Нийгэм мэдээ

Нэг дороос | Байр нь шатсан 60 айлын асуудлыг тухайн орчинд нь шийдэж, төлбөрийг төр хариуцна

Газ ачиж явсан автомашин Ниссан Патрол маркийн автомашинтай мөргөлдсөний улмаас гал гарсан мэдээллийг Eguur агентлаг "Нэг дороос" агуулгаар багцлан хүргэж байна.

НЭМЭЛТ: 15.50 цаг

-Орон сууцыг цаашид ашиглах боломжтой гэвэл шаардлагатай бүх засварыг хийнэ-

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан УОК, ЗГХЭГ, ОБЕГ, ЭМЯ зэрэг холбогдох газрууд хамтран мэдээлэл хийлээ. Энэ үеэр МУ-ын шадар сайд С.Амарсайхан осолд өртөж хохирсон иргэд, амиа алдсан алба хаагчдын ар гэрт зориулж ямар арга хэмжээ авч ажиллах шийдвэрээ танилцууллаа.

Тодруулбал, албан үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан алба хаагчдын ар гэрт дэмжлэг туслалцаа үзүүлж, шаардлагатай асуудлуудыг нь шийдвэрлэнэ. Орон сууц нь шатсан 60 айлыг цаг алдахгүйгээр ажлын хэсэг байгуулж нөхцөл байдлыг нь дордуулахгүйгээр шаардлага хангасан түрээсийн байранд оруулж, төлбөрийг нь төр хариуцна. Үүний хажуугаар бусад шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлж, хэвийн амьдралыг үргэлжлүүлэхийн тулд түрээсийн байрыг тухайн орчинд нь зохион байгуулна. Мөн барилгыг цаашид ашиглах боломжтой гэвэл шаардлагатай бүх засвар үйлчилгээг хийж ашиглалтад оруулна гэж танилцууллаа.

НЭМЭЛТ: 14.45 цаг

Ослын дараах нөхцөл байдлыг гэрэл зургаар сурвалжлан хүргэж байна.


НЭМЭЛТ: 14.20 цаг

-Дөрвөн байршил хамарч хаасан замыг нээхээр ажиллаж байна-

Ослын газар холбогдох албадын 200 гаруй алба хаагч, өөр өөрсдийн чиг үүргийн дагуу ажиллаж байна. Өнөө өглөө 4 байршлыг хамруулж, зам хаасан. Эдгээр чиглэлийг ослын газар аюулгүй болсны дараа ээлж дараатай түргэн хугацаанд нээх зорилготой байгаа.

Галд өртсөн 207 дугаар байр сургууль, цэцэрлэгтэй цогцолбор хороолол бөгөөд хамгаалалтад авсан байна. Ийш зөвхөн зэргэлдээ байрны оршин суугчид л нэвтрэх боломжтой. Харин галд байр нь  өртсөн иргэд гэр орноо ямархуу болсныг хараагүй байгаа гэж бидэнд мэдэгдсэн билээ.

Замын хөдөлгөөнийг чөлөөлөх ажилд оролцож буй ажилчдад тус нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Сор” клиникийн хамт олон сайн дураар халуун уух зүйл хүргэж иржээ.  Тус эмнэлэг өнөөдөр яаралтай тусламжийн үйлчилгээгээ үнэ төлбөргүй болгосон гэлээ.   


НЭМЭЛТ: 11.00 цаг

Амиа алдсан байж болзошгүй алба хаагчийн эхнэр: Баттай мэдээлэл өгөхгүй, өглөөнөөс хойш хүлээж байна

Амиа алдсан алба хаагчдын 63-р ангиас мэдээллийг шинэчиллээ.

63-р ангид нийт 20 орчим хүн ар гэрийн төлөөлөл болон цуглажээ. Нас барсан гурван алба хаагчийн ар гэрийг төлөөлж ирсэн тэдэнд одоогоор баттай мэдээлэл өгөөгүй байна. Тэдний ихэнх нь цахим орчин болон ойрын хүмүүсээс танай хүү, нөхөр амиа алдсан байж болзошгүй гэдэг мэдээлэл авчээ.

