Top StoriesНийгэм мэдээ

Дарьганга сумын малчин: 2000 малын талаас илүү нь хорогдлоо, амьдралдаа ийм айхтар өвөл үзсэнгүй

Луу жилийн хаврын эхэн сар эхэлсэн энэ өдрүүдэд манай улсын таван аймгийн 21 суманд төмөр буюу шилэн зудтай, 17 аймгийн 89 суманд цагаан зудтай, 17 аймгийн 82 суманд цагаанаар зудархуу байна. Төмөр буюу шилэн зуд гэдэг нь намар орсон цас дутуу хайлж мөстөж хөлдсөнөөс мал бэлчээхэд бэрхшээлтэй болж, малын хөлийн арьс зулгарч өвөлжөө бууц хөлдөх гамшигийг хэлдэг.

Бид эдгээр өвөлжилт хүндэрсэн сумдаас Сүхбаатар аймгийн Дарьганга сумыг онцолж, мэдээлэл бэлтгэлээ. Жил жилийн өдийд 4000-5000 тээврийн хэрэгсэл, 20-30 мянган иргэн Шилийн богдыг зорьж, олны хөлд дарагддаг эл газар өнөө жил малчид нь ч сум руу орж гурил, будаагаа авч ч чадахааргүйгээр нөхцөл байдал хүндэрчээ.

Намар анхны цас их орж өвсийг дарсан. Энэ цагаас малчдын амьдралд аюул нүүрлэж эхэлжээ. Дарьганга сум 560 малчин өрхийн 240 мянган тоо толгой малтай. Өвөлжилт бүр ихээр хүндэрч буй II баг буюу Шилийн богд орчим 190 малчин айлтай. Үүнээс Шилийн богд талдаа амьдардаг дөчөөд малчин айл тун чиг хүнд хэцүү нөхцөлд байгаа юм. Сүүлийн хэдэн өдөр тасралтгүй цас шуурснаар байдал улам дордож, мал нэмж хорогдон, гэр орон, хашаа саравч нь цасанд дарагджээ. Малчид өнөөдөр хүүхдүүддээ сургуульд нь ч өгч чадахгүй, өдөржин шөнөжин цас ухаж үхсэн малаа бөөгнүүлэх, үлдсэн малаа бөөцийлөх ажилтай л байна гэлээ.

-Аймгийн аварга малчин н.Мөнхбат: 9 км зайд байгаа худалдаж авсан өвсөө авч чадахгүй л өвөлжлөө-

Хоёрдугаар багийн малчидтай холбогдож ярилцлаа. Аймгийн аварга малчин н.Мөнхбат  “Манай дөрвөн төрөл дээр 2000 малтай байлаа. 11 дүгээр сард орсон анхны цаснаас өвөлжилт хүндэрсэн. Сумандаа хамгийн хүнд хэцүү байдалд орсон газар бол манай эндэх. Манайх 460 үхрээс 90 үхэртэй, 1200 хонь, ямаанаас 700 л үлдлээ. Адуу багаасаа “үсрээд” л байна. Намар манайх 600 боодол өвс, тэжээл, шүү нэлээд сайн бэлдсэн. Пүнз сав сайтай, өөрсдөө хэсэг ногоон тэжээл тарьчихдаг. Тэглээ гээд дийлсэнгүй 30 гаруй жилийн хөдөлмөрөө алдлаа. Цаашдаа цаг зутруу бол нэмээд хэдийг ч алдахыг таашгүй. Хотондоо үхсэн малаа хонхорт овоолоод л байгаа. Цаг нааш эргэвэл цэвэрлэж, устгах гээд ажил байна. Манай энэ орчим 4 хот айл байдаг. Хоорондоо утсаар яриад, манай нэг тоноглосон машин харин ойр зууртаа туулах чадвар сайн юм. Сая цагаан сарын өдрүүдэд маш аймаар “юм” боллоо. Одоо бол хүүхдээ сургуульд нь хүргэж чадахгүй, бензин тосоо авч чадахааргүй болчихлоо.  Гэрээсээ 9 км хэртэй газар худалдаж авсан өвс бий, найзууд хотоос хужир, шүү өгч явуулсныг л авч чадахгүй байна шүү дээ. Цаг агаарын мэдээгээр өөдтэй үг сонсохгүйм. Энд бол өвөлжин шуурсан. 30 гаруй жил мал маллахдаа ийм арай ч ийм өвөл үзсэнгүй. 1996 оны цас их байсан ч энэ жил шиг өвөлжин шуураагүй учраас гайгүй өнгөрч байж.  Энэ өвөл бол үнэхээр шантарлаа. Цаашдаа яах ийхээ янз бүрийн хувилбараар бодож л байна. Төр засгаас малчдыг энэ эрсдэлд орсон үед нь дэмжлэг үзүүлээсэй гэж хүсч байна. Энэ өвөл манай хэдэн хот айл руу ямар ч хүн зүглээгүй. Цагийн байдлыг мэдэхгүй Шилийн богд зорьж ирсэн зарим хүмүүс машин тэргээ ч орхиход хүрсэн. Саяхан манайд хэдэн хүн ирж хоноод буцсан. Цаашдаа тэнгэр засрахгүй бол бид улам л хүнд хэцүү байдалд орох нь ээ” гэлээ.

