Нийгэм мэдээ

"Аялагч" авто клубийн залуус өвөлжилт хүндэрсэн малчдад туслахаар зүүн аймгуудыг зорилоо

Өвөлжилт нэн хүнд байгаа зарим сумдын малчдад туслахаар “Аялагч” автоклубын залуучууд гар нэгдэн ажиллахаар болсон тухайгаа нийгмийн сүлжээгээр хуваалцлаа.

Тэд эхний ээлжинд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумд цасанд боогдсон иргэдийг сумын төв рүү нүүлгэх болон цугласан бусад хандивыг иргэдэд хүргэхээр зорьсон. Тус хандивын аянд нийт 8-9 сая төгрөгийн мөнгөн хандив цуглажээ. ААН-үүдийн хандиваас дурдвал автомашины түлш, эм эмийн бүтээгдэхүүн, хувцас, мөнгөн хандив зэрэгт зарцуулах аж.  

Аялагч автоклубын гишүүд: “Бид хамгийн түрүүнд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум аймаг руу очсон. Харин одоо Тус сумд өвөлжилт хүндэрсэнтэй холбоотойгоор 11 сараас хойш аймаг, сумын төв рүү холбоо барьж чадаагүй 20 гаруй айл байгаа юм билээ. Тэр айлуудад л очихыг зорьж байна. Одоогоор Эрдэнэцагаан сумын 6-р багын өвөлжилт хүндрэлтэй байгаа айлуудруу хөдлөх гэж байна" гэлээ.

Тэд 5-7 хоногийн хугацаанд 15-20 айлд тусламж үзүүлэх төлөвлөгөөтэй байгаа бөгөөд чадвал үүнээс ч олон айлд туслах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-02-27 11:33

Махыг дууст�##� чануулаад идчихвээ хавар урт шүү

Холбоотой мэдээ

Back to top button