Нийгэм мэдээ

С.Дэлгэрмаа: ЭМЯ элэгний вирустэй иргэдийн нэрээр 13.5 тэрбумыг идсэн

Элэгний В, Д вирустэй тэмцэгчид ТББ-аас 13.5 тэрбум төгрөгөөр элэгний Д вирусийн меркуледикс тариагаа авч хамтдаа элэг бүтэн амьдаръя сэдвээр мэдээлэл өглөө.

-Элэгний Д вирусийн улмаас жилд 5,400 хүн нас барж байна-

Элэгний В, Д вирустэй тэмцэгчид ТББ-ын удирдах зөвлөлийн дарга С.Дэлгэрмаа

"Монгол Улсад өнөөдрийн байдлаар элэгний В, Д вирустэй 450 мянган иргэн байдаг. Эдгээрээс Д вирусийн идэвхжилтэй 150,000 хүн байдаг.

Бид Д вирусийн тарианд хамрагдахын тулд 2016 оноос хойш ЭМЯ-ны сайд болон бусад хүмүүст хандаж, мэдэгдэл, шаардлага хүргүүлж байсан. Гэсэн ч өнөөдрийг хүртэл онцын шийдэлд хүрсэнгүй. Элэгний Д вирусийн тариа 2014 онд ОХУ-д гарсан. ЭМЯ-нд уг тариаг оруулж ирэх тал дээр хамтарч ажиллахыг олон удаа шаардсан боловч ажилласангүй. Тариаг хүлээгээд хүмүүс нас барж байна. Жилд гэхэд л 5400 хүн нас барж байна шүү дээ. Энэ нь Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүрлээ.

Иргэд 2023 онд жагсаж байж, АНУ-д гарсан 30 ширхэг тариа оруулж ирсэн боловч яаман дээр ирээд хэн авсан нь мэдэгдэхгүй замхарсан. ЭМЯ ажиллахгүй байгаа тул бид ОХУ руу явж, элэгний Д вирусийн тарианд хамрагдах эрхийн бичигтэй ирсэн.

2023 онд УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн улсын төсөвт 13.5 тэрбум төгрөг төсөвлөгдсөн гэж ярьж байсан. Татвар төлөгч нарын мөнгөнөөс элэгний Д вирусийн тариагаа авахгүй бол бидэнд эдийн засгийн боломжгүй байгаа юм. Энэ талаар ЭМЯ-нд шаардлага өгсөн ч хариу өгөөгүй.13.5 тэрбум төгрөгийг ЭМЯ зориулалт бусаар зарцуулсан.

Хоёр жилийн өмнө 37 настай эмэгтэй Д вирусийн улмаас тариаг мөн ч их хүлээлээ дээ гэж дамжуулаарай гээд өнгөрсөн байдаг. Иймд элэгний Д вирусийн тариаг хурдан оруулж ирэхийг ЭМЯ-наас шаардаж байна" гэлээ.

Ц.НАРАНЦАЦРАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2 сар 19, 2024 18:22

Хулгайчууд хаа сайгүй, хөдөө хотгүй төрийн байгууллагуудад үүрлэсэн. Тэднийг хайр найргүй ш�##�гаж, хамаг хөрөнгийг нь хураагаад байв�##� энэ их хулгай, авилга зогсоно доо

Зочин
Зочин
2 сар 19, 2024 19:33

Элэгний B, D вирусын х�##�дварын ихэнх нь бэлгийн замаар х�##�дварласан тохиолдол байдаг гэсэн суд�##�гаа байдаг. Үүнд анхаармаар санагддаг.

Зочин
Зочин
2 сар 19, 2024 21:53

Муу хулгайчуудыг нь цааз�##�ж элэгний донор болго!!!

Зочин
Зочин
2 сар 20, 2024 11:21

ОДОО ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУД ӨВЧТӨНИЙХӨӨ ЭРҮҮЛ МЭНДЭЭС УРЬТАЖ МӨНГӨ ЧААХЫГ УРЬТАЛ БОЛГОДОГ БОЛСОН.ЭМНЭЛГЭЭС АВРАЛ ХАЙЖ ИРСЭН ӨВЧТӨНИЙГ МӨНГӨ Л ГЭЖ ХАРДАГ ШҮҮ ХЭЛСЭН МӨНГИЙГ НЬ ӨГӨХГҮЙ БОЛ ОРИЛУУЛААД ЧАРЛУУЛААД ХАРААД ШООЛООД ИНЭЭГЭЭД ТАВЛААД СУУЖ БАЙДАГ ШҮҮ.ДЭЭРЭЭ ТОП ХУЛГАЙЧУУДАА СҮСЭГЛЭН ЗАЛСАН ҮХЭР ХОЧИТ ТЭНЭГ МОНГОЛЧУУДЫГ ЗАЯА НЬ ОРХИЖЭЭ ХОХЬ ЧИНЭЭ ХОХЬ ЧИНЬ

Холбоотой мэдээ

Back to top button