Малчин Ж.Баттөр: Ямаа ихэнх нь хээл хаясан, адуу 12 сард Эрдэнэцагаан чигт уруудсан  

Ж.Баттөр “ Хүнд байнаа. Анхны цаснаас л хүндрээд эхэлчихсэн. Үхрээ нэлээд алдлаа, төлөг, борлонгууд их үхэж байна. Өвс тэжээл овоо л бэлдсэн ч үнэхээр тал алдаж байна.  Өвөлжин шуурчихлаа. Сүүлийн хэд хоног бүр ярих юм биш. Хүүхдүүдээ сургуульд нь хүргэж өгч чадахгүй, сумаас хуваарилсан 5 боодол өвс, нэг уут тэжээлийг л авч чадахгүй байна шүү дээ. Малд өгөх өвс тэжээл дууссан. Цас малтаад бэлчээрт гаргадаг. Хонь ямаа цавчаад л байна. Юм олж идэхэд хэцүү. Үхэр нам газар цухуйсан байвал шүүрээд л. Сумаас сураг ажиг алга. Өнөө өвөл шиг өвөл үзсэнгүй ээ, үнэндээ. Зуугаад ишиглэх ямаатай байсан, ихэнх нь хээл хаячихлаа. Нэг азарга адуу 12 сард л Эрдэнэцагаан зүгт явсан. Юу болж явааг бүү мэд. Үхэр, хонь, ямаагаа тойглоод бүгдийг нь тавиад туучихгүй шиг урин цагтай золгохсон гэж залбирч явна. Цас хайлчихвал ч малын орон л доо”.

Эндхийн айлуудын ихэнх нь адуугаа Мэнэнгийн тал чиглэлд алджээ. Ойрмогхон үлдсэн хэдийнх нь даага, сарвуунууд цагийн хатууг даахгүй хорогдож. Морьноос өөр унаа явах боломжгүй энэ хэдэн айл бурхны авралаар хэн нэг маань айхтар өвдчихсөнгүй. Тэгвэл бидэн рүү ирдэг тусламж гэж байхгүй, очдог аргагүй баларна шүү гэцгээж байв.  Нутгийнхаа аль ч зүг рүү гарах боломжгүй цасанд боогдож, цаг зүдрүүд амьжиргааны эх үүсвэр болсон хэдэн малаа нүдэн дээрээ алдаж буй хэдэн малчин өрхийн бодит байдал нь үнэхээр туйлджээ. 1 км орчим зайтай өвөлжих малчид хоорондоо утсаар ярьж, байгаа байхгүйгээ хуваалцаж, айл хүний амь нэг сэтгэлээр хахир цагийг туулж байна.

Өглөө босоход хаалга нь цасанд дарагдчихдаг. Хотонд нь мал нь хэд хэдээрээ хорогдчихсон. Нийгмийн ямар ч үйлчилгээ авч чадахгүй. Хүүхдүүдээ сургуульд нь хүргэж, тусламжийн 5 боодол өвс, шуудай тэжээлээ авч чадахгүйд хүрсэн эдгээр малчин айлууд “Сайхан цаг хурдан ирээсэй, цас ханзраасай” хэмээн залбирч суугаа. 

