Top StoriesНийгэм мэдээ

Дарьганга сумын малчин: 2000 малын талаас илүү нь хорогдлоо, амьдралдаа ийм айхтар өвөл үзсэнгүй

Луу жилийн хаврын эхэн сар эхэлсэн энэ өдрүүдэд манай улсын таван аймгийн 21 суманд төмөр буюу шилэн зудтай, 17 аймгийн 89 суманд цагаан зудтай, 17 аймгийн 82 суманд цагаанаар зудархуу байна. Төмөр буюу шилэн зуд гэдэг нь намар орсон цас дутуу хайлж мөстөж хөлдсөнөөс мал бэлчээхэд бэрхшээлтэй болж, малын хөлийн арьс зулгарч өвөлжөө бууц хөлдөх гамшигийг хэлдэг.

Бид эдгээр өвөлжилт хүндэрсэн сумдаас Сүхбаатар аймгийн Дарьганга сумыг онцолж, мэдээлэл бэлтгэлээ. Жил жилийн өдийд 4000-5000 тээврийн хэрэгсэл, 20-30 мянган иргэн Шилийн богдыг зорьж, олны хөлд дарагддаг эл газар өнөө жил малчид нь ч сум руу орж гурил, будаагаа авч ч чадахааргүйгээр нөхцөл байдал хүндэрчээ.

Намар анхны цас их орж өвсийг дарсан. Энэ цагаас малчдын амьдралд аюул нүүрлэж эхэлжээ. Дарьганга сум 560 малчин өрхийн 240 мянган тоо толгой малтай. Өвөлжилт бүр ихээр хүндэрч буй II баг буюу Шилийн богд орчим 190 малчин айлтай. Үүнээс Шилийн богд талдаа амьдардаг дөчөөд малчин айл тун чиг хүнд хэцүү нөхцөлд байгаа юм. Сүүлийн хэдэн өдөр тасралтгүй цас шуурснаар байдал улам дордож, мал нэмж хорогдон, гэр орон, хашаа саравч нь цасанд дарагджээ. Малчид өнөөдөр хүүхдүүддээ сургуульд нь ч өгч чадахгүй, өдөржин шөнөжин цас ухаж үхсэн малаа бөөгнүүлэх, үлдсэн малаа бөөцийлөх ажилтай л байна гэлээ.

-Аймгийн аварга малчин н.Мөнхбат: 9 км зайд байгаа худалдаж авсан өвсөө авч чадахгүй л өвөлжлөө-

Хоёрдугаар багийн малчидтай холбогдож ярилцлаа. Аймгийн аварга малчин н.Мөнхбат  “Манай дөрвөн төрөл дээр 2000 малтай байлаа. 11 дүгээр сард орсон анхны цаснаас өвөлжилт хүндэрсэн. Сумандаа хамгийн хүнд хэцүү байдалд орсон газар бол манай эндэх. Манайх 460 үхрээс 90 үхэртэй, 1200 хонь, ямаанаас 700 л үлдлээ. Адуу багаасаа “үсрээд” л байна. Намар манайх 600 боодол өвс, тэжээл, шүү нэлээд сайн бэлдсэн. Пүнз сав сайтай, өөрсдөө хэсэг ногоон тэжээл тарьчихдаг. Тэглээ гээд дийлсэнгүй 30 гаруй жилийн хөдөлмөрөө алдлаа. Цаашдаа цаг зутруу бол нэмээд хэдийг ч алдахыг таашгүй. Хотондоо үхсэн малаа хонхорт овоолоод л байгаа. Цаг нааш эргэвэл цэвэрлэж, устгах гээд ажил байна. Манай энэ орчим 4 хот айл байдаг. Хоорондоо утсаар яриад, манай нэг тоноглосон машин харин ойр зууртаа туулах чадвар сайн юм. Сая цагаан сарын өдрүүдэд маш аймаар “юм” боллоо. Одоо бол хүүхдээ сургуульд нь хүргэж чадахгүй, бензин тосоо авч чадахааргүй болчихлоо.  Гэрээсээ 9 км хэртэй газар худалдаж авсан өвс бий, найзууд хотоос хужир, шүү өгч явуулсныг л авч чадахгүй байна шүү дээ. Цаг агаарын мэдээгээр өөдтэй үг сонсохгүйм. Энд бол өвөлжин шуурсан. 30 гаруй жил мал маллахдаа ийм арай ч ийм өвөл үзсэнгүй. 1996 оны цас их байсан ч энэ жил шиг өвөлжин шуураагүй учраас гайгүй өнгөрч байж.  Энэ өвөл бол үнэхээр шантарлаа. Цаашдаа яах ийхээ янз бүрийн хувилбараар бодож л байна. Төр засгаас малчдыг энэ эрсдэлд орсон үед нь дэмжлэг үзүүлээсэй гэж хүсч байна. Энэ өвөл манай хэдэн хот айл руу ямар ч хүн зүглээгүй. Цагийн байдлыг мэдэхгүй Шилийн богд зорьж ирсэн зарим хүмүүс машин тэргээ ч орхиход хүрсэн. Саяхан манайд хэдэн хүн ирж хоноод буцсан. Цаашдаа тэнгэр засрахгүй бол бид улам л хүнд хэцүү байдалд орох нь ээ” гэлээ.

