Энтертайнмент

ФОТО: Каннын кино наадамд оролцож буй Ази алдартнууд

77 дахь удаагийн Каннын кино наадам эхэлж салбарын шилдгүүд Францын Номин эрэг дээр цуглажээ. Уг кино наадам 11 хоногийн турш дэлхий дахиныг кино ертөнцийн урлагаар амьсгалуулах юм.

Каннын кино наадам нь дэлхийн хамгийн нэр хүндтэй кино наадам төдийгүй Берлиний олон улсын кино наадам ба Венецийн кино наадмын хамтаар Дэлхий нийтэд алдаршсан кино наадмын нэг юм. Наадмын найруулагчдын Зөвлөл тус наадамд оролцох киног дэлхий өнцөг булан бүрээс тусгайлан сонгон шалгаруулж урилга илгээдэг. Үүнд баримтат кино зэрэг бүх төрөл жанрын урьд нь олон улсын дэлгэцэнд тавигдаагүй кинонууд багтдаг ба наадмын явцад эдгээр киног олонд танилцуулан урьдчилан үзүүлдэг байна.

Энэ удаагийн Каннын кино наадамд Азийг төлөөлөн Michelle Yeoh, Han So-hee, Lay Zhang, Freen Sarocha, Soojoo Park, Liya Tong, Eddie Peng, Wang Qiye зэрэг 20 гаруй урлаг соёлын алдартнууд хуран чуулжээ.

Энэ жилийн хувьд уригдан ирсэн зочид хурц, тод өнгийн будалтаас зайлсхийж, голчлон хөнгөхөн суурьтай, минимал будалтаар дүр төрхөө бүрдүүлжээ. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ц. Наранцацрал

СУИС-ийн харьяа РТМУС-ийг сэтгүүл зүй чиглэлээр сурч, төгссөн. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жил ажиллаж байна. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button