ЭТТ ХК-ийн ТУЗ хуралдаагүй байна

Өнгөрсөн долоо хоногт "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ТУЗ хуралдаж, иргэдэд тараах ногдол ашгийн талаар шийдвэр гаргах чигтэй байв.
Гэвч ТУЗ хуралдаагүй байна. Учир нь, өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар тогтоолоо албажуулах байсан ч хойшилсон аж. Иймд энэ долоо хоногийн лхагва гарагийн Засгийн газрын ээлжит хуралдааны дараа ТУЗ шийдвэр гаргах товтой байна.
Урьдчилсан байдлаар,
2022 оны ногдол ашгаас нэг иргэнд 116,000 төгрөг хуваарилагдах юм байна. Үүнийг сар шинийн баяраас өмнө олгох боломжтой гэж үзэж байна.
2023 оны ногдол ашгаас нэг иргэнд 233,000 төгрөг оногдох төлөвтэй. Үүнийг сар шинийн баярын дараа хуваарилах асуудал яригдана.
Учир нь 2023 оны ногдол ашгийн тайлан гараагүй. Хоёрдугаар сарын 10-нд гарна. Үүний дараа аудитын шалгалт орох процесс хуулийн дагуу өрнөнө. Ингээд дарөвдүгээр сард шийдвэр гарах аж.
Тэгэхээр эхний ээлжинд 2022 оныхыг хуваарилна. Харин, ирэх долоо хоног 2024 оны аудитлагдсан тайлан батлагдчихвал цугт нь шийдэх боломжтой ч гэж үзэж буй.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.