СУРВАЛЖИЛГА, НИЙТЛЭЛ

“Rokit Bay-ийн зохиосон “ХЭВРЭГ” видео тоглоомын онцлох ДОЛООН ШИНЭ САНАА”

Монгол Улсаас анх удаа “Fragile” /ХЭВРЭГ/ нэртэй тоглоомын дэмо хувилбар “Stream”-д орж, багийн гишүүд “Kickstarter” платформоор дамжуулан “Crowdfunding” буюу уг тоглоомыг үргэлжлүүлэн бүтээхэд зориулагдах 20 мянга ам.долларын санхүүжилт босгож эхэллээ. 30 хоногийн турш үргэлжлэх уг санхүүжилт өчигдрийн байдлаар /2020.02.04/ 1.542 ам долларт хүрээд байна. Хэрэв тоглоомыг бүтээх санхүүжилтэд хувь нэмрээ оруулбал, өөрийн нэр эсвэл дүр зургийг тоглоомын аль нэг хэсэгт “шигтгүүлэх” боломжтой.


НЭГ. УЛААНБААТАРЫН ЗАХЫН ГЭР ХОРООЛОЛ ДАХЬ БЯЦХАН ОХИНЫ ТҮҮХ

Дүнсгэр, саарал хотын гудамд бяцхан охин гунигтай зогсоно. Царайд нь ер баяр баясал алга. Эргэн тойрон ганц ч гэрэл гэгээтэй зүйл байсангүй, зөвхөн охины толгойд алтан шаргал өнгөтэй хавчаар гялалзана. Сургуулиа тарсан бололтой, танихгүй олон гудмаар зөрөх ч бяцхан охиныг хэн ч анзаарсангүй, бүгд доош харан холхино. Бороо зөөлөн шиврэх нь уур амьсгалыг улам ч дордуулна. Цагдаагийн машин үе үе дугарч, нохой хуцах нь орчныг аюултай гэх дохиог цухас цухас мэдрүүлнэ. Тоглоом эндээс л эхлэх аж.

Охин гудмаар алхаж эхлэх үед тоглолт эхэлнэ. Мөнөөх л Улаанбаатар дүр төрх, хагарсан цонхтой хуучны байр, эзэнгүй орхигдсон ТҮЦ, овоолсон хог, эзэнгүй ноход, дутуу баригдсан барилга, цахилгаан нь доголдсон гудамжны гэрэл, томоор бичсэн зар бүхий хашаа гээд хүнд дүрслэл биднийг угтан авна. Үүний дотор олон улсын сайтуудад нийтлэгдэж байсан согтуу аавыгаа угзчих бяцхан хүүгийн дүрслэл ч оржээ.

Ийм нэг аюултай орчинд амьдрах, алхах бяцхан охинд юу тохиолдохыг уншигч та уг тоглоомын татан авч үргэлжлүүлэх боломжтой.

ХОЁР. НУУЦ ДОТОРХ НУУЦ

Ганц охины адал явдлаар тоглоом дуусахгүй. Ор сураггүй алга болсон хүү, уурхайн осол, хачирхалтай захидлууд, нууцлаг гэрэл зураг тоглогчийг шууд дараагийн үйл явдалд хөтөлнө. Анзааргагүй өнгөрөх юм бол үйл явдлын ээдрээг тайлахад бэрх болох энэ тоглоом нь Violent, Gore, Adventure, Horror, 2D, Puzzle төрлийн тоглоом гэж Kickstarter платформ онцолжээ.

ГУРАВ. МОНГОЛ АГУУЛГЫГ СУРТАЛЧИЛЖЭЭ

Rokit bay болон түүний баг “Beer Night Studio”-ийн өмнө хийсэн ОНЦЦ ДҮМД 2D анимейшн ч монгол агуулгыг шууд утгаар кинондоо шингээж, залууст сурталчилж байв. Тэдний хоёр дахь томоохон төсөл  “Fragile” тоглоомд ч монгол агуулгуудыг шигтгэж өгсөн байв. Тухайлбал, охин даалгаврын явцад мангас эсвэл хүн дүртэй чөтгөртэй тааралдахдаа шагайгаар морь уралдуулж, түүнээс ангижрах хэрэгтэй болно. Энэ тоглоомыг гадаад тоглогчдод зориулан “Та өмнө нь хонины шагайн ясаар “морь уралдуулж” үзэж байсан уу” гэх тайлбартайгаар танилцуулжээ.