Нөхөр нь нас барсан гэдэг мэдээлэл аваад өглөөний 06.00 цагаас хойш 63-р ангид хүрэлцэн ирсэн эмэгтэй "Хамт ажилладаг хүмүүс нь хэлсэн. Танай нөхөр амиа алдчихлаа гэж. Баттай мэдээлэл өгөхгүй байна. Ангийн захирагч нь уулзалт гуйсан" гэлээ.

20 орчим хүний дунд өндөр настнууд, Налайх дүүргээс ирсэн хүмүүс ч байна. Заримы нь бие муудаж, эмнэлэгт хүргэгджээ.


НЭМЭЛТ: 09.54 цаг

-ОБЕГ: Урьдчилсан байдлаар 3 хүн нас барсан нь тогтоогдоод байна-

2024.01.23-2024.01.24-нд шилжих шөнө Дүнжингарав худалдааны төвийн ойролцоо 60 тонн газ тээвэрлэж явсан автомашин дэлбэрч, томоохон хэмжээний осол болсон. Урьдчилсан байдлаар Онцгой байдлын гурван албан хаагч нас бараад буй.

Энэ талаар ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян мэдээлэл хийлээ.

Тэрбээр, "БЗД-ийн 26-р хороо, Их Монгол, Дүнжингарав худалдааны төвийн уулзвар дээр түлш тээвэрлэж явсан автомашин суудлын автомашинтай мөргөлдөж, их хэмжээний гал дэгдэж байна гэх дуудлагыг 01.06 цагт хүлээж авсан. Дуудлагын дагуу Нийслэл дэх 13 анги, Үндэсний аврах бригад тэргүүтэй 200 алба хаагч, 50 гаруй техник хэрэгсэлтэй очиж, тархалтыг зогсоож ажилласан.

Энэ явцад уулзварын зүүн урд Edu Apartment хотхоны 207-р байр, Глобал сургууль, Санни таунд гал илэрсэн. 02.12 цагт тархалтыг бүрэн зогсоож, 04.30 бүрэн унтраасан .ЦЕГ, эрүүл мэндийн байгууллага, Нийслэлийн ЗДТГ, УСУГ, УБТЗ ХНН-ийн цэрэгжүүлсэн хамгаалалт гээд нийт 600 гаруй алба хаагч 100 гаруй тээврийн хэрэгсэлтэй ажиллалаа.

Шадар сайд, УОК газар дээр нь ажиллаж, нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар хангасан. Edu Apartment-ийн 30 иргэн, тэр дунд 23 том хүнийг "Купер" зочид буудалд нүүлгэн шилжүүлсэн. ХНХЯ-наас тэдний амьжиргааг дэмжих, буцалтгүй тусламж олгох чиглэлд жиллаж байна.

Урьдчилсан байдлаар гурван хүн нас барсан. Түлэнхийн төвд 10, Цэргийн төв эмнэлэгт 1, ЭХЭМҮТ-д 3 хүн эмчлүүлж байна.

Байгалийн шингэрүүлсэн хий тээвэрлэж явсан автомашин уулзвараар гарахдаа давхар хий эргэж, суудлын машинтай мөргөлдсөнөөр дэлбэрэлт үүссэн гэж урьдчилсан байдлаар тогтоогдож байна.

63-р ангийн гурван алба хаагч 40 метр зайд шидэгдсэн ёмкост оногдож нас барлаа. Ар гэрт гүн эмгэнэл илэрхийлж байна" гэлээ.

ОБЕГ-аас хийсэн мэдээллийн шууд дамжуулалт:


НЭМЭЛТ: 9.30 цаг

-Амиа алдсан алба хаагчид 63-р ангийн аврагчид байжээ-

Ослын үеэр үүрэг гүйцэтгэж байгаад амиа алдсан алба хаагчид Баянзүрх дүүргийн гал унтраах 63 дугаар ангийн аврагчид байжээ. Залуус галын тархалтад арга хэмжээ авахаар явж байх үедээ хоёр дахь дэлбэрэлтийн үеэр ёмкостод оногдож, амиа алджээ.

Яг одоо амь насаа алдсан аврагчдын ар гэрийнхэн 63-р анги дээр очсон байна.


НЭМЭЛТ: 09.11 цаг

-Ослын газар аюулгүйн үзлэг хийгдэж байна-

Цагдаагийн байгууллагын алба хаагчид хэргийн газар ажиллаж байна.

