СПОРТ

Г.Гантуяа “нохойтой чарганы уралдаан”-д эх орноо төлөөлөн оролцож байна

Нохой чаргаар Хойд туйлын бүсээр 300км аялах онлайн уралдаанд АНУ-ын нисэх хүчний салбарт ажилладаг Г.Гантуяа Монгол Улсаа төлөөлөн оролцож байна. Тодруулбал, тэрбээр Хойд Америкийн бүсээс “Nomadic Hiking Club”-ээ төлөөлөн 2015 оноос өдийг хүртэл тасраагүй яваа буухиаг үргэлжлүүлэн оролцож байгаа аж.

Тус уралдааны журмаар бол, дэлхийн 230 гаруй орныг 11 бүс болгон хувааж,  онлайнаар хамгийн их санал авсан нэг хүнийг бүсээс гаргадаг байна. Улмаар шүүгчдийн саналаар дахин нэг хүн сонгох замаар дэлхийн өнцөг бүрээс сонгогдсон 22 хүн хойд туйлд очиж аялалд гарч ялагчаа тодруулдаг юм.

Энэ тухай АНУ-ын нисэх хүчний салбарт ажилладаг Г.Гантуяа хэлэхдээ, “Манай олон мундаг эмэгтэйчүүд энэ уралдаанд явсныг Монголчууд сайн мэдэх байх. 2015 онд Э.Цэрэн гээд эмэгтэй дараа нь  “Nomadic Hiking Club”-ийг байгуулсан Загдаа эгч явсан. Загдаа эгч өөрөө амжилттай сайн оролцоод зогсохгүй дараа дараагийн олон монголчуудыг аялахад гүүр болж байгаа. Энэ зүгээр нэг аялал биш л. Хойд туйын хасах -30 хэмд 300 км замыг нохой чаргаар туулахдаа нохойгоо хооллох, унтах майхан саваа барих, өөрийн хоол ундаа бэлтгэх, бусадтай багаар ажиллах гээд хүнээс олон талын чадвар бас тэвчээр шаардана” гэжээ.

Дашрамд, “Fjallraven” нохойтой чарганы уралдаанд 2015 онд Монголоос “цэнхэр үст” Э.Цэрэн, АНУ бүсээс 2016 онд Б.Загдаа, 2017 онд Бааска, 2018 онд C.Номин оролцож, ялагч болж байсан.

Иймд та бүхэн энэхүү линкээр нэвтэрч, тус уралдааны онлайн санал асуулгад Г.Гантуяаг дэмжин саналаа өгөөрэй.

П.УРНАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button