ДӨРӨВ. МОНГОЛООР ЯРЬЖ, МОНГОЛ ҮГС АШИГЛАЖЭЭ

Хэдийгээр олон улсын зах зээл дээрээс хөрөнгө босгох гэж байгаа ч залуус анхнаасаа л тоглоом дээр гарч буй бүх үг, титр, текстүүд, яриаг монголоор шийджээ. Хэрэв хүсвэл “read” товчлуур дээр дарж англи хэлээр хөрвүүлэн унших боломжтой. Гэхдээ охиныг гудмаар алхах зуурт “зарна, дэлгүүр” гэх мэт үгс гарах бөгөөд зарим дүрүүдийн хэлсэн монгол үгсийг гадаад тоглогчид ойлгохгүй тул “subtitle” шаардлагатай байгаа тухай сэтгэгдлүүд цуварчээ.

ТАВ. ТЭД ЯМАР АСУУДЛЫГ ХӨНДӨВ

Хүүхдүүд ор сураггүй алга болж, хүчирхийлэлд өртсөн мэдээллүүд Монгол Улсад шил шилээ даран гарах болжээ. Гэвч бид хэсэгхэн зуурт шуугиад, маргааш нь мартаж байна. 2017 онд улсын хэмжээнд 0-7 насны 187 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэх сэтгэл сэртхийлгэм баримт байна. Мөн 2018 онд хүчиндэх гэмт хэрэг 519 бүртгэгдсэн бол үүний 230 нь буюу 44.9 хувь нь хүүхэд хохирогч болжээ. Ер нь бол энэ төрлийн гэмт хэрэг хот, хөдөөгүй л газар авсан байна.

Нэг ёсондоо тэд нийгмийн тун хүнд сэдвийг тоглоомын аргаар “барьж авчээ”. Хүүхдүүд ямар орчинд хэрхэн амьдарч байна вэ, тэд сургуулиа тараад ямар замаар явж байна вэ, тэд өөрсдийнхөө төлөө юу хийж чадах вэ, хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийг өөрийн оюун санаагаар мэдрэх ямар байдаг вэ? Энэ бүхнийг “Хэврэг” нэртэй тоглоом та бүхэнд таниулах болно.

ЗУРГАА. ТОГЛОГЧИЙН АНХНЫ СЭТГЭГДЭЛ

-“Fragile” тоглоомыг тоглосон анхны сэтгэгдэл ямар байв?

-Монголын анхны тоглоом таалагдсан. Ийм төрлийн тоглоом олон байдаг ч ялгарч чадаж байгаа нь “atmosphere”. Тоглоомынхоо ертөнцийг бодитоос сэдэвлэсэн хэрнээ өөрсдийн бодож боловсруулсан зүйлсээ ч оруулсан нь сайн байсан. “Waking simulator”, “Side scroller” буюу баруунаас зүүн рүү л хөдөлдөг. Шинийг олж нээх нь хэтэрхий бага мэт боловч тоглогч өөрөө хайж, явж, үзэж чадах юм бол нээж олох зүйлс олон байдгаараа илүү сонирхол татдаг. Тухайлбал, уурхайн эзний хүүхэд уурхай дотроо толгой нь хагарчихсан тааралддаг. Хэрэв дээшээ шатаар гарч үзээгүй бол, цаад талын сонинг авч уншаагүй л бол үүнийг уурхайн эзний хүү гэдгийг олж мэдэхгүй учир тийм ч сонирхолтой биш санагдаж болно. Зүгээр л тоглогчийн урд бэлэн текст гаргаад тоглуулах биш, тоглогч өөрөө сонирхож явах зуураа хайж олно. Хамгийн гол нь тоглогч өөрөө эрсдэл хүлээх зуураа хайж байгаа учир тархинд нь илүү үлдэж байгаа юм уу даа.

-Монгол тоглоом гэдэг утгаа “барьж” чадсан гэж та бодож байна уу?

-Тиймээ. Монгол хүүхдүүд тоглоом тоглож байгааг харахад англи хэлгүй учир дээр дурдсан зүйлсийг анзаарч харах, ойлгох тал дээр дутагдалтай. “Waking simulator”, “Side scroller” төрлийн тоглоомууд алхаж явангаа түлхүүр олж, түүгээрээ өөрийн тоглоомын ертөнцийг бүтээдэг. Өмнө хэлсэнчлэн, шатаар гараагүй л бол миний түүх шал өөрөөр бичигдэнэ, би өөрөөр ойлгоно гэсэн үг шүү дээ. Нууцаа тайлж чадахгүй явсаар тоглоом дуусаж ч мэднэ. Тиймээс тоглоомын төгсгөл ч өөр болно.

