СПОРТЭРҮҮЛ МЭНД

Тамирчдын бэртэл гэмтлийг оношлоход ГССҮТ-тэй хамтарна

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн захирал Э.Галбадрах болон “Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төв”-ийн дарга Б.Эрдэнэваанчиг нар хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

ГССҮТ-ийн салбар эмнэлэг нь Спортын гэмтлийн төвтэй болсноор төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээний цар хүрээг нэмэгдүүлэх, олон улсын стандартад нийцсэн дэвшилтэт технологи, эмчилгээний аргуудыг нэвтрүүлэх, баг тамирчид төдийгүй иргэд үйлчлүүлэгчдэд чанар, хүртээмжтэй үйлчлэх бүрэн боломжтой болсон юм.

Хамтын ажиллагааны хүрээнд эмнэлзүйн сургалт, эрдэм шинжилгээний арга хэмжээ, төсөл хөтөлбөрийг хамтран зохион байгуулах, улмаар спортын анагаах ухаан, гэмтэл согогийн тусламж үйлчилгээний талаарх иргэд, олон нийтийн эрүүл мэндийн мэдлэг хандлагыг дээшлүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр зорьсон байна.

Түүнчлэн спортын гэмтлийн тусламж үйлчилгээг өргөжүүлэх, сургалт болон эмчилгээний арга техникийн талаар мэдээлэл солилцох, баг тамирчдын бэртэл гэмтлийг оношлох, шаардлагатай тусламж үйлчилгээг үзүүлэх зэрэгт хамтран ажиллах юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button