Гадаад мэдээ

Variety: “Баавгай болохсон” гунигт автсан драм биш. Энэ кино гунигийг өөртөө хүлээн зөвшөөрөөгүй

АНУ-ын “Variety” сэтгүүл Монгол Улс Оскарын Гадаад хэл дээрх шилдэг кино төрөлд өрсөлдүүлэхээр илгээсэн “Баавгай болохсон” киноны рэвью бичжээ. Тус рэвьюгийн хэсгээс орчуулж хүргэе.


Монголын Оскарт өрсөлдүүлэхээр илгээсэн бүтээл гайхамшигтай. Өөрийнхөө болон гэр бүлийнхээ төлөө илүү ихийг хүсдэг айлын том ахын сэтгэлийг харуулсан зураглал.

Мөрөөдөл бидний нөхцөл байдалтай нягт холбоотой байдаг. Амбицтай байх гэдэг нь одоо байгаа байдлаасаа гарах гарцыг бодон төсөөлөх чадвар шаардана. Гэхдээ амьдралаа тухайн өдрийг аргацаахад зориулж байвал амбицтай байх хэцүү.

“Баавгай болохсон” хэмээх П.Золжаргалын гайхалтай бүтээлийн гол дүр Өлзийд (Ү.Батцоожийн бүтээсэн дүр) ийм сорилтууд тулгардаг. Түүнд дүү нараа халамжлан өсгөх, гэрээ галлах, нүүрсний мөнгө олох шаардлага бий. Томоор мөрөөдөх зүрх зориг гаргах нь заримдаа хэт их ачаа мэт санагдаж мэднэ гэдгийг энэ кино үзэсгэлэнтэйгээр мөн сэтгэл хөдөлгөм байдлаар харуулдаг.

Бусад айлын том ах нарын адил Өлзий өөрийн гэрийн тэргүүний үүргийг хүлээж авна. Аав нь тэднийг орхин одож, ээж нь архины хамааралтайгаа тэмцэж байгаа тул гэр бүлээ "тэжээх" үүрэг Өлзийд ирдэг. Тэрбээр хичээлдээ чармайхын зэрэгцээ дүү нараа хооллох, хувцаслах, анхаарч халамжлах үүрэгтэй. Мөн ээжийнхээ үрсэн мөнгийг олонхын тулд Өлзий өөрийн эд зүйлсийг хүртэл зарах нь хүртэл олонтоо.

Гэвч энэ бүхнийг хийх нь өдөр ирэх тутам хэцүү болж, хотын амьдрал өртөг өндөр, бэрх санагдаж эхэлдэг. Ээж нь хөдөө ажил хийхээр шийдэх үед Өлзийгийн багш түүнд физикийн олимпиадад оролцож тэтгэлэг авах боломжийг зөвлөдөг. Ингэснээр Өлзий туйлдаа хүртэл шахалтад ордог байна.

“Баавгай болохсон" киноны тухай уншихад өмнө нь олон удаа таарсан зохиол мэт санагдаж болно. Буурай амьдралтай ч ихээхэн хичээдэг өсвөр насны хүү гэр бүлдээ туслахыг оролдохын хажуугаар өөртөө бүтээж чадах амьдралаа олж атгахын тулд хичээж буй "өсөлт"-ийн тухай өгүүлэл. Гэхдээ Өлзийн түүх дэлгэц дээр гайхалтай амилдаг. Энэ нь П.Золжаргал Улаанбаатар хотын захын хороололд өрнөж буй тодорхой орчныг гайхалтай гаргаж өгснөөр улам тодорхой болно.

Энэ бол хотын захын амьдралыг харуулсан, хэзээ ч тэндээс гарч чадахгүй гэх мэдрэмжтэй явдаг хүмүүсийн тухай кино. Англи нэрээс нь харахад (Зүгээр л баавгай шиг ичээд өвлийг бүхэлд нь алгасчхаж болдогсон бол ямар амар байх талаар) энэ нь өвлийн хатуу ширүүн нөхцөлтэй тэмцэж байгаа тухай драм юм. Киног үзэж байхад хүйтэн салхи нүүр лүү чинь үлээж буй мэт мэдрэмж төрөх вий.

