НИЙГЭМНийгэм мэдээ

Төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно

Өнөөдөр буюу наймдугаар сарын 01-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул голуудын усны түвшин нэмэгдэх, нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн болон говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Шөнөдөө нутгийн төв хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос, өдөртөө нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.  

Агаарын температур: Шөнөдөө Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +3...+8 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Тэрэлж голын хөндийгөөр +8...+13 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +17...+22 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр +21...+26 градус, бусад нутгаар +12...+17 градус, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +18…+23 градус, говийн бүс нутгийн баруун болон хойд хэсэг, Дорнодын тал нутаг, Халх голын хөндийгөөр +28...+32 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар +32...+37 градус, бусад нутгаар +23...+28 градус дулаан байна. 

Улаанбаатар орчмоор үүлшинэ. Шөнөдөө дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо, өдөртөө бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 4-9 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +14...+16 градус, өдөртөө +21...+23 градус дулаан байна. 

Б.АЗЖАРГАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
15 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Борооны сэрэмжлүүлгийг тоохгүй явсаар эрсдэлд орох хэрэггүй шүү, цаг агаарын мэдээгээ сайн хараад замдаа гараарай

Зочин
Зочин

Борооны сэрэмжлүүлгийг тоохгүй явсаар эрсдэлд орох хэрэггүй шүү, цаг агаарын мэдээгээ сайн хараад замдаа гараарай

Зочин
Зочин

Boroonii seremjluulgiig anhaaraad ayalal zugaalgaa zohitsuulah heregtei shuu

Зочин
Зочин

Голын эрэг дагуу амарч байгаа хүмүүс ялангуяа сонор сэрэмжтэй байх хэрэгтэй юм байна

Зочин
Зочин

Tsag agaar neg l sonin baina, nar garna geheer boroo orood l

Зочин
Зочин

Дуу цахилгаантай борооны үеэр ил задгай газар удаан байхгүй байсан нь дээр

Зочин
Зочин

Улаанбаатарт ч бороо орох нь дээ, шүхрээ мартав аа

Зочин
Зочин

Huduu yavj baigaa humuus zamaa sain tolovlooroi, boroonoor zam mash haltirgaa ihtei boldog

Зочин
Зочин

Huduu yavj baigaa humuus zamaa sain tolovlooroi, boroonoor zam mash haltirgaa ihtei boldog

Зочин
Зочин

Tsag agaariin medeegee sonsdog bolson ni olon ersdeles hamgaaldag yum baina

Зочин
Зочин

Гэнэтийн аадар борооноор гол гатлах гэж эрсдэл бүү хийгээрэй

Зочин
Зочин

Ayanii uyeer modnii door zogsoh ni ayultai gedgiig humuus martsan baih yum

Зочин
Зочин

Boroo oroh ni saihan ch ayulgui baidal hamgiin chuhal shuu

Зочин
Зочин

Ийм үед хүүхдүүдээ гол усанд тоглуулахгүй байсан нь дээр

Зочин
Зочин

Boroonii daraa gol us shiruun ursdag uchraas mash bolgoomjtoi baih heregtei

Холбоотой мэдээ

Back to top button