БаримтУЛС ТӨРУлс төрийн мэдээУлс төрийн халуун сэдэв

М.Энхболдын хотын фракцыг сонгуулийн өмнө “буудах” арга

-М.Энхболдыг Л.Оюун-Эрдэнэ "намнахаар", Н.Номтойбаяр "гар барихаар" хөдлөв-

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар газрын наймаа, барилгын зөвшөөрлөөр М.Энхболдын хотын фракцыг сонгуулийн өмнө “буудах” аргаа хэрэгжүүлэх нюанс улстөрийн хүрээнд өрнөх гэж байна.

Хотын газар олголт болон барилгын зөвшөөрөл олгосон датаг Засгийн газар өнгөрсөн хугацаанд цуглуулаад бэлдчихсэн. Өөрөөр хэлбэл сонсгол явуулахад бэлдээд нэлээдгүй удчихсан гэсэн үг. Энэ сэдвээр “нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол хийнэ” гэдгээ Дүнжингаравын уулзварт болсон харамсалтай ослын дараах эгзгийг тааруулаад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяраар зарлуулчихлаа.

Өдгөө бол М.Энхболдын хотын фракцын ихэнх нь хүмүүс улстөрөөс шахагдаад гарчихсан үед яагаад ийн хөдлөх болов. Ийм асуулт гарч ирнэ.

Учир нь нөгөө талд МАК-ийн Н.Номтойбаяр “Ногоон нам”-ыг авснаар М.Энхболдын хүмүүсийг нэр дэвшүүлэх уулзалтууд хийж яваа юм. Тодорхой хэлбэл, тэр эдүгээ МАН доторх М.Энхболдын фракцтай нэлээд ойр нөхөрлөж, Л.Оюун-Эрдэнийн мандат өгөхгүй дүрүүдийг түүж уулзаж буй. Тухайлбал, 2016-2020 онд УИХ-ын гишүүн асан А.Ундраа Н.Номтойбаярын дэргэд очоод байна.

М.Энхболдтой ойр дотно байсан АН-ын Б.Наранхүү, “Ажнай” Д.Бат-Эрдэнэ гэхчлэн нам дамнасан бизнесменүүд, одоогийн УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Ж.Бат-Эрдэнэ нарт “нэг удаа мандат өгсөн, одоо ч өгөхдөө их юм болно” гэдэг сануулгыг давхар өгч байгаа.


-Газрын наймаа, барилгын зөвшөөрлийн сонсголоор “МАН-ын ахмадуудад итгэж болохгүй” гэх мессежийг өгнө-

Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг “Б.Наранхүү М.Энхболдын үед нийслэлд 90га газар авч, түүнийгээ дамлаж зарж хөлжсөн” гэж самбар дээр зурж байгаад тайлбарлаж, ярьсан байдаг.

М.Энхболд 1999-2005 оны хооронд зургаан жил хотын даргаар, Т.Бадамжунай 2000-2004 оны хооронд хотын менежерээр ажилласан. 2004 оны УИХ-ын сонгуулиар тэд нэгэн зэрэг парламентад хөл тавьсан байдаг. М.Энхболдын дараа Г.Мөнхбаяр, Су.Батболд нар хотод эзэн суусан. Ингэж хотын фракц жинхэнэ утгаараа биежсэн гэдэг.

Санаж байгаа бол өнгөрөгч 2023 он дөрөвдүгээр сард “шувуу” ажиллагаагаар Т.Бадамжунайг Филиппин улсаас авч ирсний дараа тавдугаар сард газар олголтын мэдээллийг ил болгож, М.Энхболдыг зарлаж байв. Тухайн үед М.Энхболдоор дамжин Т.Бадамжунай руу чиглэх үндэслэл гэж харж байсан. Гэтэд өдгөө сонсголоор дамжуулан М.Энхболдоос Т.Бадамжунай руу чиглэх үндэслэл ч болж мэдэхээр байна.