-Сүхбаатар аймгийн 11 сум төмөр зудтай байна-

Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын байдалд үнэлгээ хийхэд таван аймгийн 21 суманд төмөр буюу шилэн зудтай үнэлэгдсэн. Тодруулбал, Увсын Өндөрхангай, Наранбулаг, Өвөрхангайн Өлзийт, Баруунбаян-Улаан, Дундговийн Өлзийт, Сайнцагаан, Эрдэнэдалай, Адаацаг, Дорноговийн Иххэт, Өргөн, Сүхбаатарын Асгат, Мөнххаан, Сүхбаатар, Уулбаян, Халзан, Эрдэнэцагаан, Наран, Онгон, Түвшинширээ, Баяндэлгэр, Түмэнцогт, Хэнтийн Баянмөнх, Галшард цасны нягт 0.35-1.05 г/см3 хүрч төмөр буюу шилэн зудын нөхцөл байдалтай байгаа юм.

Төмөр буюу шилэн зуд гэдэг нь намар орой орсон цас дутуу хайлж мөстөж хөлдсөнөөс мал бэлчээхэд бэрхшээлтэй болж, малын хөлийн арьс зулгарч өвөлжөө бууц хөлдөх гамшигийг хэлнэ. 

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
22 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочиныыччё
Зочиныыччё
2 сар 14, 2024 10:14

М�##�ын бжлчээрийг хэдэн зуун адуутай нөхдүүд эзэмшээд нөөц онгон бэлчээр үгүй болж улё бэлчээрийн гаүрын мэнэжмэнт хийх

Зочин
Зочин
2 сар 14, 2024 10:15

uvs toosoo hangalttai beldeed, hashaa horoogoo sain tohijuulj orchin ueiin fermeriin aj ahuid shilj l dee, chanartai tsuun tootoi m#ltai bolku bol odoo tegeed aldaad l baij dee, uhaant hun bolchihood baigald teswertei aj ahui hugjuulj sur l daa. zugeer baigald naidaj amidardagaa bolimoor yum. ene m#liin too huusun m#lchdaas bol ugaasaa belcheergui bolj guitslee

Зочин
Зочин
2 сар 14, 2024 19:06
Reply to  Зочин

Хадлан гэж айхтар эд байна гол бэлчээрийг нь хадаад авчихсан одоо тэгээд санаандаа хэлсэн үнээр нь зарчихаад шун�##�тай улс их байна дарьганга суманд

Зочин
Зочин
2 сар 14, 2024 11:06

Морь ур�##�дааныг мөнгө болгосон улс төрч-баячуудын адууны сүйтгэл шүү дээ. Сэрцгээ.

зөв шүү
зөв шүү
2 сар 14, 2024 14:22

2000 тодгой м�##�аар ямар ясаа хийдэг байна аа. час хийсэн чанартай 400 толгой м�##�тайбайхад болоо шүүдээ

Зочин
Зочин
2 сар 14, 2024 15:20

ta nar max unetei bn gej xutsaldaad baidag bizde m#lchid toonii araas ywaxaas uur yaxii 1 tulug uut gurilnii uned xurexgui bn.ta nar 60k-aar ger buleeree zaxiin gazar xool idexed chin xurexuu. m#lchid ta nar ene tur zasagaas yuch guidaggui xumuus.yuch medexgui baij fermer gej xutsaj gene.xytad shig 1 xoni 600-800k xurdeg bol m#laa usguj uurusdiiguu tamlaj baidag teneg xumuus m#lchid bish.

Зочин
Зочин
2 сар 14, 2024 15:30

махны үнээ бодлогоор бариха�##� болчих.зах зээлийх нь зарчимаар явуулчих.экспортонд гаргачих.мах үнэтэй болчуул м�##� өсгөж биеэ тамлах м�##�чин байхгүй

Чарга ашиглавал
Чарга ашиглавал
2 сар 15, 2024 00:00
Reply to  Зочин

Мах үнэтэй болж л байна. Экспортонд гаргаад энэ жил манай улс анх удаа жилийн дотор 10 саяар м�##� хорогдсон. Энэ чигээрээ давтв�##� 6-7 жилийн дотор м�##�гүй махгүй болно.