Малчин Ж.Баттөр: Ямаа ихэнх нь хээл хаясан, адуу 12 сард Эрдэнэцагаан чигт уруудсан  

Ж.Баттөр “ Хүнд байнаа. Анхны цаснаас л хүндрээд эхэлчихсэн. Үхрээ нэлээд алдлаа, төлөг, борлонгууд их үхэж байна. Өвс тэжээл овоо л бэлдсэн ч үнэхээр тал алдаж байна.  Өвөлжин шуурчихлаа. Сүүлийн хэд хоног бүр ярих юм биш. Хүүхдүүдээ сургуульд нь хүргэж өгч чадахгүй, сумаас хуваарилсан 5 боодол өвс, нэг уут тэжээлийг л авч чадахгүй байна шүү дээ. Малд өгөх өвс тэжээл дууссан. Цас малтаад бэлчээрт гаргадаг. Хонь ямаа цавчаад л байна. Юм олж идэхэд хэцүү. Үхэр нам газар цухуйсан байвал шүүрээд л. Сумаас сураг ажиг алга. Өнөө өвөл шиг өвөл үзсэнгүй ээ, үнэндээ. Зуугаад ишиглэх ямаатай байсан, ихэнх нь хээл хаячихлаа. Нэг азарга адуу 12 сард л Эрдэнэцагаан зүгт явсан. Юу болж явааг бүү мэд. Үхэр, хонь, ямаагаа тойглоод бүгдийг нь тавиад туучихгүй шиг урин цагтай золгохсон гэж залбирч явна. Цас хайлчихвал ч малын орон л доо”.

Эндхийн айлуудын ихэнх нь адуугаа Мэнэнгийн тал чиглэлд алджээ. Ойрмогхон үлдсэн хэдийнх нь даага, сарвуунууд цагийн хатууг даахгүй хорогдож. Морьноос өөр унаа явах боломжгүй энэ хэдэн айл бурхны авралаар хэн нэг маань айхтар өвдчихсөнгүй. Тэгвэл бидэн рүү ирдэг тусламж гэж байхгүй, очдог аргагүй баларна шүү гэцгээж байв.  Нутгийнхаа аль ч зүг рүү гарах боломжгүй цасанд боогдож, цаг зүдрүүд амьжиргааны эх үүсвэр болсон хэдэн малаа нүдэн дээрээ алдаж буй хэдэн малчин өрхийн бодит байдал нь үнэхээр туйлджээ. 1 км орчим зайтай өвөлжих малчид хоорондоо утсаар ярьж, байгаа байхгүйгээ хуваалцаж, айл хүний амь нэг сэтгэлээр хахир цагийг туулж байна.

