Өвөлжилт хүндэрсэн аймаг, сумдад өвс, тэжээл хүргэх тусламжийн цуваа хөдөллөө

Өвөлжилт нэн хүнд байгаа аймаг, сумдад улс, аймгийн нөөцөөс 20 мянга орчим тн өвс, тэжээлийг үнэгүй олгохоор шийдвэрлэсэн. Энэ дагуу өнөөдрөөс /2024.02.19/ орон нутаг руу тээвэрлэлт хийгдэж, Засгийн газрын сайд нараар ахлуулсан малчдад туслах шуурхай зургаан бүлэг орон нутгуудад ажиллахаар замдаа гараад байна.
Монголын нийгэм, эдийн засгийн гол түшиц тулгуур болсон мал, аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилт хүндэрч байгаатай холбогдуулан зудын эрсдэлийг бууруулахад чиглэсэн бүх талын арга хэмжээг Засгийн газар, Улсын онцгой комиссоос авч хэрэгжүүлж байна.
Тухайлбал, отор нүүдэл хийж байгаа малчдад эрүүл мэнд, нийгмийн халамжийн үйлчилгээг тасралтгүй хүргэх, байгалийн гамшигт үзэгдлийн үед эрэн хайх аврах ажиллагааг шуурхай зохион байгуулахад шаардлагатай автомашин, шатахуун болон бусад бараа материалын зардал, аймгуудад улсын нөөцөөс өвс, тэжээл хямдруулан олгох, хаагдсан зам, давааг нээх, айл өрхийг нүүлгэн шилжүүлэхэд шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэсэн билээ.
Ц.НАРАНЦАЦРАЛ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Монгол улс даяаар өвөлжилт харавжилт маш хүнд байхад УИХ эрхэм гишүүн Ардчилсан намаас гаралтай ТУВААН гэж шуналтай новч Морь уралдууланаа гээд солиорч байх юм өв соёл гэх шиг ТУВААН малчдын зовлогоор мөнгө хийдэг нударган ФЕОДАЛ байхгүй юу даа энэ тэнд Морины бооцоот уралдаан явуул гэж УИХ шаардаад байгаа малчид юуны Моирны уралдаан байхав үхэх сэхээх дээрээ тулчихаад байхад Морь уралдуунаа гээд улайрч байх юм үр дүнд нь хөөрхийлөлтэй унаач хүүхдүүд малчид золигт гардаг ш дээ АРДЧИЛСАН НАМЫН ЭРХЭМ УИХ ГИШҮҮН ТУВААН ОДОО БОЛИОО
Амжилт цаг хүнд үед засгийн газар сайн байна