Үзлэг дуусаагүй байгаа бөгөөд зарим газар цахилгааны утас салгаагүй байгаа аж. Иймд бүрэн эрсдэлгүй болсон эсэхийг нягтлан хяналт тавихаас гадна үздэг, шинжилгээг үргэлжлүүлж байна.

Ослын газраас хийсэн мэдээллийн шууд дамжуулалт:

НЭМЭЛТ: 8.35 цаг

-Нөхцөл байдлыг бүрэн тодруулахаар холбогдох албаныхан ажиллаж байна-

Ослын газар Улсын онцгой комисс, цагдаагийн байгууллага зэрэг холбогдох газрууд ажиллаж байна. Тодруулбал, тэнд хамгаалалт, зохицуулалт хийгдэж ослын нөхцөл байдал, хохирол бусад мэдээллийг тодорхой болгох юм. Ослын газрын үзлэг бүрэн дуустал дотогш хөдөлгөөн нэвтрүүлэхгүй байх чиглэл өгсөн байна.

Улсын Онцгой Комисс цаг үеийн мэдээлэл өгөхөөр бэлтгэж байна гэлээ.


НЭМЭЛТ: 07.50 цаг

-Галд өртсөн иргэдэд ахуйн хэрэгслээр туслахыг уриалав-

Галд өртсөн орон сууцны оршин суугчдыг зочид буудлууд руу хуваан байрлуулжээ. Мөн зарим иргэд хамаатан садныдаа очихоор явсан байна. Орон гэр нь галд өртсөн иргэдэд хувцас, ахуйн хэрэгслээр туслах сайн үйлсийг иргэд анх байрлаж байсан "Ач тус" эмнэлэг дээр өрнүүлж байна.

Хагас дутуу, өмссөнтэйгээ гараад ирсэн хохирсон оршин суугчдад туслах иргэд машинаа Нарантуул орчимд орхиод "Ач тус" эмнэлэг рүү алхаж очиж байгаа юм байна. Одоо тус эмнэлэг дээр арваад иргэн тусламж үзүүлэхээр очжээ.  

Ослын үеийн бичлэг:


НЭМЭЛТ: 07.20 цаг

- Амиа алдсан гурван албан хаагч 28-30 гаруй настай залуус байжээ -

Галын улмаас 60 айлын орон сууц галд өртөж, 1000 гаруй айлын цахилгаан тасарсан байсныг буцааж холбожээ. 60 гаруй айлын цахилгаан одоогийн байдлаар тасраад байна. Нийт 20 гаруй автомашин галд өртсөн байна. 

Одоогоор сураггүй болсон иргэдийн тоо тодорхой болоогүй байна.

ГССҮТ болон Түлэнхийн төвд 15 хүн хүргэгдэж, таван иргэн Эрчимт эмчилгээний тасагт байгаа аж.

Амиа алдсан гурван албан хаагч 28-30 гаруй настай байсан бөгөөд Онцгой байдлын албанд 4-7 жилийн хугацаанд алба хаажээ. 


НЭМЭЛТ: 06.30 цаг

-Дүнжингарав, Нарантуул чиглэлийн авто замаар зорчихгүй байхыг анхаарууллаа-

Томоохон хэмжээний дэлбэрэлт үүссэний улмаас ойр орчмын барилга байгууламж, автомашин шатсан. Иймд

  • Дүнжингарав худалдааны төвийн баруун улзвараас зүүн чиглэл,
  • Е-Мартын худалдааны төв чиглэл, Баянмонгол хороолол чиглэл,
  • Нарантуул худалдааны төв баруун урд уулзвар хүрэх чиглэлд замуудыг 200-500 орчим метрийн зайд хязгаарлалт хийж хаажээ.

Эдгээр чиглэлийн замуудыг нээгээгүй байгаа тул жолооч нарыг зорчихгүй байхыг анхааруулж байна.

Тухайн орчимд галыг унтраах, өртөж хохирсон оршин суугч иргэдэд тусламж үзүүлэх ажиллагааг Эрүүл мэнд, Онцгой байдал, Цагдаагийн байгууллагаас явуулж байна. 


НЭМЭЛТ: 06.00 цаг

-УОК: Онцгой байдлын 3 алба хаагч амиа алдаж, 11 иргэн түлэгдсэн-

УОК-оос өгсөн мэдээллээр БЗД-ийн 26-р хороонд гарсан дэлбэрэлтийн улмаас онцгой байдлын ГУРВАН алба хаагч амиа алдаж, 11 иргэн түлэгдсэн гэж мэдээллээ.

