Нягталъя: КУДС-ийн захирал Ж.Солонго 2023 онд оюутнаа зоджээ

Кино урлагийн дээд сургуулийн захирал Ж.Солонго нь оюутнаа зодож, биед нь халдсан талаарх мэдээлэл, бичлэг цахим орчинд олны анхаарлыг татаад байна.
Үүнийг нягталбал, КУДС-ийн хоёрдугаар курсын оюутан 19 настай Б-г 2023.03.07-ны өдөр сургуулийн үүдээр орох гэтэл тодорхой шалтгаангүйгээр зодож биед нь гэмтэл учруулж, биеийн ил хэсгүүдэд сорви үүсгэсэн талаарх баримт бүхий зураг цахим орчинд тавигдсаныг үндэслэж цагдаагийн байгууллагаас КУДС-ийн захирал Ж.Солонгыг шалгаж арга хэмжээ авсан байна.
Ж.Солонго 1997 оны гуравдугаар сард Төрийн өмчийн хорооны даргын тушаалаар "Монгол кино үйлдвэр"-ийн захирлаар томилогдсон байдаг.
Түүнд холбогдох "Монгол кино" нэгтгэлийн хөрөнгийг албан тушаалаараа далайлган, өөртөө унацтайгаар ашиглаж, эд хөрөнгийн дансыг дур мэдэн хувьдаа зарцуулсан гэх 16 баримт байгааг эх сурвалжууд мэдээлж буй. Эл баримтуудыг ил болгосон хоёр ажилтан халагдаж, "Монгол кино" үйлдвэр түүхийн маш ховор эд зүйлсээ алдсан аж.
Мөн кино үйлдвэрийн байрыг түрээслэн, сургалт явуулж байсан "Харцага" кино урлагийн дээд сургуулийг хааж, одоогийн КУДС-ийн суурийг тавьсан гэдэг. Гэвч төрийн нэрээр байгуулагдсан КУДС тун удалгүй хувийн сургууль болж, 50 орчим хувь нь Ж.Солонгын эзэмшилд очсон. Түүний өмч хөрөнгийг баталгаажуулсан буюу КУДС-ийг байгуулахад хөрөнгийнх нь 50 хувийг Ж.Солонго хувиасаа гаргасан гэсэн баталгааг Төрийн өмчийн хороо гаргаж өгсөн байдаг.
Түүний хувьд оюутнуудаа дарамталдаг, ёс зүйгүй харьцдаг, биед нь халддаг гэх яриа бий. Тэгвэл өнгөрсөн оны гуравдугаар сарын 07-нд түүний бусдад гар хүрч буй бичлэг цахим орчинд ил болсон аж.
Ц.НАРАНЦАЦРАЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3-n zahiral bsan Soronzon-n duu
Эгч нь гэх г�##�зуу чавганц Соронзон 3-р сургуулийг самарсан одоо ч с�##�ахгүй хашгичсаар явна. Түүний дүү гэх энэ Солонго гэх бас нэг г�##�зуу хар өвгөн бас л КУДС-иыг самарч яваа юм байна. Эгч дүүсээрээ ийм г�##�зуу хар хогнуудыг тэр хар гэрт хорьж байгаад цааш харуулу чаддаггүй яачихсан төр вэ.
БИ ОЧООД НААД ӨВГӨНИЙГ ЧИНЬ БАЛБАЧИХЬЯ МИНИЙ АРЫГ ДААХИЙМУ БАС ГОНШИГНООД БАЙХЫМУ НҮДЛЭЭ ШҮҮ ЛАЛАРЫГ
Outnaa zoddog deed surguuliin zaxiral baidag gedgiig odoo l sonsoj baina Araatan shinjtei zerleg buduuleg balmad xargis uvguniig nen darui xalax xeregtei
Тийм маниусын сурсан сургуульд зодох нь бүү хэл үргэлж соёлтой маш сайхан харьцдаг. Жирийн танихгүй багш хүртэл намайг цоожтой ха�##�ганы гадаа зогсож байгааг хараад түлхүүр авчирч онгойлгож оруулж байсан. Би тэр багшийн шавь биш. Царайг нь бол мэдээж зөндөө харж байсан. Их дээд сургуулийн багш нар, бас банкныхан, дээд �##�бан туша�##� хашдаг хүмүүс онцгой сахйан ааштай тусч байдаг. Ядаж л чамтай таних танихгүй ч сайхан мэндэлдэг. Урлагаар бол сонгодог урлаг гэдэг шиг их дээд сургууль бол дан дээд боловсролтой соёлтой хүмүүс маш сайхан харилцаанд болон орчинд байдаг газар.
Төрийн �##�банд байдаг бол х�##�чихад болоо биш үү !