Францад 25 мянган хүн "Баавгай болохсон" УСК-г үзжээ

"Баавгай болохсон" УСК энэ сард Франц улсын 100 кино театрт албан ёсоор нээлтээ хийсэн билээ. Нээлтээ хийснээс хойш 25 мянган хүн үзжээ.
Өнгөрсөн онд Дэлхийн кино наадмын их гурвын нэг гэгддэг Францын Каннын кино наадамд “Баавгай болохсон” кино сонгогдож Монголын кино урлагт шинэ салхийг сэвэлзүүлсэн билээ.
Тус кинонд, Монголын нийгэмд, ядуу нөхцөл байдалд амьдарч байгаагаасаа болоод хүүхдүүд ямар их боломж алдаж байгаа, эрх нь хэрхэн, яаж зөрчигдөж байгааг хөндөж харуулснаараа онцлог билээ. Мөн агаарын бохирдол, архины хэтийдсэн хэрэглээ, гэр бүлийн хүчирхийлэл зэрэг нийгмийн асуудлуудыг харуулангаа давхар шийдэл гаргаж ирснээрээ үзэгчдийн сонирхлыг ихээр татаад буй.
Түүнчлэн гадаадын кино шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан аж. Кинотой холбоотой олон улсын кино шүүмжлэгчид болон үзэгчдийн сэтгэгдлийг энд дарж уншина уу.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.