УОК-ын дарга, Шадар сайд С.Амарсайхан: “Газтай дэлбэрсэн машины 60 тонны сав буюу ионкс хүчтэй дэлбэрлэлтийн улмаас 30-40 метр зайд шидэгдсэн. Газ тээвэрлэгч машин зориулалтын савтай байсан эсэхийг шалгаж тогтооно” гэлээ.


НЭМЭЛТ: 04.00 цаг

-ОБЕГ: 60 тонн газ тээвэрлэсэн машин ослын улмаас дэлбэрч, гал гарсан-

БЗД-ийн 26 дугаар хороо Дүнжингаравын уулзварт 60тн газ тээвэрлэж явсан автомашин зам тээврийн ослын улмаас дэлбэрч шатаж байна гэсэн дуудлага өнөөдөр буюу 24-ний өдрийн 01:07 цагт НОБГ-т цагт ирсэн.

Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 10, 14, 18, 26, 35, 63 дугаар анги болон Аврах ангийн алба хаагчид үүрэг гүйцэтгэж байна.


ЭХЛЭЛ: 02.00 цаг

-Дүнжингарав төвийн урд зам дээр газ ачиж явсан автомашин дэлбэрлээ-

Нийслэлийн Баянзүрх дүүрэг 26 дугаар хороо Дүнжингарав худалдааны төвийн урд зам дээр 2024.01.24-ний өдрийн 01:05 цагт газ ачиж явсан ачааны автомашин осолдсон харамсалтай хэрэг гарлаа.

Ослын улмаас ихээхэн хэмжээний дэлбэрэлт үүсч, ойр орчмын барилга байгууламж, автомашин шатсан тул Е-Мартын худалдааны төвийн зүүн урд уулзвар, Баянмонгол хорооллын урд зам, Дүнжингарав худалдааны төвийн урд зам, Нарантуул худалдааны төвийн баруун урд уулзвараас урагш замын хөдөлгөөнд хязгаарлалт хийгээд байна.

Мэдээллийн шууд дамжуулалтыг:

Сэтгүүлч Э.Үүрийнцолмон, зураглаач Б.Мягмарбаяр.

Редакциас:

Сэтгүүлч М.Тэнгис, Б.Отгонбаяр, П.Урнаа,

Зураглаач О.Улсболд

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
28 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Үнэн
Үнэн
1 сар 24, 2024 08:06

Самарсайхан, Нянбактер хоёрын гай хуц муу дуракууд юун зориул�##�тын сав ш�##�гах наад н�##�ьтиргаа гулгаанаас чинь боллоо новшнуудаа лай ланчигаа аваад �######�аач хайран хүний амь хайран сайхан ажиллаад амьдрах гэж яваа з�##�уус болон иргэд

irgen
irgen
1 сар 24, 2024 08:34
Reply to  Үнэн

yag tiim

ИРГЭН
ИРГЭН
1 сар 24, 2024 09:14

Нямбаатарын харицсан Хотод нь том хэмжээний Аваар осол болж Иргэл шархтаж түлэгдэж Эрдэнэт хүмүүс Амь насаа �##�длаа , Нямбаатарын Огцорох ш�##�тгаан энэ Осол мөн

Иргэн
Иргэн
1 сар 24, 2024 16:03
Reply to  ИРГЭН

30 жилийн бхлгийг ганц хүнд тохох гээд чичрээд байх юм. Энэ бүхнийг Нямбаатар цэгцэнд нь оруулах тавилантай санжээ

Зочин
Зочин
1 сар 24, 2024 10:59
Reply to  ИРГЭН

чам шиг ийм м�##� цөөн байгаасай

Зочин
Зочин
1 сар 24, 2024 09:43

Unen haramsaltai.Hairan saihan zaluuchuud min.Yah gej ter gaziin bused ajilluulsan um be? Delbereh ni todorhoi shdee! Holhon bailgahgui.Muu bainaa.????

