УРЛАГ

Каннын кино наадмаар монголын дөрвөн уран бүтээл нээлтээ хийнэ

Ирэх сард 78 дахь удаагийн Каннын олон улсын кино наадам зохион байгуулагдана. Арваннэгэн өдөр үргэлжлэх тус наадамд манай улсын дөрвөн уран бүтээл нээлтээ хийхээр болжээ.

Тодруулбал, найруулагч А.Энхтөгсийн "I Hate Pink", найруулагч Ж.Жамьянсүрэнгийн "Шар хөвийн зэрэглээ" /In The Beginning/, продюсер Х.Баярмаагийн "Зүрхний хайртай эгч минь" /To My Dear Sweet Sister/, продюсер Т.Алтантуяагийн "Сар" /Moon/ кино нээлтээ хийж, олны хүртээл болох аж.

Каннын наадамд оролцох монгол киноны урьдчилсан шалгаруулалтыг энэ сарын 1-10-ны хооронд явуулахад найман уран бүтээлч материалаа илгээжээ. Тус уран бүтээлүүдээс дээрх дөрвөн бүтээлийг шалгаруулсан байна.

Энэ жилийн Каннын наадамд олон улсаас бүрэн хэмжээний уран сайхны кино, богино хэмжээний кино, залуу найруулагчдын бүтээл буюу “La Cinef”, классик буюу “Cannes Classic” гэсэн дөрвөн төрлөөр бүтээл хүлээн авчээ.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button