Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан ажлаа “ӨГӨХГҮЙ”

Монгол Улс саарал жагсаалтад орсонтой холбогдуулан, УИХ-ын дарга Г.Занданшатарын зүгээс Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан, Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн нарыг албан үүргээс нь чөлөөлөх тухай тогтоолын төслийг өргөн барьсан. Тогтоолын төслийг өргөн барьсантай холбогдуулан, Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын даргад хүргүүлсэн юм.
Харин Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайханы хувьд “Хариуцлага хүлээхэд бэлэн” гэдгээ илэрхийлсэн. Түүнийг ажлаа өгнө гэсэн дуулианаар Монголбанкны Ерөнхийлөгчид нэр дэвших хүсэлтэй эрхмүүдийг нэр бүхий улс төрчид хүчтэй зүтгүүлж байв. Тухайлахад, ЗГХЭГ-ын тэргүүн дэд Б.Ганбатыг Увсын фракциас, Сангийн яамны Төсвийн бодлого төлөвлөлтийн газрын дарга Ж.Ганбатыг Сү.Батболдын фракциас, Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Т.Амартүвшинг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнээс, ХХБ-ны Гүйцэтгэх захирлын орлогч асан Т.Соронзонболдыг Т.Аюурсайханы гишүүний зүгээс туас тус зүтгүүлсэн.
Мөнхүү Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан ажлаа өгөхөөр болов өнөөгийн дэд захирлууд болох Б.Лхагвасүрэн, Т.Эрдэмбилэг, ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга Б.Ганбат нарын нэгий сонгох хүсэлт тавьсан гэх мэдээлэл ч улстөрийн хүрээнд явсан билээ. Гэвч энэ яриа сүүлийн өдрүүдэд нэлээд эрчимгүй болсон нь анхаарал татна. Нөгөө талд 2020 онд УИХ-д нэр дэвших тул Н.Баяртсайханыг ажлаа асуудалгүй өгнө гэх мэдээлэл яригдаж буй. Эсрэгээрээ ажлаа өгөхгүй байх тохироо хийж буй талаар ч яригдсан.
Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан парламентад олон жил суусан, улс төрийн хүрээндээ нөлөөлөлтэй нэгэн тул УИх-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхэд үед огцруулах санал дэмжихгүй байх магадлалтай. Сүүлийн өдрүүдэд энэ чиглэлд хэвлэлийн пиараа ч сайн хийсэн. Ямартай ч түүний ажлаа өгөх эсэхийг УИХ энэ долоо хоногт эцэслэн шийднэ. Өнгөрсөн удаад түүнийг огцруулахгүй байхаар гишүүд кноп дарахаар нэгдсэн байсан ч хойшлуулсан.
Харин энэ удаа өмнөх тохироо хэвээр үйлчлэх үү.Эсвэл Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг амжилттай баталж, бяр орчихоод буй спикер өөр шийдэл олж, түүний ажлыг өгүүлэх үү гэдгийг хүлээх л үлдлээ.
Ж.МЯДАГБАДАМ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ заваан авилгачид ажил хийх чадамжгүй, тэгээд �######� бөөрний асууд�##�, оффшоре, тамхины асууд�##�д орооцолдоно тэгээд ажлаа өгөхгүй хийсээр байх! Улс орныг зөв голдирлоо олж хөгжинө гэх итгэл �##�гоо?
Энэ новш юу хийсэн юм. Долларын ханш өсөхгүй гэсэн хаана байна. Худ�##�ч хулгайч нар зхйлах хэрэгтэй