НИЙГЭМНийгэм мэдээ

АМГТГ: Шатахууны тээвэрлэлтийг 24 цагаар тасралтгүй хийж байна


Ашигт малтмал газрын тосны газраас ОХУ-аас Сүхбаатар орж ирсэн шатахууны талаар мэдээлэл өглөө. Тодруулбал, "Сүхбаатар боомтоор 2026 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 51 вагон буюу 4,020 тонн Аи-92 автобензин, 31-ний өдөр 41 вагон буюу 2,460 тонн нийт 6,480 тонн Аи-92 автобензин орж ирсэн нь манай улсын 3 өдрийн ердийн хэрэглээтэй тэнцэх хэмжээ бөгөөд 30-ны өдөр орж ирсэн 51 вагоныг буух өртөөд буюу Толгойт, Аршаант, Дархан, Эрдэнэт, Улаанбаатар зэрэг өртөөдөд хүргэж агуулахад буулгаж, Улаанбаатар хот болон орон нутгийн ШТС-ууд руу ачилтуудыг тасралтгүй хийж байна.

Мөн 2026 оны 07 дугаар сарын 31-нд орж ирсэн 41 вагон буюу 2,460 тонн Аи-92 автобензинийг Улаанбаатар хотын Толгойт, Аршаант, УБ өртөөдөд тээвэрлэн хүргэх ажлыг УБТЗ-тай хамтран шуурхай зохион байгуулан ажиллаж байгаа ба эдгээр вагонууд өнөөдөр буюу 08 дугаар сарын 01-ний өдрийн 12:00 цагт Аршаант өртөөнд, 14:30 цагт Толгойт өртөөнд, 15:30 цагт УБ өртөөнд орж ирнэ.

УБТЗ болон холбогдох бусад байгууллагууд, ААН-үүдийн агуулах 24 цагаар тасралтгүй ажиллан тээвэрлэлт, буулгалт, ачилтын ажлыг гүйцэтгэж байгаа бөгөөд дээрх вагонуудыг өнөөдөртөө багтаан буулгаж, ШТС-ууд руу гаргах ажлыг зохион байгуулахаар төлөвлөн холбогдох арга хэмжээ авч ажиллаж байна" гэжээ.

Б.АЗЖАРГАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Бинзен ирээд л байх юм, бинзенд оочирлоод л баых юм.... сонин шүү

Хуланхонгор
Хуланхонгор

Очер дараалал хаа сайгүй л байна шдээ... петровис гэж шуналын тулам компаны өгөхгүй байна шдээ...

Зочин
Зочин

Рашаант өртөө, сэтгүүлчээ

Зочинзочин
Зочинзочин

монгол чөлөөт зах зээлд ороод 36 жил болоход нефтьтэй мөртөө бензинээ үйлдвэрлэдэггүй, нүүрстэй мөртөө тогоо оросоор нөхөж авдаг хэвээрээ. Энэ олон жил эрх мэдэлтнүүд тэрбумтангууд л болох шив дээ. Монголын ард түмэн сонгосон хүмүүсээ ажиллуулж чадсангүй ! Шаардаж чадсангүй! Яагаад гэвэл соц хаалттай нийгэмд төр засагтаа 100 хувь найдсаар ирсэн гэнэн ард түмэн байлаа,байсаар л байна. Ийм гэнэн тэнэгээсээ хэзээ салах вэ?

Энэбиш
Энэбиш

Наадмын болон ээлжийн олон өдрийн амралтууд үргэлжилж ёрдийн хэрэглээг хэд давсан асуудал үүссэн нь үнэншдээ хэрэглэхээс өөр юм мэдэхгүй бидний буруушдээ

Бат
Бат

Бензин ирээд байхын тэгсэн Хязгаарлалттай өгөөд байхын

Холбоотой мэдээ

Back to top button