Нийгэм мэдээ

"Rokit Bay"-ийн зохион бүтээсэн "Carnival Hunt" тоглоом 122 мянган ам.доллар босгожээ

"Kickstarter" платформ дээр $50,000 босгох зорилготойгоор компанит ажлаа эхлүүлж байсан "Carnival Hunt" тоглоом 28 хоногт 1470 хүнээс 122,426 ам.долларын санхүүжилтийг амжилттай босгожээ.

Монголын анхны олон тоглогчтой 3D тоглоом болох "Carnival Hunt" нь реппер, найруулагч, продюсер О.Баярсайханы /Rokit Bay/ үүсгэн байгуулсан “Beer Night” студийн бүтээл юм. Энэ нь тэдний бүрэн хэмжээний хоёр дахь видео тоглоом бөгөөд анхны тоглоом “Fragile” нь Stream платформ дээр гарсан юм.

Тоглоомын ертөнцөд хүлээлт өндөртэй байгаа "Carnival Hunt" энэ оны зургадугаар сард зах зээлд нээлтээ хийх төлөвлөгөөтэй байна.

Өмнөх "Fragile" тоглоомын талаарх мэдээллийг энд дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Т. Нандин-Эрдэнэ

ХИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт нэг жил ажиллаж байна. Соёл урлаг болон нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button