Н.Сугар: Нийтийн тээврийн шинэчлэлтийг сүүлийн 2 жил судалсан

Нийтийн тээврийн дахин төлөвлөлттэй холбоотой НЗДТГ-аас мэдээлэл хийлээ.
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл хариуцсан ажилтан Н.Сугар: "Нийтийн тээвэрт 100 хувийн шинэчлэлт хийхэд олон нийтийн санал гомдол их байсан учраас 65 хувийг шинэчиллээ.
Гэр хорооллын өндөр газарт том оврын автобус явах боломжгүй бөгөөд бага оврын автобусыг богино эргэлтэд оруулж байна.
Олон нийтээс их санал гомдол ирсэн 71 чиглэлийг эргэн сэргээж байна. Мөн imap гар утасны апплекэйшний шинэчлэлт хийгдэж байна. Өмнө нь нэг автобусны буудалд 28 чиглэлийн тээвэр давхцдаг байсан бол одоо үүнийг багасгаж, болиулж байна.
Нийтийн тээврийн шинэчлэлтийн хүрээнд дан ганц автобусыг өөрчлөөгүй юм. Нэгдсэн шугамаар парк шинэчлэлт хийж байна. Энхтайвны өргөн чөлөө буюу хамгийн их хүн зорчдог хэсгийн 21 байршилд 4-5 машин багтах зай талбай бүхий жижиг зогсоолуудыг хаасан. Түгжрэлийг бууруулахаар нэгдүгээр эгнээг чөлөөлсөн хэдий ч зогсоол дээрх машинууд түгжрэлийг ихээр үүсгэдэг. Тиймээс зам дагуух зогсоолуудыг хааж, оронд нь ногоон байгууламж барина. Ингэснээр түгжрэл 30 хувиар буурна гэж үзэж байна. Мөн 150-иас доош өндөртэй хүүхдүүдэд хүнд металл их хортой учир ногоон байгууламж байгуулж, агаар сэлгэх арга хэмжээ авч байна.
Өнгөрсөн арван жилийн турш 612,369 болж автомашины тоо нэмэгдсэн. Үүнтэй холбоотойгоор автозамын сүлжээ 1.8 хувиар өсч байна. Иймээс түгжрэл бууруулах ажлуудыг зоригтойгоор шийдвэрлэж эхэлсэн.
Нийтийн тээврийн шинэ чиглэлийг арваад жилийн хугацаанд энэхүү ажлуудыг төлөвлөж, сүүлийн хоёр жил судалж гүйцэтгэж байна. Мэдээж олон арван жил дассан чиглэл өөрчлөгдөнө гэдэг бол бүх хүнд хэцүү. Гэхдээ хаа хаанаа хичээхэд бид түгжрэлийг багасгаж чадна.
Энэ жил сонгуультай жил учраас нийслэлийн удирлагуудад асуудлууд маш ихээр тулгарч байна. Бид асуудлыг үл хайхран түгжрэл бууруулах төлөвлөгөөг эхнээс нь хэрэгжүүлж байна" гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хоёр жил суд�##�сан ажил ийм байдаг юм уу? Хоёрхон өдөр бололгүй иргэдээс “муу” дүн авлаа.
Суд�##�сан гээд 2 жил төсвийн мөнгийг идээд сууж байсан юм биш үү. 1 автобусанд 1 цаг явдаг байсан бол уг хугацааг 3 автобусанд хуваахаар нэг автобусанд 20 минут болж богиноссон байна. автобусны бууд�##� дээр тус бүр 20 минут хүлээгээд нийт дүнгээрээ 2 цаг зарцуулж, миний ажилд зарцуулах цаг, амр�##�тын цагаас дахиад бүхэл бүтэн 1 цагыг нэмж хулгайж, төлөх мөнгийг маань 3 дахин нэмэгдүүллээ. Энэ тэгээд иргэдэд ээлтэй шийдвэр мөн үү
Yun 2 jil be 2honog
ene zaluugiin buruu bishee Nyambaatar ooroo tailbarlaachee ovliin huitend baahan hun tam#lchaad ooroo yariach ,heden huuhed hatgaa tussan boldoo avtus huleej,erguu yum baij yasan oortoo itgeltei m#l ve
хөдөөний оркуудаа ингэж суд�##�гаа хийхгүй ээ! Хотод амьдарч сур, бичиг үсэгтэй болчих тэгээд дараа нь хийдэг юм