕГ-т ч түүний хамаарал бүхий хүмүүс олон гэгддэг. Тэрбээр, Хөшигийн хөндий дэх ИНЕГ-аас 2016 онд 173 га, Хөшигийн хөндийн есөн байршилд 2018-2020 оны хооронд 66.5 га, “Чингис хаан интернэшнл аэрпорт ложистик” ХХК-ийнхаа нэр дээр дахин 3.0 га газар авсан байна. Түүнчлэн махны экспорт, нүүрсний асуудалд нэр холбогддог хүн.
Охин Б.Тунгалаг: Нүүрс, газар, мах зэрэг том эрх ашигтай хүний охин "Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт" ХХК-ийн Худалдан авах хэлтэст шургалсан ч учиртай байж болзошгүй.
Харин төрсөн эгч Д.Туяагийнх нь охин Хүний нөөцийн дарга Д.Нандинцэцэгийн хувийн эрх ашиг: Тэрбээр өөрийгөө “Япон дарга нараас ч өндөр цалин авдаг” гэж онгирч ярьж явдаг гэх. Улмаар өөртөө давуу байдал үүсгэж цалингаа “нугалж” авдагтай нь холбоотой гэдэг мэдээлэл бий.
Төрсөн дүү Д.Бат-Эрдэнэ: Жолооч, оператор. Өөрөөр хэлбэл газардсан болон, нисэх гэж буй онгоцонд хүзүүвч залгах үүрэгтэй хүн. Ерөнхийлөгчийн онгоцны хүзүүвч холболтыг хоцроосон асуудал ч түүнээс хол зөрөхгүй.
Энэ талаар хөндөж хүргэсэн #4: Хөшигийн хөндийд Д.Амарбаясгалан найзыгаа, Д.Батбаатар охин, дүү, хүргэнээ “чихэж”, Ц.Цэвээндаш гэр бүлээрээ “үүрлэжээ” нийтлэлийг бүрэн эхээр нь ЭНД дарж уншина уу.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.