Өглөө босоход хаалга нь цасанд дарагдчихдаг. Хотонд нь мал нь хэд хэдээрээ хорогдчихсон. Нийгмийн ямар ч үйлчилгээ авч чадахгүй. Хүүхдүүдээ сургуульд нь хүргэж, тусламжийн 5 боодол өвс, шуудай тэжээлээ авч чадахгүйд хүрсэн эдгээр малчин айлууд “Сайхан цаг хурдан ирээсэй, цас ханзраасай” хэмээн залбирч суугаа. 

-Сүхбаатар аймгийн 11 сум төмөр зудтай байна-

Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын байдалд үнэлгээ хийхэд таван аймгийн 21 суманд төмөр буюу шилэн зудтай үнэлэгдсэн. Тодруулбал, Увсын Өндөрхангай, Наранбулаг, Өвөрхангайн Өлзийт, Баруунбаян-Улаан, Дундговийн Өлзийт, Сайнцагаан, Эрдэнэдалай, Адаацаг, Дорноговийн Иххэт, Өргөн, Сүхбаатарын Асгат, Мөнххаан, Сүхбаатар, Уулбаян, Халзан, Эрдэнэцагаан, Наран, Онгон, Түвшинширээ, Баяндэлгэр, Түмэнцогт, Хэнтийн Баянмөнх, Галшард цасны нягт 0.35-1.05 г/см3 хүрч төмөр буюу шилэн зудын нөхцөл байдалтай байгаа юм.

Төмөр буюу шилэн зуд гэдэг нь намар орой орсон цас дутуу хайлж мөстөж хөлдсөнөөс мал бэлчээхэд бэрхшээлтэй болж, малын хөлийн арьс зулгарч өвөлжөө бууц хөлдөх гамшигийг хэлнэ. 

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
22 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

ta nar max unetei bn gej xutsaldaad baidag bizde malchid toonii araas ywaxaas uur yaxii 1 tulug uut gurilnii uned xurexgui bn.ta nar 60k-aar ger buleeree zaxiin gazar xool idexed chin xurexuu. malchid ta nar ene tur zasagaas yuch guidaggui xumuus.yuch medexgui baij fermer gej xutsaj gene.xytad shig 1 xoni 600-800k xurdeg bol malaa usguj uurusdiiguu tamlaj baidag teneg xumuus malchid bish.

Зочиныыччё
Зочиныыччё

Малын бжлчээрийг хэдэн зуун адуутай нөхдүүд эзэмшээд нөөц онгон бэлчээр үгүй болж улё бэлчээрийн гаүрын мэнэжмэнт хийх

зөв шүү
зөв шүү

2000 тодгой малаар ямар ясаа хийдэг байна аа. час хийсэн чанартай 400 толгой малтайбайхад болоо шүүдээ

Зочин
Зочин

Паах 460 үхэртэй байсан гэнүү.. тэгээд бас улсаас халамж нэхнэ

Зочин
Зочин

uvs toosoo hangalttai beldeed, hashaa horoogoo sain tohijuulj orchin ueiin fermeriin aj ahuid shilj l dee, chanartai tsuun tootoi maltai bolku bol odoo tegeed aldaad l baij dee, uhaant hun bolchihood baigald teswertei aj ahui hugjuulj sur l daa. zugeer baigald naidaj amidardagaa bolimoor yum. ene maliin too huusun malchdaas bol ugaasaa belcheergui bolj guitslee

Зочин
Зочин
Reply to  Зочин

Хадлан гэж айхтар эд байна гол бэлчээрийг нь хадаад авчихсан одоо тэгээд санаандаа хэлсэн үнээр нь зарчихаад шуналтай улс их байна дарьганга суманд

Зочин
Зочин

Морь уралдааныг мөнгө болгосон улс төрч-баячуудын адууны сүйтгэл шүү дээ. Сэрцгээ.