Ийм нэг бүлэглэл дагасан газар олголт яг хэрхэн явагдсан бэ гэдгийг нээлттэй сонсголоор дэлгэнэ. Ингэснээр олон нийтээс их үзэн ядалтыг авах юм. Өөрөөр хэлбэл, “МАН-ын ахмадуудын фракц биш юм байна, тэдэнд итгэж болохгүй” гэдэг мессежийг тусгал болгох. Энэ нь цаашлаад УИХ-ын сонгуульд “МАН-ын ахмад үеийнхнийг биш залуусыг нь дэмжье” гэх тусгал л болж хувиргах зорилготой. Нийтийн итгэх итгэл дээр газрын сонсгол ийм шинэ мессеж өгнө. Энэ нь сонгуулийн үр дүнд нөлөөлж мэдэхүйц хүчтэй эффект юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
41 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Мие Энхболд гээч эрлийз хурлийзуудын бүлэглэл УБ-ын газрыг зарж дуусгаж бузарласан, хотыг хот биш хогийн сав, утаа түгжрэлийн үхлийн хөндий болгосон доо!

Зочин
Зочин
Reply to  Зочин

????

Зочин
Зочин

Манайхаас өөр шударга шүүхтэй улсад бол М.Энхболд болон түүний нөхдүүдийг аль хэдийн цаазаар авч бүх хөрөнгийг нь хураасан байгаа.

Зочин
Зочин
Reply to  Зочин

????

Зочин
Зочин

Одоо хэн нэгнийгээ муулавал иргэдийн бухимдлыг улам ихэсгэж бүүр л нөгөө балбуулж дэвсүүлж байгааг нь сонгох сэтгэлийг бий болгодог пм. Одоо ч иргэд сонголтоо аль хэдийн хийчихсэн байгаа юм яриад муулаад юу ч өөрчлөгдөхгүй.

Зочин
Зочин

Хамгийн гол нь тухайн үед ажиллаж байсан бүх дүүргүүдийн газрын а-лбаны дарга, мэргэжилтнүүдийг хариуцлагад хамтад нь татах хэрэгтэй. Ингэж байж үр дүнд хүрнэ. Тэдгээр хүмүүсээр дамжуулж хотын бүх газрыг зарсан.

Зочин
Зочин

Хотыг бузарласан хүмүүс чинь энэ хотын фракц шүү дээ . Монголчууд бүгдийг мэдэж байгаа шүү

Зочин
Зочин

Оюун-Эрдэнэ 30 жилийн алдаа болох өөрийн Намынхаа алдааг засна гэж өөрөө цэвэр үлдэнэ гэж бодож байх шиг. Ийм л богино бодолтой эргүү. Энэ 30 жилээс Оюун Эрдэнэ өөрөө ургаж Ерөнхий сайд болсон. Ах нарын хүчээр Ерөнхий сайд болсныг хоёр нүдгүй хүнч тэмтэрч мэднэ. Ирэх сонгуулиар таньдаг бурханаас танихгүй чөтгөр дээршүү-ард түмэн.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Оюун Эрдэнийн зөв. Хэн ч хийж чадахгүй хулгай луйврыг ил гаргасан. Харин чиг хулгайчид, луйварчид айх ёстой. улс

Зочин
Зочин
Reply to  Зочин

Танихгүй чөтгөр чинь , таньдагаас илүү аймаар чөтгөр байвал яана. Таньдагаа сайн шахаад байвал зүгээрдээ

Зочин
Зочин

За үхсэн М.Энхболд хотын газрыг яаж зарж яаж энэ хотыг заваан болгосоныг бүгд мэдэж ярьж байвч өнөөг болтол хэн ч хариуцлага ярьж чадахгүй өдий болсон биз дээ. Арай гэж нэг нь зориглоод хөдлөнгүүт ингээд намнах сарниулах арга хэмжээ аваад эхэлдэг юм. М.Энхболдын бузрыг уудлавл дуусахгүй шүү. Үөвхөн Наранхүүд гэхэд л хотын талыг нь өгчихсөн баримтуулыг Эргэлт.мн дээр гаргаад тавьчихсан л байна. Танай сайт тийм эрэн сурваалжлах сэтгүүл зүй хийж чадахгүй л байгаа биз дээ

Зочин
Зочин

Mieg dagagsad odoo hol yavahgui ee. Odoo tsag ni duussan. Yum ehleh duusah tsagtai shtee. Enhbayar shig.

Зочин Туяа
Зочин Туяа

За та нарыг бодвол Энхболд ч ёстой цул уурхай, нүүрстэй холбогдож баяжаагүй шүү. Өөрсдөө ойгүй баян болчихоод

Чмн
Чмн

Энхболдын үед утаа, автобус, түгжрэл харин ч гайгүй байсан биш үү.