Зочин
Зочин
2 сар 14, 2024 19:30

5 боодол өвс, 1 уут тэжээл гэнэ үү..

Зочин
Зочин
2 сар 14, 2024 21:52

Паах 460 үхэртэй байсан гэнүү.. тэгээд бас улсаас х�##�амж нэхнэ

Зочин
Зочин
2 сар 14, 2024 21:53

Одоо анхаарах цаг болжээ. Сайн бэлдвэл давагдашгүй хүчин зүйл биш байх.

Чарга ашиглавал
Чарга ашиглавал
2 сар 14, 2024 23:56

Мориноос өөр юм явахгүй байгаа бол Якутууд цаатангууд шиг том хэвтээ чарга модоор хийгээд мориндоо хөллөөд явж өвсөө авчирв�##� болох биш үү. Хүүхдүүд сургуульд явах ч дүүрч. Зүүн 3 аймаг м�##�ын мөргүй болно гэсэн 100 жилийн өмнөх мухар сүсгийн хэллэг абйдаг.

Чарга ашиглавал
Чарга ашиглавал
2 сар 14, 2024 23:59

Нохой чарга дууриаж ашиглав�##� жижиг сажиг хэрэг бүтээж зай туулах байх

Мэнэнгийн та л дах адуу
Мэнэнгийн та л дах адуу
2 сар 15, 2024 00:02

Мэнэнгийн та л дах адууг нутгийн хүмүүс сайн харж байхгүй бол ма лын хулгайчид очно.

Батболд
Батболд
2 сар 15, 2024 00:26

Алтан овоо , Шилийн богдод мөргөж хийморь лундаагаа сэргээдэг хүмүүс энэ нутгийнханд тусламжийн гараа сунгаж хариу болох хэрэгтэй байна даа. Зовох цагт нөхрийн чанар танигдана гэдэг шүү таминнээ ...

Зочин
Зочин
2 сар 15, 2024 08:15

ЯАНА ДАА ХӨӨРХИЙ САЙН ТӨР ЗАСАГТАЙ БОЛ НАМ ДАГАСАН ГӨЛӨГНҮҮД НЬ БҮХ ЮМ ДУУССАНЫ ДАРАА ЮУ ГЭХ БОЛ

Зочин
Зочин
2 сар 15, 2024 08:17

САЙД ДАРГА НАРЫН МАЛ БОЛОН ХУРДАН ХҮЛГҮҮД НЬ ХААНА БАЙГАА БОЛ

Эгэл
Эгэл
2 сар 15, 2024 08:31

Хувийн эд хөрөнгөө өөртөө найдаж арчил.Зуд болдгоороо болно,м�##�аа чанартай байлгахад анхаарв�##� давж болохгүй даваа биш шүү дээ.Машин,мотоциклоор м�##�аа хариулаад байв�##� та нарыг м�##�чид гэж хэн ч хэлэхгүй.

Хотын иргэн
Хотын иргэн
2 сар 15, 2024 09:13

Ачаа хийж 2000 м�##� өсгөж бэлчээр т�##�х�##�сан юм. Өөрөө хэрэглэсэнгүй. Өрөөлд ч хүртээлгүй хамаг бэлчээр т�##�х�##�сан дараа ж�##�ганд булдаг м�##�чдын менежмент гэж байна аа

Зочин
Зочин
2 сар 15, 2024 22:35

Ажил хийдэггүй наадамчидад ийм юм тохион шүү дээ.

Зочин
Зочин
2 сар 16, 2024 02:17

АН м�##�ыг м�##�чдад өгсөн
МАН д м�##�чид сан�##�аа өгсөн
Бурхан м�##�аа буцааж авна .

иргэг
иргэг
2 сар 16, 2024 12:46

Гол шүтээн хайрхан хийморийн Богд уулныхаа хажууд,ганга нуурынхаа хажууд янз бүрийн хужаа монголыг цуглуулаад наадаад сүр болоод байсан эзэн Богдод та�##�агдаагүй нь лавтай.Эх орон уул ус эхэс дээдсээ эцэг өвгөдөө хүндэлж баймаар юм.

Холбоотой мэдээ

Back to top button