Одоо зарим хүүхдүүд англи хэлний мэдлэг муутайгаас тоглож байгаа тоглоомоо ойлголгүй, сум гарангуут түүнийг дагаж яваад, улаан хүн гараад ирэнгүүт буудаад алчихдаг. Тэгээд л боллоо. Харин ийм төрлийн тоглоом дээр алхаж явж байгаад л гялтганасан юман дээр дарчхаад буцаж гүйж ирээд өөр нэгэн дээр нь дарчихдаг. Тиймээс эдгээр хүүхдүүдэд тоглоомыг, зохион бүтээгчдийнх нь өгөх гэсэн санааг ойлгож тоглох боломжтой болж байна.

-Харин ийм төрлийн тоглоом гарах нь хүүхдүүд ном сонин уншихаас холдуулж байна гэх эцэг эхчүүд бий. Нийгмийн асуудал хөндсөн ийм төрлийн тоглоом тоглох нь зүйтэй гэж та боддог уу?

-Миний хувьд ном, кино хоёроос тоглоом илүү. Учир нь гуравдагч биеэс биш өөрийн биеэс харж, мэдэрч, оролцож явах боломж олгодог. Монголчууд монгол хэлээр тоглоомоо тоглох тусам асуудлыг харж ойлгож болдог. Энэ тоглоомын цаана кино, номын адил зохиолч, зураач гээд бүгд ажиллаж байгаа. Нэг ёсондоо кино урлагтай адил хэмжээнд арын баг ажиллаж байж гаргадаг. Үүнийг хүүхэд өөрөө туулж гарч байгаа учир түүхийг нь сайн ойлгодог. Тиймээс түүх өгүүлье гэвэл орчин үед хүүхдэд хүрэх хамгийн боломжит хувилбар нь тоглоом. “Май энэ номыг унш” гээд хүүхдийн хүчирхийллийн тухай ном уншуулахад хүүхэд “Хөөх, энэ ямар аймар юм бэ” гээд л өнгөрнө. Харин үүнийг тоглосноор хүүхэд хүчирхийлэлд өртөхгүйн тулд юу хийх ёстой, хүчирхийлэлд өртөх нь ямар байдаг гэдгийг ойлгож, бусдад хандах хандлага ч өөрчлөгдөнө. Байхгүй юмыг гаргаж ирээгүй, байгаа юмыг л өгүүлж байгаа нь энэ. Зарим хүн Монголыг муухай харагдуулж байна гэж шүүмжилж байсан. Гэвч энэ бол бодит байдал.

-Техникийн хувьд олон улсын тоглоомуудтай харьцуулахад алдаа оноо нь юу байв?

-Тоглоом дөнгөж дэмо дээрээ байгаа болохоор энэ талаар ярихад арай эрт. Хэрэв энэ тоглоом нээлтээ хийвэл Монгол Улсаас үнэгүй татагдана гэх цуу яриа сонссон.

-Би өөрөө тоглоод үзэхэд охины алхаж буй хурдыг зарим үед хурдлуулах тусдаа нэг товчлууртай баймаар ч юм шиг санагдсан. Ерөнхийдөө жаахан удаан шиг санагдсан. Харин та үүнийг юу гэж дүгнэж байна?

-Энэ бол цаанаасаа бодлогоор хийсэн дизайн. Учир нь дүр маань жаахан охин учраас тамирчин шиг гүйгээд байж чадахгүй. Хүн гараад ирэхэд тулалдаж чадахгүй зүгээр л баригдана. Яг л ийм, өөрийнхөө төлөө яаж ч чадахгүй ийм жаахан охины ямар ч хүчгүйг тоглогчид мэдрүүлэхийн тулд тийм удаан шийдсэн байх. Тааралдсан болгондоо дийлдэх магадлалтай гэдэг мэдрэмжийг өгснөөр эрчүүд, эрэгтэй хүүхдүүд гайхаж болно. “Энэ яасан удаан юм бэ” гэж тэд бодохдоо амьдрал дээр энэ хүүхэд ч ийм удаан юм гэдгийг ойлгох ёстой.

