Залуучууд техник түрээсэлж цасанд боогдсон замыг цэвэрлэж байна

Өвөлжилт хүндэрч цас ихээр орсноор хөдөөгийн багуудын зам даваа хаагдаж, мал бэлчээрлэх боломжгүй болж малчид маань Өвөл, Хавартаа зутруухан онд орж байна. Эдгээр асуудлаас шалтгаалж зарим сумын малчид төв суурин газар руугаа явж чадахгүй нөхцөл байдалтай байна.
Өнгөрсөн өдрүүдийн шуурганаас болж цасны зузаан нэмэгдэж хөдөө орон нутгийн зам боогдож, даваа гүвээ хаагдаж замгүй болсон. Үүнээс шалтгаалж зарим сумын малчдад асуудал үүсээд байгаа юм.
-Хөрлөж хатуурсан, мөстөж зузаарсан цасыг цаг алдалгүйгээр өндөр хүчин чадалтай техник хэрэгсэл ашиглан сэтэлж, гаргах хэрэгтэй байна-
Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Согоот багын малчин
Малчдад юу хэрэгтэй байна вэ гэхээр бидэнд өвс тэжээлийг нь татаад өгчих техник хэрэгтэй байна. Цасанд боогдсон замыг цэвэрлэж өгөх хэрэгтэй байна. Хямд үнээр өвс тэжээлээ өгөх сэтгэл л байвал болно доо. Малчид бид ард иргэдээс тусламж гуйгаад байдаггүй нүүдэл ард шүү дээ. Цасны зузаан тал газраа 30-50 см, жалга гуундаа 1-1 метр 10 см-аас дээш байна. Ийм нөхцөлд бидний хувьд өвс тэжээлдээ явж чадахгүй сумын төв рүү эмнэлэг, хүнсээ базаах тал дээрээ хүндрэлтэй байна. Тийм учраас нэн тэргүүнд зам харгуй гаргах ажил л бидэнд хэрэгтэй байна.
Мөн Төв аймгийн 27 сумын хэмжээнд цас зуд ихтэй, зам харгуй боогдсон байдалтай байна. Тухайн аймгийн залуучууд нэгдэж эрсдэлтэй байгаа сум руу техник түрээсэлж зам гаргах зохион байгуулж байгаа аж. Тэдний хувьд нутаг орныхоо залуучуудаас хандивын дэмжлэг авч түрээсэлж байгаа бөгөөд түрээсийн үнээс гадна шатахууны зардалд ихээхэн мөнгө зарцуулж байгаа гэнэ. Мөн зам цэвэрлэх ажил нэг суманд 2-3 хоног зарцуулж байгаагаа хэлсэн юм.
Экскаватор, Ковш, Хүнд машин механизмын үнийн тухайд 40-178 сая төгрөгийн үнэтэй байна. Харин өдөр, сар, жилээр түрээслэхэд 100 мянган төгрөгөөс нэг сая төгрөгийн хооронд байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Болоош дээ. Сайн байна з�##�уучуудаа. Ийм сэтгэлтэй байгаад баярл�##�аа.
Зуд болохоор д�##�имдуулж хулгайч баячууд хагартлаа баяжихндээ. Өндөр үнээр түрээслээд бүх юмныхаа үнийг тулт�##� нэмээд.
Энэ түр зуурынл хэрэг ахиад зуд болдгоороол болно харин монголчууд авилга хулгаачдааа с�##�жээж ядаж сонгос шиг хөгжинө хуулин хууль шиг иргэдэн шудрага авилга хулгаад хатуу ял өгдөг тиим болчуул зуд сонин биш болон хөдөөнии м�##�чид дулаан байшин м�##�ын том хашаа гээл эхлэндээ
Хөгжихөд 3 хүчин зүйл нөлөөлдөг хуультай.1-рт цаг уурын нөхцөл.Ядаж 3 улирлын хувцас зузаан ханатай байшин хэрэггүй.жилд 2-3 ургац хураадаг байх.2-рт газар зүйн байршил.3-рт хүн амын тоо,нягтр�##� .
Монголын З�##�уучуудын холбоо гэж байгуулга уг нь байсан да. Одоо байна уу? Энэ цас, зудтай байхад з�##�уучууд аа ури�##�аад, юм хийдэггүй ээ.
Хуучин Эвлэлийн Төв Хороо гэж байсан тэр байшинг түрээслээд л жаргаад суудаг байх да дарга байгаа бол. Аливаа газар даргаараа юм да.