Зочин
Зочин

Ард түмэн хэнийг буудах, хэнийг булах, хэнийг сонгохоо шийдсэн байгаа. МАН аас болон ард түмнийг доромжлогч, дарангуйлагч МАН ын дарга, түүний багийн гэгдэх цүнх баригч, залуучууд нэртэй хоосон толгойтнуудаас сална. Яаж салахыг ард түмэн шийднэ. Ах нар нь юучгүй байсан ОюунЭрдэнэд итгэж, 8 жил тогоон дотроо буцалгаж, ерөнхий сайд болгосон. Гэвч залуучууд нэртэй хоосон толгойтнууд хийрхэж, худал үгээр хуурч, ард түмнийг улныхан болголоо. МАН аа, Оюун-Эрдэнэ, Нямбаатар та нараас салж байвал танихгүй чөтгөр дээр гэж иргэд ярилцаж тохирсон.

цогтбадамдорж
цогтбадамдорж
Reply to  Зочин

ojunerdeniig chi muulaad nemergui poezd ushel diildehee baisan bid bugd demzdeg

Зочин
Зочин

М.Энхболд ээж тлаасаа эрлийз нь үнэн, гэрийнхэн хоорондоо одоо болтол биe биeнээ хятадаар авгайлдаг. Гишүүн байсан Ундраа үeэл нь, бас эрлийз. Eр нь Энхболд улс төрд олон эрлийзүүд оруулсан. Сайд Булгантуяа ч бас нотой

цогтбадамдорж
цогтбадамдорж
Reply to  Зочин

bulgantujagiin eej erliiz

Зочин
Зочин

Хотын фракц гэж хулгайч луйварчдын бүлэглэл бус уу. Дэлхийгээс зайлуул

Зочин
Зочин

миёэгийн энхболдыг шийтгэ нийслэл хотбг минь цёмёнтэн ширэнгэ болгосон хүн мөнөөс мөн хатуу цээрлүүл

Зочин
Зочин

Наад түнтгэрээ барьж хориочээ!!

ЗОЧИН
ЗОЧИН

ОЮУНЭРДЭНЭ ЧИ ӨӨРӨӨ ИХ НОТОЙ Ш ДЭЭ,

Зочин
Зочин

Тэр үед хотын маф болж байсан ерөнхий менежер газрын албаныхан ерөнхий архитекторууд мэрэгжлийн хяналтын дарга нар гээд бүгдийг шалгана биздээ.Мөн гол эрх мэдэлд хүрээд байсан Энхбаяр холбогдоно байхаа Нийслэлээс алдсан боломж бараг гадаад өрийг төлөх хэмжээнд гэдгийг баталж чадах боловуу? Хүрэлсүх ч хоцроогүй гэдгийг шалгана биедээ!!

zochin
zochin

Oyunerdene ih l sandarch baigaa yum baina

Зочин
Зочин
Reply to  zochin

Мичдийн тролл

ЗОЧИН
ЗОЧИН
Reply to  zochin

МИ. ЭНХБОЛД МУУР ШИГ ЧИМЭЭГҮЙ МЯРАЙГААД Л ДӨХӨӨД БАЙГАА, ОДОО БҮР ЗАЙЛУУЛАХ ЦАГ БОЛСОН, ХЭРЭВ ТӨРИЙН ЭРГЭЛТ ШАХУУ ЮМ ХИЙЖ, ЭЛБЭГ ХУЛГАЙЧТАЙ НИЙЛСЭН МИ-Г ЗАЙЛУУЛААГҮЙ БОЛ МОНГОЛ УЛС БАЛРАХ БАЙСАН ГЭЖ АРД НИЙТЭЭРЭЭ МЭДЭХ БОЛСОНШТЭЭ.