-Хүүхэд, залуус ихэвчлэн л ямар нэг байдлаар “скил”-тэй баатрууд, хийсвэр дүрүүдээр тоглоод сурчихсан. Ийм үед ядаж л Марио шиг мөөг ч болов олоод залгичихгүй юм байх даа гэх хүлээлт байна. Ийм төрлийн тоглоомд энэ боломжтой юу?

-Нэмэлт хүч гарахгүй л болов уу. Учир нь энэ тоглоомын жанр нь тоглогч бай болохоос анчин биш. Тоглогч бай болж байгаа болохоор яаж ч хичээсэн анчдыг дийлэхгүй гэдгийг цаанаас нь тоглогчид мэдрүүлж өгдөг. Ийм үед тоглогч тоглоомын ертөнцөд яг энэ жаахан охины дүрд өөрийгөө оруулж, зугтаж, нуугддаг. Жаахан охидын ертөнц яг л ийм “Fragile” буюу эмзэг, хэврэг гэдгийг харуулах гэж байгаа болохоор энэ шийдэл нь таалагдсан. Хэрэв энэ охинд нэг том алх өгөөд л хүмүүсийн толгойг хага цохиод яваад байвал тоглоомыхоо үндсэн уур амьсгалыг эвдэнэ, зорилгодоо хүрэхгүй. Тоглоом эхлэхэд явж байгаа ая нь хүртэл маш гоё. Түлхүүр хайдаг хэсэг дээр ч хөгжмийн темпийг хүний зүрхний хэсэгтэй тааруулсан нь үнэхээр л нүдээ аньчхаад түлхүүр хайж байгаа мэт түгшүүртэй мэдрэмжийг төрүүлж чадсан. Баригдах юм бол дуусаа гэдэг мэдрэмжийг тоглоом хэлж өгөөгүй мөртлөө, мэдрэмжээрээ мэдэрч чадаж байна гэдэг зорилгодоо хүрч чадаж байна.

Таны хэлсэнчлэн супер хүчтэнүүдтэй тоглоом тоглодог хүүхдүүд уйдвал яах вэ? Гадаадын ийм жанрын тоглоомуудыг хүүхдүүд англи хэлгүйгээс ойлгодоггүй учир уйдаад больчихдог. Маш олон ийм тоглоом бий. Тухайлбал, 2019 онд “Video game awards” гэж тоглоомуудын олимп гэж хэлж болох наадамд тэргүүлсэн тоглоом үүнтэй төстэй. Гэхдээ тоглоомын утга нь сэтгэл мэдрэлийн өвчтэй хүүхэд өөрийнхөө өвчнийг хэрхэн даван туулж, нийгэмд орж байгааг харуулдаг. Үүнийг тоглогч өөрийнхөөрөө мэдэрнэ гэсэн үг.

Зарим сайтуудад тоглогчдоос сан бүрдүүлж тоглоомоо бүтээдэг. Эхлээд мөнгөө өгөөд дараа нь тоглоомоо хүлээж авна гэсэн үг. Энэ шатан дээрээ яваад дэмогоо гаргачихсан, гадаадууд Монголын анхны тоглоом гэдэг утгаар маш их сонирхоод эхэлчихсэн. Нөгөөтээгүүр, гадаадын ийм төрлийн тоглоомуудтай эн тэнцүү, ерөнхийдөө монголчлоод, монголынхоо чухал сэдвийг оруулж өгсөн гэдгээрээ тун онцгой. Мөн хүчирхийлэл боллоо гээд мянган мэдээ уншсан ч яг энэ тоглоомыг тоглосны дараа нэгийг бодно гэдэгт итгэлтэй байна.

Гэхдээ, таны хэлсэнчлэн “Би ямар удаан яваад байна аа” гэж бодчихоод хойноос нь “Яагаад” гэдэг асуултыг өөрөөсөө асууж явах нь чухал. Тэр гудманд яваа хүмүүсээс хамгийн хүчгүй нь гэдгийг тоглоом харуулж чадаж байгаа юм.

-Тоглоом эхэлсэн даруйд л нууцын сэжүүр атгадаг. Ер нь кино эхлэхэд л төгсгөлийг нь тааварлаад мэдчихдэг шүү дээ. Та тоглогчийн хувьд энэ тоглоомын төгсгөлийг тааварлаж байна уу?

