Нийгэм мэдээ

Каннын кино наадам тавдугаар сарын 13-23-ны өдрүүдэд зохиогдоно

Тавдугаар сарын 13-23-ны өдрүүдэд 78 дахь удаагийн Каннын олон улсын кино наадам зохион байгуулагдахаар болжээ.

Тус наадамд бүрэн хэмжээний уран сайхны кино, богино хэмжээний кино, оюутны бүтээл буюу “La Cinef”, классик буюу “Cannes Classic”  дөрвөн төрлөөр бүтээл хүлээн авч шалгаруулна.

Бүтээлүүдийг ирэх сарын 25-наас эхлэн гуравдугаар сарын 14-нийг хүртэл хүлээн авах юм.

Бүтээлд тавигдах шаардлага:

  • нэг жилийн дотор хийгдсэн,
  • олон улсын кино наадам, уралдаанд оролцож байгаагүй,
  • англи болон франц хэлээр хадмал орчуулгатай байх юм.

2023 онд манай улсын найруулагч П.Золжаргалын "Баавгай болохсон" уран сайхны кино 76 дахь удаагийн Каннын наадамд шалгарч “Un Certain Regard” төрөлд нэр дэвшиж байв.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button