баагий
баагий
1 сар 24, 2024 09:53

Тэсрэх аюултай нөхцөлд онцгой байдлын �##�бан хаагчдыг шууд оруулсан нь зөв үү энэ тухай зохицуул�##�т байх л ёстой Хайран сайхан з�##�уус удирдлагын буруу шийдвэрээс ахуйн г�##� руу орж байгаа юм шиг шууд хариу арга хэмжээ авахаар ороод амь насаа �##�дсан юм биш биз ш�##�гах хэрэгтэй

Зочин
Зочин
1 сар 24, 2024 10:14

Онцгой байдлын �##�ба аюулгүй ажиллагааны дүрэм журмаа эргэж харах цаг болжээ. Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаагүйгээс г�##� сөнөөгч нар амь насаа �##�даж байна ш дээ. Өмнө нь бас нэг сайхан з�##�уу г�##� сөнөөгч хүчил төрөгчгүй ороод амиа �##�дсан гэсэн.

Зочин
Зочин
1 сар 24, 2024 10:23

ионкос биш ёмкость -шингэнийг агуулах сав шүү

Монгол хүн
Монгол хүн
1 сар 24, 2024 10:30

Амарсайхан шадар сайдын үүрэг гүйцэтгэж чадахгүй байгаа. Энэ хүн энэ �##�быг бөглөх болсноос хойш онцгой байд�##�, стандарт, төрийн худ�##�дан ав�##�т, шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн эрх, төриын хян�##�т гээд �##�ь ч с�##�барт ахиц гараагүй, улам муудсаар бна ЕС ийм нөхдийг яах гэж байлгахд бдг вэ!

Зочин
Зочин
1 сар 24, 2024 10:36

Эвий хайран сайхан хөвгүүд минь хүний амь аврах гэж яваад л амиа �##�длаа. Эрэлхэг Монгол хөвгүүд минь. Ум мани бадмэ хум

зочинэм
зочинэм
1 сар 24, 2024 11:08

Онцгой байд�##� шадар сайд,Дашваанжилын удирдлагуудыг бүгдийг шоронд хорь ш�##�га
цагдаа тагнуул, шүүх, атг, мэргэжлийн хян�##�т ажлаа хий
гавлаад гавлаад хорь шүү цагд

Зочин
Зочин
1 сар 24, 2024 13:23

машин давхар хий эргэнэ гэж яадгийн? Хөгийн тайлбар тавих юм

Зочин
Зочин
1 сар 24, 2024 13:46

Машин давхар хий эргэх гэж юу донгосоод байгаа юм бэ? юмыг зөв ярьж сураачээ. Шатамхай бодисыг унтраах зориул�##�тын хөөсгүй л очсон байж таараа. Шатамхай бодисыг усаар унтраадаггүй юмаа. Одоо ерөнхий сайдаа та шадар сайдаасаа эхлээд бүх удирдах �##�бан туша�##�танд хариуцлага тооцоо. Машин хий эргэснээс болж шүргэлдсэн бол замын х�##�тиргааг арилгаагаагүй Нямбаатар тэргүүтэй хотын удирдлагуудад хариуцлага тооцоо.

Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
1 сар 24, 2024 14:06

Тэхдээ амиа �##�дсан з�##�уусын гэр бүл дуугарах ч тэнхэлгүй л гашуудаж баймаар юм гэтэл нэг хүүхэн ямар зүрх зориг хэл амтай сиирэгхэн байнаа гаыхлаа шүү

Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
1 сар 24, 2024 14:08

Нам сонгуулиин хэрүүл хиихиин оронд аюулыг давтагдахгүйн тулд юу хиихээ сэдээчээ

Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
1 сар 24, 2024 14:15

Яг үнэндээ энэ хөвгүүд чинь амиа өгөхөд бэлэн гэсэн тангараг өргөсөн хүмүүс юмшүү

Зочин
Зочин
1 сар 24, 2024 14:27

Эвий эвий. Цэл з�##�уухан сайхан хөвгүүдээ а лдах үнэхээр төсөөлшгүй хүнд байгаа. Ар гэрт нь улс маш сайн тусламж үзүүлэх хэрэгтэй. Өнгөрсөний араас өнгөрч болдоггүй хорвоо хойно я �##�тай билээ эрдэнэт хүний амийг аварсан буянаараа эрэлхэг хөвгүүд минь сайн төрлийг олноо гээд сэтгэлээ чандлахыг л хичээцгээe дээ