-Охины оронд өөрийгөө тавьж үзвэл нэгдүгээр даалгавар минь тэндээс гарах. Энэ зуур тааралдсан хүүхдэд би итгэх ёстой юу, итгэхгүй байх уу. Тэр хонгил руу тааралдсан хүүхдийг эхлээд гаргачихвал намайг аврах болов уу, үгүй болов уу гээд олон асуудал хөвөрнө. Гэхдээ энэ хугацаанд охин мэдээж уурхайд болсон ослын түүхийг олж нээнэ. Сүүлд нь мэдээж охин аврагдаж дуусах байх.

Яг нэг ийм жаахан охинтой тоглоом байдаг. АНУ-д 2017 онд нээлтээ хийсэн “Little Nightmare” нь маш олон хүний анхаарлыг татаж чадсан. Юу ч хийж чадахгүй, тэр ганцхан нуугдаж л чаддаг. Хэдийгээр энэ тоглоом Рокэт Бэй.ийн сонгосон шиг хүнд сэдвийг хөндөөгүй ч зохиомол ертөнцөөс зугтахдаа юуг хийж бүтээж чадах вэ гэдгийг хөнддөг. Харин манай залуусын зохиол яг энэ байгаа ертөнцийн хүнд сэдэв учир хүмүүст шууд тусна. Би нэг мөөгний ертөнц зохиочхоод түүнийхээ дүрмийг хүмүүст тайлбарлах гэж цаг алдана. Харин түүнийхээ оронд шууд үзүүлэх энэ хувилбарыг сонгосон нь оновчтой байсан.

ДОЛОО. ХЭРХЭН ДЭМЖИХ ВЭ

http://kck.st/2tRQDLX – Уг линкээр орон, доош гүйлгээд “SUPPORT” хэсгийг сонгон дэмжих боломжтой.

https://www.kickstarter.com/projects/fragile/fragile-2d-horror-madventure-game?ref=project_link&fbclid=IwAR2sijWdSCge_1qrK-OsdbqCPOJAkAefc9oL2yzwk7dqYzrZ-5c98XItGk0 – Уг линкээр орон доллар хандивлах боломжтой.

Татах холбоос: 

steam: https://store.steampowered.com/app/1184210/Fragile/

twitter: https://twitter.com/Fragile81318015

instagram: https://www.instagram.com/fragile.game/

Fragile тоглоомын бүтэн хувилбар iOS, Android, Mac, Windows гэсэн платформууд дээр ажиллах боломжтой.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.МЯГМАРСҮРЭН

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

14
СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

avatar
240
6 Сэтгэгдлүүд
8 Сэтгэгдлүүдийн хуриултууд
0 Дагагч
 
Топ сэтгэгдэл
Халуухан сэтгэгдлийн хэсэг
Шинэ Хуучин Шилдэг
Nymbat
Nymbat

Gar utasan deer toglj boloh bolwuu

Зочин
Зочин

Buten huvilbar garahaar utsan deer togloj bolne gesen

Зочин
Зочин

Bolno geseen haanaas tathiig ni medku hehe

Opeeeeennn
Opeeeeennn

Bolno

zochin
zochin

zuvhon com deer steamee tataad togloh bolomjtoi

Anujin
Anujin

Ene tgloomiig utsn deeree ttj tglj blno bzdee haanas ttdg ym bol

Guest
Guest

Odoogoor computer-n Steam deer togloh bolomjtoi ym bnle

Зочин
Зочин

Bolohgui baigaa zuvhun stream deeree togloj bolno

Зочин
Зочин

com deer steamee tataad togloh bolomjtoi

Зочин
Зочин

Steam badge л байгаасай.

kara
kara

Нийтлэл бичсэн сэтгүүлчид хэлэхэд -жээ гээ бага ашигла. Ихэнх өгүүлбэр нь -жээ-р төгссөн уншихад төвөгтэй юм

Зочин
Зочин

Vgeer helhiin arggui togloom boloh bh gej bodoj bga demo g n togloj bga bichlegiig n youtube s vzhed unheer talagdaj bi shuud tataj avad uzsen murtluu uruu togloj uzhed unheer goe bsan hiits bol talagdsan hurdan garaisaa teged hvvteigee hamt toglhiig hvsed tesehgui bn hvv mine tulhuur2 l geed hoorhon sanagdsan heze eniig toglohiin aav l ged bdag shvv bvvr hehe

Зочин
Зочин

Ийм юм тоглох хэнд хэрэгтэй юм бол. Тоглож дуусаад сэтгэл гутралд орохын бишүү. Шаааал утгагүй.

cu
cu

hun hunii toglood duusah setgegdel oor sh dee

Back to top button