Автобусны ослын улмаас ГССҮТ-д эмчлүүлж байсан гурван хүүхэд эмнэлгээс гарчээ

Энэ сарын 10-ны өдөр Чингис хотоос Улаанбаатар чиглэлийн авто зам буюу Дуутын даваа орчимд Дорнод аймаг руу зорчиж явсан автобус, Улаанбаатар хот явж байсан "Harrier" маркийн автомашинтай мөргөлдөж зургаан хүн амь хохирсон осол гарсан. Тухайн осолд өртсөн нийтийн автобусанд Монголын оюун ухааны академиас Улаанбаатар хотод зохион байгуулсан тэмцээнд оролцоод буцаж явсан 28 хүүхэд зорчиж явсан юм.
Улмаар осолд өртсөн 33-66 насны долоон хүн, 7-14 насны 28 хүүхэд ГССҮТ-д хүргэгдсэн. Тэгвэл нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг, оношилгоогоор нийт гурван хүүхэд, нэг насанд хүрсэн иргэнийг толгойн бусад хэсгийн зөөлөн эдийн гэмтэл, мөн цээжний хөндий болон хүзүүний гэмтэл, мөчдийн хугарал гэсэн оноштойгоор ГССҮТ-ийн Толгойн мэс заслын тасаг, Хавсарсан гэмтлийн мэс заслын тасагт хэвтүүлэн эмчилүүлж байсан юм. Харин үлдсэн бусад иргэнд шаардлагатай зөвлөгөө мэдээллийг өгч, харьяа дүүргийн эрүүл мэндийн байгууллагын хяналтад буцаасан.
Тэгвэл хэвтэн эмчлүүлж буй дээрх дөрвөн иргэний биеийн байдал ямар байгаа талаар ГССҮТ-өөс тодруулахад "Манайд гурван хүүхэд нэг насанд хүрсэн иргэн эмчлүүлж байсан. Үйлчлүүлэгчдийн биеийн байдал тогтворжиж эмнэлгээс гарсан" гэлээ.
Б.АЗЖАРГАЛ















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
мэдрэмжгүй муухай зураг тавьсан бн