Зочин
Зочин

одоо энхболд чинь бие өвдөөд гадагшаа гарна ш дээ та нар яаж чадах юм бэ гадагшаа гараарай гэдэг сингалыг өөрсдөө өгөөд байхад хэн энд баригдаж хоридох гээд байх вэ дээ,дэргэдээ байгаа нүүрс түлээний хулгайч ЖДҮ чид хөгжлийн банк ногоон улаан автобусууд боловсрол зээлийн сангийн тонуулчид газар олгосон этгээдүүдээ яах гэж байна ирэх сонгуулийн дараа бүх томчуудад хилийн хориг тавиаарай алдаад дуусна шүү

Угаар Пурнаа
Угаар Пурнаа

Алсын хараа, цаг үеийн олигтой шийдэлгүй, мохоо байдал нь заль мэхтэнгүүдэд завшаан болж, намаа хөмөрчих шахаад л зайлуулагдсан даа. Газрын наймааг цэцэглүүлж, хотын газрыг захын лангууны шахуу юм болгоод, эрлийз, хурлийзууд, цагаач цахиагийн элбэгдорж нарын бамбай нь болж байсан м.энхболдоор хойшид юугаа хийхэв дээ. Хэрэв дахиад гаргаж ирвэл ард нь бөөн сүүл болон чирэгдсэн шаар шавхаруунууд нь зүүгдэн гарч ирж гай тахина шүү.

Болд
Болд

Энэ Мие гэж бүтэхгүй нөхөр бнаа. Их хуралд байхдаа явалддаг байсан Нарантуяа гэж авгайг Боловсролын яаманд оруулсан бна.

Төөгөө
Төөгөө

Оюунэрдэнэ Хууль зүйн сайд 2 Наранхүүг хэзээч дийлэхгүй

Зочин
Зочин

Nuursnii xergee l xurdan shiidej xuuli shuuxiinxen arga xemjee avax xeregtei.

Уншигч
Уншигч

номтойбаяр энхболд мэтийн хүмүүсийг ард олон таньсан гаргахгүйдээ яасан ч их амбицтай юм

Зочин
Зочин

danh zailaa. bi nuhulad dusa bizde6 tegj yriwal bymbacogt oor hen bailaa mi gees said hudaldaj awsan garuud duuren l ba

Иргэн
Иргэн

СЭТГҮҮЛЧ нэртэй зарим нөхдүүд луйварчдын луйвардсан мөнгөнөөс амсаад эхэлж дээ.

Зочин
Зочин

Монголын улс төрд байгаа хужаагийн эрлийзүүдийг зайлуулах ажил бх хийж чадвал хэрэгтэйдээ

Зөв
Зөв

Өө, Номтойбаяр М.Энхболдыг дэмжиж байгаа бол хол гишгэхгүй, ард иргэдийн дэмжлэгийг авахгүй ээ

Жорж
Жорж

МАН гарууд бүгд адилхандөа

Зочин
Зочин

Миеээ гээд бүх муу зүйлийг тарьсан хорлонтой хүүрийг эхлээд намнах ёстой

Зочин
Зочин

М. ЭНХБОЛД уул нь төрд хэрэгтэй л хүн дээ. БИД АЯТАЙХАН УЛС ТӨРД ЧАНАГДСАН САЙХАН ХҮМҮҮСЭЭ муучилдаг аа больчихвол ЯАСЫНДЭЭ хэдүүл хэнээ байж

ийм цагаандаа гарсан луйварчид засрана гэ байхг
ийм цагаандаа гарсан луйварчид засрана гэ байхг

Шударга үнэнийг Оюун-Эрдэнийн ЗГ-ын үед ард түмэн баттай , нотолгоотой нь мэдэх, сонсох болсон нь ямар сайн үйлс вэ, улам их амжилт хүсье. Нүгэлтэнгүүд хумсаа нуусан муур мэт хуйвалдаад ч хорвоод нууц гэж байдаггүй, хийсэн үйлийн үрээ эрт орой магад эдлэх хуулиас хэн ч мултарч чаддаггүй юм гэсэн!!! Ард түмнээ хэтэрхий доромжилж улсаа, баялагаа, газар шороогоо худалдан баяжигсадыг ард түмэн таних болжээ. Тэд чухам юунд итгэж, эндүүрдэг, хорвоог сохор мэт авирладаг юм бол ??????

ийм цагаандаа гарсан луйварчид засрана гэ байхг
ийм цагаандаа гарсан луйварчид засрана гэ байхг

Оюун-Эрдэнийг муулж байгаа хүмүүс бол оюуны мэлмий нь сохорчихсон, авилгачид, хулгайчуудын хамсаатан, хамтран цөлмөгсөд, хулгайчууд гэдэг нь тодорхой!!!!

Холбоотой мэдээ

Back to top button