Нийгэм мэдээ

Судалгаа: 13-17 насны 7 хүүхдийн нэг нь архи согтууруулах ундаа хэрэглэж үзсэн

2023 онд Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс эрүүл мэндийн зан үйлийн судалгаанд ЕБС-ийн 51 сургуулийн 13-17 насны суралцагчийг хамруулжээ.

Тус судалгаагаар:

  • 13-17 насны суралцагчдын авч буй мэдээллийн эх сурвалжийн 56,8 хувь нь нийгмийн сүлжээ, интернет байдаг
  • Гурван суралцагч тутмын нэг нь сургууль дээрээ дээрэлхэлтэд өртөж байсан
  • Эрэгтэй 10 суралцагч тутмын зургаа, эмэгтэй 10 суралцагч тутмын ес нь дотны найзтай
  • Эмэгтэй таван суралцагч тутмын нэг, эрэгтэй долоон суралцагч тутмын нэг нь цахим дээрэлхэлтэд өртсөн
  • 10 суралцагч тутмын нэг нь сүүлийн нэг сард янжуур тамхи татсан
  • Дөрвөн суралцагч тутмын нэг нь сүүлийн нэг сард электрон тамхи татсан
  • Долоон суралцагч тутмын нэг нь согтууруулах ундаа хэрэглэж, үзсэн гэх мэт дүнгүүд гарчээ.

Мөн сурагчдын дийлэнх хувь нь гэр бүлийхэндээ өөрийгөө ойлгуулж чаддаггүй бөгөөд амиа хорлох оролдлого хийж байсан тухайгаа мэдэгджээ. Иймд эцэг эхчүүд, асран хамгаалагчид хүүхдүүдтэйгээ ойлголцож, ярилцаж байхыг мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Т. Нандин-Эрдэнэ

ХИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт нэг жил ажиллаж байна. Соёл урлаг болон нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button