Зочин
Зочин

махны үнээ бодлогоор барихаал болчих.зах зээлийх нь зарчимаар явуулчих.экспортонд гаргачих.мах үнэтэй болчуул мал өсгөж биеэ тамлах малчин байхгүй

Чарга ашиглавал
Чарга ашиглавал
Reply to  Зочин

Мах үнэтэй болж л байна. Экспортонд гаргаад энэ жил манай улс анх удаа жилийн дотор 10 саяар мал хорогдсон. Энэ чигээрээ давтвал 6-7 жилийн дотор малгүй махгүй болно.

Батболд
Батболд

Алтан овоо , Шилийн богдод мөргөж хийморь лундаагаа сэргээдэг хүмүүс энэ нутгийнханд тусламжийн гараа сунгаж хариу болох хэрэгтэй байна даа. Зовох цагт нөхрийн чанар танигдана гэдэг шүү таминнээ ...

Эгэл
Эгэл

Хувийн эд хөрөнгөө өөртөө найдаж арчил.Зуд болдгоороо болно,малаа чанартай байлгахад анхаарвал давж болохгүй даваа биш шүү дээ.Машин,мотоциклоор малаа хариулаад байвал та нарыг малчид гэж хэн ч хэлэхгүй.

Зочин
Зочин

5 боодол өвс, 1 уут тэжээл гэнэ үү..

Зочин
Зочин

Одоо анхаарах цаг болжээ. Сайн бэлдвэл давагдашгүй хүчин зүйл биш байх.

Чарга ашиглавал
Чарга ашиглавал

Мориноос өөр юм явахгүй байгаа бол Якутууд цаатангууд шиг том хэвтээ чарга модоор хийгээд мориндоо хөллөөд явж өвсөө авчирвал болох биш үү. Хүүхдүүд сургуульд явах ч дүүрч. Зүүн 3 аймаг малын мөргүй болно гэсэн 100 жилийн өмнөх мухар сүсгийн хэллэг абйдаг.

Чарга ашиглавал
Чарга ашиглавал

Нохой чарга дууриаж ашиглавал жижиг сажиг хэрэг бүтээж зай туулах байх

Мэнэнгийн та л дах адуу
Мэнэнгийн та л дах адуу

Мэнэнгийн та л дах адууг нутгийн хүмүүс сайн харж байхгүй бол ма лын хулгайчид очно.

Зочин
Зочин

ЯАНА ДАА ХӨӨРХИЙ САЙН ТӨР ЗАСАГТАЙ БОЛ НАМ ДАГАСАН ГӨЛӨГНҮҮД НЬ БҮХ ЮМ ДУУССАНЫ ДАРАА ЮУ ГЭХ БОЛ

Зочин
Зочин

САЙД ДАРГА НАРЫН МАЛ БОЛОН ХУРДАН ХҮЛГҮҮД НЬ ХААНА БАЙГАА БОЛ

Хотын иргэн
Хотын иргэн

Ачаа хийж 2000 мал өсгөж бэлчээр талхалсан юм. Өөрөө хэрэглэсэнгүй. Өрөөлд ч хүртээлгүй хамаг бэлчээр талхалсан дараа жалганд булдаг малчдын менежмент гэж байна аа

Зочин
Зочин

Ажил хийдэггүй наадамчидад ийм юм тохион шүү дээ.

Зочин
Зочин

АН малыг малчдад өгсөн
МАН д малчид саналаа өгсөн
Бурхан малаа буцааж авна .

иргэг
иргэг

Гол шүтээн хайрхан хийморийн Богд уулныхаа хажууд,ганга нуурынхаа хажууд янз бүрийн хужаа монголыг цуглуулаад наадаад сүр болоод байсан эзэн Богдод таалагдаагүй нь лавтай.Эх орон уул ус эхэс дээдсээ эцэг өвгөдөө хүндэлж баймаар юм.

Холбоотой мэдээ

Back to top button