Тураадаг гэгдээд буй Ozempic тариа ямар үйлчлэлтэй вэ
Сүүлийн үед Ozempic нэртэй тариа цахим орчинд олны анхаарлыг татаад байна. Тус тариаг тураах үйлчилгээ үзүүлдэг гээд буй. Ozempic нь семаглутид нэртэй эмийн агууламж бүхий чихрийн шижин хэв шинж 2-оор оношлогдсон хүмүүст зориулсан тариа.
Семаглутид агуулсан өөр нэг чихрийн шижингийн эм байдаг нь Wegovy юм. Тус тарианд Ozempic-тэй харьцуулахад семаглутидын агууламж илүү байдаг, АНУ-ын Хүнс, эмийн захиргаа 2021 онд Wegovy-г жин бууруулахад ашиглахыг зөвшөөрсөн юм.
Дэлхий даяар 650 сая гаруй хүн таргалалтын нэгдүгээр түвшинтэй. Энэ нь тэдний биеийн жингийн индекс 30 кг/м2-аас их гэсэн үг. ДЭМБ-ын ангиллаас харвал БЖИ 25-аас 29.9 байх нь илүүдэл жинтэйд тооцогддог байна.
Таргалалт нь зарим улсуудын хувьд тулгамдаад байгаа асуудал мөн. Ийм учраас Wegovy болон Ozempic өнгөрсөн жил дэлхийн улс орнууд, ялангуяа барууны орнуудад анхаарал татах болсон билээ.
Ozempic болон Wegovy нь глюкагон төст пептид-1 (GLP-1) нэртэй рецепторыг идэвхжүүлдэг үйлдэлтэй. Тус рецепторыг идэвхжүүлснээр цусан дахь сахрын хэмжээ буурч, илүү хурдан цадсан мэдрэмж төрүүлдэг байна. Ингэснээр жин бууруулах нөлөө үзүүлдэг аж.
Эх сурвалж: UC Davis Health
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ХУДЛАА ШҮҮ ЭНЭ ТАРИА БИ ХАРВИН ГҮЗЭЭНЭЭСЭЭ САЛЧИЙ ГЭЭД ТАРИУЛТАЛ ЯАСАН ГЭЭЧ ЖИНХЭНЭ БЫСДА БОЛСОН ЛАЛАР БООВ ЕРӨӨСӨӨ БУУХГҮЙ ЭХНЭРЭЭ АЛАХАА ДӨХСӨН БЫСДА АХИЖ ТАРИУЛАХГҮЙ ЛАЛАР
хаанаас худ�##�даж авч болох вэ
Гишүүд, дарга нарт үнэгүй олгоно.