Эдийн засгийн мэдээ

Дэйрдрэ Лингенфэлдер: “Оюу Толгой” ХХК дэлхийн дөрөв дэх том зэсийн уурхай болно

"Оюу толгой" ХХК 2023 оны дөрөвдүгээр улирлын үйл ажиллагааны голлох үзүүлэлт, гүний уурхайн төслийн явцыг өчигдөр /2024.02.05/ танилцуулав.

Энэ үеэр танилцуулагдсан гол мэдээллийг дурдвал, тус компани 2010 оноос хойш 10.3 их наяд төгрөгийг татвар хураамж, бусад төлбөрт төлжээ. 2023 онд “Оюу Толгой” ХХК-ийн борлуулалтын орлого өмнөх оноос есөн хувиар өсөж, 5.6 их наяд төгрөг хүрснийг тайлагнасан байна. Үйлдвэрлэл болон борлуулсан зэсийн тоо хэмжээ өндөр байсан нь өсөлтөд голлон нөлөөлжээ. Борлуулалтын орлого нь 118 хувийн гүйцэтгэлтэй байсныг тодотгов.

Тайлант хугацаанд 168 мянган тонн баяжмал дахь зэс, 177.3 мянган унц баяжмал дахь алт үйлдвэрлэсэн байна. Зэс болон алтны үнэ зах зээлд өндөр байгаа болон борлуулалтын тоо хэмжээ өндөр байгаа нь өсөлтөд нөлөөлсөн гэж үзжээ.

2023 оны IV улиралд олборлосон зэсийн хэмжээ 2022 оны II улиралтай харьцуулахад 26 хувиар өссөн байна. Үүнд өнгөрсөн санхүүгийн улиралд хийсэн баяжуулах үйлдвэрийн засвар болон хүдрийн дундаж агуулга 0.53 хувийн өндөр байсан зэргээс хамаарчээ.

Одоогийн байдлаар дэлхийн зэсийн зах зээл 25 сая тоннд эргэлдэж байгаа бөгөөд зэсийн үйлдвэрлэл нь 2035 онд 50 сая тонн болж нэмэгдэхийг тооцоолжээ. Тоног төхөөрөмж, автомашин, цахилгаан тоног төхөөрөмжид ашиглах зэсийн эрэлт хэрэгцээ нэмэгдэх тул 50 сая тонн зэсийг үйлдвэрлэх шаардлага үүсэх юм байна. Энэ мэтээр зэсийн хэрэглээ, эрэлт нэмэгдэх үеэр "Оюу толгой" ХХК-ийн үйлдвэрлэлийн хүчин чадал нэмэгдэж байна. Эрэлт нэмэгдэж буйтай холбогдуулан жилд 500 мянган тонн зэсийг үйлдвэрлэхэд техник болон мэргэжлийн хүмүүс асар их анхааралтай хандах хэрэгтэйг онцлов. Үүний үр нөлөөгөөр "Оюу толгой" ХХК бүрэн хүчин чадлаар нь ажиллуулбал дэлхийн дөрөв дэх том зэсийн уурхай болно гэдгийг “Оюу Толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдер онцолжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Энэ мэдээллийн тоо үнэн үү?
Энэ мэдээллийн тоо үнэн үү?
2024-02-06 15:03

Дэлхийн зэсийн үйлдвэрлэл нь 2035 онд 50 сая тонн зэсийг үйлдвэрлэх шаардлага үүснэ. "Оюу толгой" ХХК- жилд 500 мянган тонн зэсийг үйлдвэрлэх хэрэгтэйг онцлов. ингэхлээр дэлхийн нийт зэсийн 1 хувийг үйлдвэрлэхэд л дөрөв дэх том уурхай болж байгаа юм байхдаа? ? ? ?

ОЮУТОЛГОЙГ ХААХ ХЭРЭГТЭЙ
ОЮУТОЛГОЙГ ХААХ ХЭРЭГТЭЙ
2024-02-07 19:54

ОЮУТОЛГОЙГ ХААХ ХЭРЭГТЭЙ

Холбоотой мэдээ

Back to top button