СПОРТ

Монгол Улс 2020 онд түүхэн олимпод оролцоно

МОНГОЛЧУУД “ТОКИО-1964” ОЛИМПОД ТҮҮХЭНДЭЭ АНХ УДАА ОРОЛЦСОН ТҮҮХТЭЙ

Монгол Улс тэртээ 1964 онд болсон олимпийн наадамд анх удаа оролцон, олимпизмын үйл хэрэгт нэгдсэн билээ. Ази тивд анх удаа зохион байгуулсан Токиогийн олимпод Монгол Улс чөлөөт бөх, буудлага, дугуй, гимнастик, хөнгөн атлетикийн төрөлд 21 тамирчнаа сойсон түүхтэй. Улмаар дараагийнх нь буюу “Мехико-1968” олимпоос Монгол Улсын түүхэн дэх анхны медалийг Гавьяат тамирчин, Ардын багш Ч.Дамдиншарав хүртэн, анхны жимийг нь гаргасан бол Хөдөлмөрийн баатар Ж.Мөнхбат мөнгө, Ардын багш Д.Сэрээтэр, Гавьяат тамирчин Т.Артаг нар хүрэл медаль хүртсэн билээ. Монгол Улс олимпод амжилтын анхны салхиа хагалахдаа тэгж дөрвөн медаль хүртсэн түүхтэй. Тэдний амжилт булган сүүлтэй байж өдгөө Монголын тамирчид хоёр алт, 10 мөнгө, 14 хүрэл медалиар энгэрээ мялаагаад байна. “Бээжин-2008” олимпод Монгол Улс 28 тамирчин оролцуулснаас анхдагчдаараа алдартай Булган нутгийн хүү, найдвар алддаггүй Найдангийн Түвшинбаяр олимпийн анхны аварга болж, түүний амжилтыг Хөдөлмөрийн баатар Э.Бадар-Ууган үргэлжлүүлснээр хос аварга төрснийг монголчууд сайн мэднэ. 

ОДООГООР ОЛИМПИЙН ДОЛООН ЭРХ АВААД БАЙНА

2020 оны Токиогийн олимпийн салхи хэдийнэ сэвэлзээд эхэллээ. Монгол Улс олимпийн наадамд анх оролцсон улсад, тэгээд бүр яг тэр хотод “Токио-2020” болох гэж буйгаараа онцлогтой. Манай тамирчид түрүүчээсээ олимпийн эрх аваад эхэлсэн. Одоогоор чөлөөт бөхийн төрөлд Хөдөлмөрийн баатар С.Батцэцэг, ОУХМ Т.Тулга, буудлагаар Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа, ОУХМ Э.Даваахүү, Ц.Анударь, О.Есүгэн, сагсан бөмбөгийн эмэгтэй тамирчид олимпийн эрх аваад байна. Мөн хөнгөн атлетикийн төрөлд ОУХМ Б.Мөнхзаяа олимпийн эрхийн болзол хангаад буйг нь онцолъё. Олон улсын хөнгөн атлетикийн холбоо “Токио-2020”-д хурд сориулах тамирчдаа олимпын өмнө албан ёсоор зарладаг журамтай. Тэгэхээр Б.Мөнхзаяаг олимпийн наадамд оролцох нь тодорхой болсон гэж хэлэхэд хараахан эртэднэ.

Үүний сацуу чөлөөт бөхийн олимпийн эрхийг тухайн тамирчинд бус улсад нь олгодог. Тиймээс С.Батцэцэг, Т.Тулга хоёр энэ жил ДАШТ-ээс олимпийн эрх хүртсэн ч тэднийг “Токио-2020”-д зодоглуулах эсэхийг МЧБХ, үндэсний шигээ багийнхан шийднэ.

Хэдийгээр олимпийн эрхийн тэмцээнүүд дөнгөж эхэлж байгаа ч манайхан анхны тодотгол бүхий цөөнгүй амжилттайгаар Токиод оролцох нь тодорхой болсон. Монгол Улс багийн спортын төрлөөр олимпийн наадамд түүхэндээ анх удаа өрсөлдөхөөр болсон нь яах аргагүй түүхэн үйл явдал. Тэгээд бүр сагсан бөмбөгийн спортын төрлөөр олимпод хүч сорино, медаль хүртэх боломж бүрэн байгаа гээд бодохоор бүр ч бахархмаар. Үүний сацуу Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа долоо дахь олимпдоо онч сорихоор болсон нь давтахад бэрх амжилт. Олимпийн наадамд түүнээс олон удаа өрсөлдсөн монгол тамирчин байхгүй.

Цаашид монголчууд спортын олон төрөлд Токиогийн олимпийн эрх авах боломжтой. Жүдо, бокс, хүндийг өргөлт, буудлага, чөлөөт бөх, хөнгөн атлетик, таеквондогийн төрлөөр олимпийн эрх нэжгээдийг өвөртлөх магадлалтай. Үүнээс гадна дэлхийд чансаагаараа дөрөвт эрэмбэлэгдэж буй сагсан бөмбөгийн эрэгтэй тамирчдад олимпийн эрх хүртэх бүрэн боломж бий. Тэд уг нь чансаагаараа дэлхийд дөрөвдүгээрт эрэмбэлэгдэн, “Токио-2020”-д оролцох болзол хангачихсан байсан. Гэтэл манайхны ард V-т бичигдсэн япончууд зохион байгуулагч орны давуу эрх эдлэн, цагаан хуудсаар эрэгтэй тамирчдаа сойх болсноор тэд мултарсан юм. Гэхдээ бүх зүйл ингээд дуусаагүй. Монголын эрэгтэй сагсан бөмбөгчид хоёр ч тэмцээнээс “Токио-2020”-д оролцох эрх авах боломжтой.

Б.БУЯНДАЛАЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
LesOrdiff
LesOrdiff
2020-01-18 02:57

Cialis 200 Mg India Sildenafil Citrate [url=http://cialibuy.com]Buy Cialis[/url] Viagra Free Pills Buy One Dose Azithromycin Propecia Cance

LesOrdiff
LesOrdiff
2020-02-03 11:11

Cialis Livraison Rapide France http://buyciallisonline.com/# - cheap cialis online Cialis 20mg Filmtabletten 4 Stuck Kaufen Buy Cialis Levitra Bier

Холбоотой мэдээ

Back to top button