СПОРТ

БИЧЛЭГ: Д.Кунаевын нэрэмжит тэмцээнд Т.Түвшинтулга түрүүллээ

Казахстаны улс төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Д.Кунаевын дурсгалд зориулсан чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн олон улсын тэмцээн Казахстанд болов. Тэмцээний 57 кг-ын жинд барилдсан ДАШТ, Азийн АШТ-ий хүрэл медальт, 2014 оны оюутны дэлхийн аварга, ОУХМ Түмэнбилэгийн Түвшинтулга түрүүлэв.

Тэрбээр өмнөх тойргуудад ОХУ-ын Дьулус Федотовыг 11:0, Казахстаны Мойрамбок Картбайг 10:2, шөвгийн наймд “Ташкент-2014” ДАШТ-ий хүрэл, ЕАШТ-ий нэг мөнгө, гурван хүрэл медальт, Беларусийн Владислав Андреевийг 8:0-ээр ялсан. Улмаар хагас шигшээд Казахстаны Еламан Кадырсетийг 11:0, алтан медалийн төлөөх барилдаанд энэ жил 23 хүртэлх насны ДАШТ-д үзүүрлэсэн, эзэн орны бөх Адлан Аскаровыг 6:1-ээр өвдөг шороодуулав.

Ингэснээр Т.Түвшинтулга тус тэмцээнд түрүүлсэн Монголын дөрөв дэх тамирчин боллоо. Түүнээс өмнө нь гавьяат тамирчин Э.Бэхбаяр, Г.Мандахнаран, ОУХМ О.Үйтүмэн нар алтан медаль хүртэж байсан юм.

https://www.facebook.com/MongolianWrestlingFederation/videos/425937228338338/

            Б.БУЯНДАЛАЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button