Нийгэм мэдээ

МУБИС, АШУҮИС, ХААИС: Хүсэлт өгсөн малчин айлын оюутнуудад чөлөө олгоно

Хөдөө орон нутаг, дийлэнх аймгуудын нутаг дэвсгэрт цас зудын нөхцөл үүсч байгаль цаг уурын давагдашгүй хүчин зүйлийн улмаас мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилт хүндэрсэнтэй холбоотой зуданд нэрвэгдсэн орон нутгийн малчдад туслах шаардлага бий болсон.

Монгол Улсын Засгийн Газрын 2024 оны хоёрдугаар сарын 14-ний хуралдаанаар улсын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн.

Зудын нөхцөл, хаваржилт хүндэрсэнтэй холбоотойгоор их дээд сургуулиуд эхнээсээ орон нутгийн оюутнууддаа хичээлээс түр чөлөөлөх сургалтын үйл ажиллагаандаа зохицуулалт хийгээд эхэлжээ.

ШУТИС- Малчин өрхийн суралцагчийг өөрийн хүсэлтийн дагуу 2024 оны хоёрдугаар сарын 19-өөс 2024 оны гуравдугаар сарын 22-нийг хүртэл дөрвөн долоо хоног хичээлээс түр чөлөөлөх сургалтын үйл ажиллагаанд зохицуулалт хийсэн.

СУИС- Оюутнууд өөрийн сурч буй салбар сургуулийнхаа сургалтын албанд хүсэлт гаргах юм бол тухайн оюутны нөхцөл байдлыг харгалзан үзэж хугацааны уян хатан байдлаар чөлөө өгөх болно. Одоогоор сургалтын албандаа хүсэлт өгсөн оюутан байхгүй байна. Мөн манай сургуулийн оюутны зөвлөл өнгөрсөн долоо хоногийн даваа гарагаас эхлээд өвөлжилтийн байдал хүн байгаа аймгуудад сайн үйлсийн аян өрнүүлж байна.

ХААИС- Манай сургуулийн хувьд оюутнуудаас санал асуулга аваад эхэлсэн. Санал асуулганы үр дүнгээс хамаараад сургалтынхаа үйл ажиллагааг зохицуулах эсэхээ шийднэ. Одоогоор яг шийдсэн асуудал байхгүй байна.

АШУҮИС- Зудын нөхцөл, хаваржилт хүндэрсэнтэй холбоотойгоор суралцагчдад гэр бүлдээ туслах боломж олгох зорилгоор  2024 оны хоёрдугаар сарын 26-ны өдрөөс гуравдугаар сарын 17-ны өдрийг дуустал малчин өрхийн суралцагчийн өөрийн хүсэлтэд үндэслэн хичээлээс чөлөө олгохоор шийдвэрлэсэн. 

МУБИС- Малчин өрхийн суралцагчийг өөрийн хүсэлтийн дагуу 2024 оны хоёрдугаар сарын 19-өөс 2024 оны гуравдугаар сарын 22-нийг хүртэл дөрвөн долоо хоног хичээлээс түр чөлөөлөх сургалтын үйл ажиллагаанд зохицуулалт хийсэн.

МУИС – Манай сургуулийн удирдлагууд өглөө шуурхай хуралдаан хийж эхэлсэн. Уг хурлаар орон нутгийн оюутнуудад чөлөө олгох эсэх асуудал яригдаж байна. Хурал үдээс хойш тарах учир тэр үед мэдээллийг өгье зэрэг хариултыг бидэнд өгсөн юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button