Нийгэм мэдээ

Хэвийн боовоор кекс болон бялуу хийж, хэрэглэх нь эрүүл мэндэд хортой

Сар шинийн баярын өдрүүдийн дараа тавгийн идээний хэвийн боовыг ашиглан бялуу, кекс хийх тохиолдол элбэг. Хүнсний технологичид хэвийн боовыг дахин ашиглаж, нарийн боов хийхийг эсэргүүцдэг юм.

Хэт боловсруулсан цагаан гурилтай, ханасан тосонд хайрсан хэвийн боовыг сар шинийн баярын өмнө худалдан авч, багадаа тав хоног тасалгааны хэмд байлгадаг. Ханасан тос ихтэй бүтээгдэхүүнийг буталж, өндөг болон, сахарт зуурч, ахин хэрэглэх нь эрүүл мэндэд асар их хор хөнөөлтэй. Сахарын болон бүдүүн, нарийн гэдэсний өвчин болон дотор эрхтний өвчлөлөөд өвдөх магадлал өндөр юм.

Иймд,

  • Хэвийн боовыг ашиглан дахин бялуу, кекс хийхээс татгалзах, аль болох дахин хэрэглэхгүй байх
  • Хэрэглэсэн тохиолдолд өндөг болон, сахартай холихгүй байх
  • Шарж, хэт болгож хэрэглэхгүй байх хэрэгтэй аж.

Нэмэлтээр дурдахад, сүүлийн үед залуусын дунд бүдүүн болон, нарийн гэдэсний өвчлөл ихэссэн бөгөөд энэ нь хэт болсон бүтээгдэхүүн болон цардуултай холбоотой байдаг байна.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2 сар 14, 2024 09:18

hog hewiin boow odoo hayagdal uu

Зочин
Зочин
2 сар 14, 2024 09:52

boowooor boow hiihiimuu. hehe

Зочин
Зочин
2 сар 14, 2024 11:50

Тэр аяараа ханасан тостой цагаан гурил

иргэн
иргэн
2 сар 14, 2024 16:09

яасан хаяж байгаа хэвийн �######�нуудыг ядууст өгнө гэж цуглуулаад кекс хийгээд зараад байна уу? Үгүй нээрээ
мөнгө олохын тулд өвдөөд тураад хөлдөөд үхсэн зовлогоор ч мөнгө хоол хийж зарж мэдэх ороолонгууд шүү энэ Зарим Моояанууд

Холбоотой мэдээ

Back to top button