Гэхдээ энэ кино нь гунигт автсан бүрхэг драм биш юм. Киноны туршид хөгжилтэй хошигнолууд гардаг. П.Золжаргал жижигхэн мөчүүдээс ч гэсэн аз жаргал гаргаж ирсэн. Жишээлбэл хүүхдүүд дэлгүүрийн эзнээс хэрэггүй картон цаас байгаа эсэхийг хэн асуухаа шийдэж байгаа хэсэг гэх мэт. Өлзийн болон түүний дүү нарын хувьд нөхцөл байдал хэдий хүнд байгаа ч гэсэн “Баавгай болохсон” кино уй гашууд автахыг өөртөө зөвшөөрөөгүй.

“Баавгай болохсон” кино Өнгөрсөн жил Каннын наадмын албан ёсны шалгаруулалтад оролцсон анхны Монгол кино болж түүх бүтээсэн. Тус кино “Un Certain Regard” хэсэгт өрсөлдсөн юм. Одоо П.Золжаргалын Монгол Улсын Оскарт төлөөлөн оролцоно.

Эх сурвалж: Variety

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
11 сар 28, 2024 15:41

Монголыг нэг ядарсан зүдэрсэн өнчин хэдэн хүүхэд .архичин үхсэн гэж харуулахаа болино уу маш хор уршигтай өрөвдөхөөсөө илүүтэй биднийг яаж ч болно гэсэн бодол төрүүлдэг тэд тэгж ойлгосон байдаг

Зочин
Зочин
11 сар 28, 2024 21:37
Reply to  Зочин

Хүн тархиныхаа хэмжээгээр л сэтгэж юмыг тэгж ойлгодог чи өөрөө хэцүү хүн болхоор чамд гэрэл гэгээтэй өдөрч харанхуй санагдана

Зочин
Зочин
11 сар 28, 2024 16:27
Reply to  Зочин

Яадгийн! Монголын хулгайч, авлигчин төрийн эрхэнд байгаа нөхдүүд ард түмнээ ямар ядуу зүдүү, тарчиг муухай амьдруулж байгааг дэлхийн хүмүүс мэдэж аваг! Тэнэг ерөнхийлөгч нь энэ тэнд гадаадад орнуудад айлчлаад тэрбум мод, цэцэг навч гээд гоё гоё юм яри�##� тэнэгтээд явах юм? Даравч дардайна булавч бултайна гэдэг, юуг нь нуухэв дээ!

Зочин
Зочин
11 сар 28, 2024 16:12

Найруулагч эмэгтэй нь гэр хороололд ядуу зүдүү өссөн гээд өс санаж Монгол улсыг гадаадад гутаах санаа агуулсан, түүгээр ашиг хонжоо олох гэж зорьж яваа хүн дээ. Мэдээж ийм юмыг гадныхан өрдөж, Монголд хүн амьдрах аргагүй юм байна, баавгайнаас дор амьдардаг учраас газар нутгийг нь аваад иргэдийг нь баавгайтай хамт амьдар гээд ой руу хөөгөөд явуулахыг боддог улс байхыг үгүйсгэхгүй.

zail
zail
11 сар 28, 2024 21:05
Reply to  Зочин

Ugaasaa mongold hun amidrahiin argaguishde haha
Eruul uhaantai hun bol tesehiin argagui t1 m#lnuudaar duurtsen. manangaa songood baylagtaa ezen suusan balai p###anuudiin tsuglaral shd. Buur neg zayagui shu. Dandaa ene ardiin namaa songono. Uheechee ta nar

Зочин
Зочин
11 сар 29, 2024 01:59

Энд сэтгэгдэл бичсэн хүмүүсийн ихэнх нь яг соци�##�из мын үеийн нэрэлхүү тэнэг сэтгэлгээндээ баригдсан, үн энээс зугатсан, нүүрээ нуусан, арчаагүй мөртлөө сайрх уу зан нь яг хэвээрээ байгаа ноход бнаа !

Зочин
Зочин
11 сар 29, 2024 11:12

Дэлхийн кино наадамуудад өөрийн улс орны сайхан гэсэн амьдр�##�ыг харуулах гэж хичээсэн кинонууд хэзээж сайн гэж магтуулж байгаагүй шүү. Манай хүмүүс ийм хэцүү зүйлтэй тэмцэж ингэж дээшээ гарч ирсэн гэдэг кино л нэр хүнтэй байж ирсэн байдаг шүү

Зочин
Зочин
12 сар 31, 2024 23:30

Баавгай болсноос шоронд орохсон гэвэл зохино. Тэнд тог тасрахгүй, өвдөхгүй, өлсөхгүй, түгжрэхгүй дундаас дээш амьдарна, гол нь том хулгайчыг том хулгайчын захи�##�гаар �##�ах.

Холбоотой мэдээ

Back to top button