Нийгэм мэдээ

Малчид: Үхсэн ямаанаас 30-90 грамм ноолуур гарч байна

Өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрч өнгөрсөн арваннэгдүгээр сараас хойш нөхцөл 17 аймгуудад зудын байдалтай байна.

Өнөөдрийн байдлаар нийт улсын хэмжээнд 1.5 сая мал хорогджээ. Хөдөө орон нутгаар үхсэн ямаагаа борлуулж эсвэл ямааны арьсаа самнаж байгаа талаар малчид ярьсан билээ. Үүнтэй холбоотойгоор өвөлжилт хүндэрсэн хоёр аймгийн малчидтай холбогдлоо.

-Үхсэн ямаа ямар хэрэгтэй байв гэж дээ, ямаагаа зарахгүй хаяж байгаа-


-Өвөлжилт хэр байна вэ, үхсэн ямааг худалдаж авч байна гэсэн мэдээлэл байна, энэ талаар?

-Өнөөдрийн байдлаар манайх тал малаа алдсан. Ченж нар анх нэг хэсэг үхсэн ямааг 18-20 мянган төгрөгөөр худалдаж авч байсан. Одоо ченж нар үхсэн ямаа авахаар ирэх нь багассан.

-Үхсэн ямаагаа самнаж байгаа юу, нэг ямаанаас хэр зэрэг ноолуур гарч байгаа вэ?

-Ямааны арьсаа шулаад самнаж, байгаад хаяж байна. Үхсэн ямааны арьснаас 50 орчим гр ноолуур гарч байна. Хаврын цагт хэдэн ямаагаа самнаж, орлоготой болдог бидэнд самнах ямаа үлдсэнгүй дээ.

Хэнтий аймгийн Баян-Адарга сумын малчин


-Танай сумаар үхсэн ямаа худалдаж авч байгаа хүмүүс байна уу?

-Нэг хэсэг 20 орчим мянган төгрөгөөр худалдаж авч байсан. Одоо авч байгаа эсэхийг нь сайн мэдэхгүй л байна. Ямартай ч хэд хэдэн удаа манай гадаа ирсэн.

-Үхсэн ямаагаа зарахаар хадгалж байгаа юу, хаяж байгаа юу?

-Бага ч болтугай хэдэн гр ноолуурыг нь самнаад хаяж байгаа. Үхсэн ямаанаас янз янзын ноолуур гарч байна. 30-90 орчим гр ноолуур гарч байна. Яаж зүгээр хаях вэ дэ гэж бодоод хэд самнаад л хаяж байна. Үхсэн малаар хүмүүс юу хийх вэ дээ, зараад яахав. Хаврын цагт ямаа самнахтай зэрэгцээд хүмүүс ямаа самнаж мөнгө олдог юм. Энэ хавар хаа хаанаа хүндхэн байх нь дээ.

Сүхбаатар аймгийн Дарьганга сумын малчин

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button