Иргэн
Иргэн
1 сар 24, 2024 15:34

Уулзвар, орон сууц, хотхоны доторх машин замын өргөн тэр тусмаа бага тойрог, хотын төв - бүгд соци�##�измын үеийн стандартаараа байгаа - 2 жийп арай гэж зөрдөг, энэ замаар түргэний тэрэг, г�##�ын машин яаж орох уу. Тэр тусмаа 1-р эгнээнд машин тавина. Жолоочтой нь холбогдох утас нь байхгүй. АТҮТөвөөр холбогдох гэхээр хуучин эзний утас бүртгэлтэй. Яарч сандарсан үед явган зам руу эсвэл ногоон байгууламж руу орох гэхээр бетон эсвэл тоосгон хашаа хайстай. Эсвэл стандарт бус тавигдсан өндөр бордюр.... Энэ бүгдийг даван туулах гэтэл секунд, минут өнгрөөд г�##� түймэр эсвэл бие нь муудсан хүн үхнэ.... СТАНДАРТ... СТАНДАРТ...СТАНДАРТ...

Иргэн
Иргэн
1 сар 24, 2024 15:40

2000 оны эхээр гэр бүлийн нэг гишүүнээ усан живүүлж �##�даж байсан юм. Онцгой Байдлын хэдэн аврагчид нь хувцас, багаж, тоног төхөөрөмж муутай.... Хэдэн өдөр усанд живсэн хүнээ хайлгах байхдаа маш сайн мэдэж авсан, одоо болтол сэтгэлээс гардаггүй нэг зүйл байна. Нэг аврагчдын өдрийн хоолны норм нь 1 ширхэг бэлэн хоол.... Нас бие гүйцсэн эрэгтэй хүн цаг наргүй ажиллаж байхдаа 1 ширхэг бэлэн хоолоор хоолших уу??? Манай гэр бүл майхан барьж хүнс авчирч х�##�уун хоол унд бэлдэж өгч байсан. Одоо тэр хэвээрээ байгаа гэдэгт итгэлтэй байна.

жолооч
жолооч
1 сар 24, 2024 22:35
Reply to  Иргэн

дэгүүр доогуураа хувааж цуслана ш дээ.төсөв нь ханг�##�ттай батлагдсан байдаг.

монгол
монгол
1 сар 24, 2024 16:22

Хохирлыг төсвөөс урдчилан гаргаад дараа нь Дашванжил ххк ны бүх хөрөнгийг хурааж барагдуулах хэрэгтэй. Тэсэрч дэлбэрэх аюултай ачааг хотын төвөөр тээвэрлэж олон тооны хий нийлүүлэх түгээгүүрийн газруудыг хотын төвд байршуулсан Дашванжил ххк, тухайн үед зөвшөөрөл олгосон �##�бан туша�##�тнууд энэ хүү ослын хариуцлагыг бас үүрэлцэх учиртай.Ер нь тэсрэх бөмбөг хотын төвдөө байршуулсан ийм улс орон манайхаас өөр байдаг юм уу

Зочин
Зочин
1 сар 24, 2024 16:43

Уг барилгыг барьсан компани бас төлөлцөх ёстой, хөөсөнцөр өөр шууд гадарлаад бгааг бас харах ёстой

Зочин
Зочин
1 сар 24, 2024 18:47

Глоб�##� сургууль тэр глоб�##� барилга нь АН-н Лу.Гантөмөрийнх гэж үнэн үү

Зочин
Зочин
1 сар 24, 2024 23:23

Хүүшээ тэр Патрол машины жолоочоосоо бүх хохиролоо гаргуулаачээ!!! Төр төр л гэх пм та нарын мөнгө гэж юу байдаг юм!!! Татвар төлөгчөдийн мөнгө шүү!!! Идэж уусан заваан гахайнуудаа!!!

Зочин
Зочин
1 сар 25, 2024 16:47

nymbbatar n yaraltai ireh ch ugui l###r zugaaalaaal

Зочин
Зочин
1 сар 26, 2024 00:46

eguur zgr albaar handalt awh geed 63r angi deer ocsiimu ter orilood bga hvn ch gsnde said darga narluu orilohgvn bj hdn ahlagch ruu hashgaraad nemer bhgv shde ugaasa hangamj nilvvlddgv ch geh shig ter said nr cne mkngiine idtsn

Зочин
Зочин
1 сар 27, 2024 19:02

Chanargui barilga hen barisan be

Холбоотой мэдээ

Back to top button