Нийгэм мэдээ

Г.Ариунбуян: Гал унтраах ажиллагаанд ямар нэг тактикийн алдаа гаргаагүй

УОК цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

Энэ үеэр ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян "Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр, Их Монгол, Дүнжингарав худалдааны төвийн автозамын уулзвар дээр байгалийн хий буюу газ тээвэрлэж байсан том оврын машин суудлын автомашинтай мөргөлдсөн гэх дуудлага мэдээллийн манай байгууллага хүлээж аваад 01:07 цагт ангиасаа хөдөлж, галыг голомтод 01:15 цагт очсон.

Тухайн үед 60 тонны газ тээвэрлэж явсан автомашины ёмкос хазайсан байдалтай, ойролцоох автомашинуудад галын тархалт дэгдэж нөхцөл байдал хүндэрсэн байсан тул нэмэлтээр анги, байгууллагуудыг татаж оролцуулсан.

Гал унтраах ажиллагаа дээр бид ямар нэг тактикийн алдаа гаргаагүй. Монгол улсад мөрдөгдөж байгаа гал унтраах дүрмийн дагуу гал унтраах удирдагч маань тухайн нөхцөл байдлын үнэлгээг хийх зорилгоор буугаад ажиллаж байх явцад 40 метрийн алслалттай ёмкост хүчтэй дэлбэрэлтийн улмаас шидэгдэж гурван алба хаагч маань харамсалтайгаар амь насаа алдсан.

Тухайн үед 63-р ангийн найман алба хаагч хоёр автомашинтай очоод гал унтраах дүрмийн дагуу хүчтэй гал унтраах зориулалтын хошуугаар галыг унтраахаар чиглүүлж байх явцад дэлбэрэлт болсон.

Онцгой байдлын алба хаагчид төрөөс гэнэтийн ослын даатгалд хамрагддаг. Тэргүүн эгнээнд зүтгэж, гамшиг осолтой нүүр тулж байгаа алба хаагчид гэнэтийн ослын 50 сая төгрөгийн даатгалд хамрагддаг. Харамсалтайгаар амиа алдсан алба хаагчдадаа хуулийн хүрээнд асуудлыг шийднэ.

40, 100 метр гэдэг зүйл гал унтраах дүрэмд байхгүй. Өнөөдөр мөрдөгдөж буй дүрмийн дагуу тухайн галын объект, голомтын тархалтын нөхцөл байдлыг үнэлээд гал унтраах ажиллагааг зохион байгуулж буй удирдагч шийдвэрээ гаргаад явдаг.

Өнөөдөр мөрдөгдөж буй дүрмийн дагуу тухайн тэсэрч дэлбэрэх бодис ашиглаж явсан ёмкост байгалийн хий байна гэдэг тодорхой мэдээлэл байхгүй. Ерөнхийдөө мөргөлдсөний улмаас шатаж байна гэсэн нөхцөл байдалтай байсан. 

Алба хаагчид маань зохих дүрэм журмын дагуу үүргээ гүйцэтгэж байх явцдаа ёмкост өртөгдөж нас барсан" хэмээв.


Уг ослын талаарх нэгдсэн мэдээллийг доорх "НЭГ ДОРООС" агуулгаас уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
15 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Том сургамж
Том сургамж

ОБЕГ удирдлагууд алдаа гаргаагүй гэж зурагтаар ярилаа. Шатаж байгаа машин, чиргүүл дэлбэрэхэд дугуйгаараа өнхрөн урагш эсвэл чанх хойш шидэгддэгийг тооцон нөхцөл байдлаа зөв үнэлж ажилласан бол хүний хохирол гарахгүй байх магадлалтай байсан

Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ

За за бүү мэдэмхиирхээд бай тэнэгтэж өгөх юмаа бас

zochin
zochin

bitgii huts aldaa gargasan bugs hudaldagchaa

Зочин
Зочин

Алдаа гаргаагүй дүрмийн дагуу ажилласан л гэж гүрийх юм даа энэ тэнэг ёс зүйгүй удирдлагууд. Дүрмийн дагуу зөв ажилласан бол хүний алтан амь үрэгдэх үү? Машин эд хөрөнгөнөөс илүү хүнээ хэлж хамгаалах ёстой баймаар.

Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Reply to  Зочин

Малаа эд нар чинь хүн рамгаалах гэж яваад ямарч тооцоогүй аюулд өртчихлөө шүүдээ

Зочин
Зочин

бүхэл бүтэн улс байж хэдхэн хүндээ хамгаалалтын зориулалтын хувцас хэрэгслийг нь аваад өгчих хэрэгтэй ш дээ, ажлаа хийж яваад амь үрэгдэнэ гэдэг үнэхээр харамсалтай зүйл. өнгөрсөн хойно нь мянга харамсаад яахав дээ.

Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ

Хэнч мэдэх билээдээ дэлбэрэлт болоод ёнкомс нисэж ирээд цохино гэж . Аюул болж байхад бодох нөхцөл байдаггүйл байхдаа хөөрхии

Чоогоо
Чоогоо

Яг ийм нөхцөлд емкость руу ыайнга ус цацаж хөргөж байж дэлбэрэх аюулаас сэргийлдэг юм шүү дээ. Үхсэн ацных нь алдаа гаргаагүй байх вэ дээ.

Зочин
Зочин

Aldaagui garaagui 3 alban haagch ni vhchihsen ene yu gsen vgii

Зочин
Зочин

3 албан хаагч л алдаа гаргасан юм байна л даа

Зочин
Зочин

3н хүний амь алдаа бишүү тэ

Зочин
Зочин

Маш том алдаа гаргасан даа,удирдлага.Шатах тослох материал шатаж байгааг мэдсээр байж эхний ээлжид хөөс ашиглах ёстой байсан шүү дээ эхний ээлжид ,

Онцгойн алдаа...
Онцгойн алдаа...

Шатах материалын гал эхэлсэн, дэлбэрэх нь тодорхой үед техник хэрэгсэл, ажиллах хүчийг хэт ойртуулж байршуулсан Онцгойн удирдлага ноцтой алдаа гаргаж 2-р аюулыг авчирсэн.

Ebe
Ebe

Soliotoi MAN ii goshnogo bn daa

Zochin
Zochin

За болио. Алдаа гараагүй байтлаа зүгээр бсан 3 албан хаагч амь үрэгдэхэв. 3 албан хаагч хэн нэгний амь насыг аварч бгаад амь насаа алдсан бол ойлгоно. Газын 60 тоннын хий шатаж бхад бүгд холд гэхийн оронд өөрсдөө дөхөж очно гэдэг бол байж боломгүй алдаа шүү. 3 албан хаагчдын амь насыг тэр команд өгсөн дарга нараас нэхэх ёстой.

Холбоотой мэдээ

Back to top button