Эмэгтэй бөхчүүд өнөөдөр хүрэл медалийн төлөө барилдана

Чөлөөт бөхийн 18 дахь удаагийн эмэгтэйчүүдийн Дэлхийн цомын тэмцээний “В” хэсгийн эхний барилдаанд ОХУ-ын багийг 6:4-өөр ялаад байсан манай бүсгүйчүүд хоёрдугаар тойрогт энэ жилийн Нур-Султаны гурван дэлхийн аваргатай Наритад очсон 2003 оны Дэлхийн цомын аварга АНУ-ын шигшээ багтай хийж 4:6-гаар хожигдов.
Манайхнаас ДАШТ-ий хошой хүрэл медальт, ОУХМ Б.Шоовдор, ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Б.Болортуяа, 23 хүртэлх насны ДАШТ-ий мөнгөн медальт ОУХМ А.Батцэцэг, ОУХМ Э.Даваанасан нар ялалт байгуулсан. Дэлхийн аваргын отгон медальтан Б.Болортуяа энэ жилийн Нур-Султаны дэвжээнд оноогоор цэвэр ялагдсан дэлхийн аварга Жакарра Винчестерийг цэвэр ялсан юм. Ийнхүү манай бүсгүйчүүд өнөөдөр хүрэл медалийн төлөөх барилдаанаа Дэлхийн цомын зургаан удаагийн аварга БНХАУ-ын хүчирхэг багтай хийнэ.
БАРИЛДААНЫ ҮР ДҮН
МОНГОЛ - АНУ 4:6
50 кг: Цогт-Очирын Намуунцэцэг - Уитни Кондер 3:4
53 кг: Нандинцэцэгийн Анударь - Сара Хильдбранд цэвэр ялагдсан
55 кг: Бат-Очирын Болортуяа - Жакарра Винчестер цэвэр ялсан
57 кг: Алтанцэцэгийн Батцэцэг - Келси Кэмпбелл 8:0
59 кг: Баатаржавын Шоовдор - Десири Завала 12:2
62 кг: Энхбатын Гантуяа - Мэйси Килт 2:4
65 кг: Өлзийсайханы Пүрэвсүрэн - Форрест Молинари 2:6
68 кг: Энхсайханы Дэлгэрмаа - Тамыра Менса 0:10
72 кг: Энх-Амарын Даваанасан - Виктория Фрэнсис 13:7
76 кг: Ганбатын Ариунжаргал - Аделине Грэй цэвэр ялагдсан









АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.