СПОРТ

Монголын шигшээ баг Мьянмарын шигшээ багтай өнөөдөр тоглоно

Монголын шигшээ баг Мьянмарын шигшээ багтай Мьянмарын хуучин нийслэл Мандалай хотын 31 мянган хүний суудалтай Мандалар Тири цэнгэлдэхэд Дэлхийн аваргын урьдчилсан шатны ээлжит тоглолтоо хийнэ.

Тоглолт Улаанбаатарын цагаар өнөөдөр 19:30 минутад эхэлнэ. Монгол Улсын шигшээ багийн хувьд өнгөрсөн долоо хоногт Камбожи улсад очин долоо хоногийн эрчимтэй бэлтгэл хийн Камбожийн үндэсний шигшээ багтай нөхөрсөг тоглолт хийж 1:1 харьцаатай тэнцсэн.

Одоогоор манай баг хэсэгтээ дөрвөн тоглолтоос гурван оноо авч, дөрөвдүгээр байрт бичигдэж байна. Харин манай улстай тоглох Мьянмарын шигшээ баг гоолын зөрүүнээс шалтгаалан хэсгийн сүүлийн байрыг эзэлж буй.

П.УРНАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button