НийгмийнНийгэм мэдээ

Малчдад сэтгэлзүйн зөвлөгөө үнэ төлбөргүй үзүүлэх баг Дундговиос ажлаа эхэлнэ

Улсын хэмжээнд хаваржилт хүндэрч, нийт нутгийн 80 гаруй хувь цасан бүрхүүлтэй, 20 аймгийн 190 сум, нийслэлийн хоёр дүүрэгт нөхцөл байдал хүндрээд байна. Олон тооны малаа алдсан малчдын сэтгэл санаа тогтворгүй, сэтгэл түгшилттэй, зарим нь сэтгэл гутралд орж шөнө унтаж чадахгүй байгаа аж. Уг нөхцөл байдалд тулгуурлан Монголын Урлагийн Сэтгэл Заслын Холбооны тэргүүн, нийгмийн ажилтан, арт терапис В.Бэрцэцэг цахим хуудсаараа дамжуулан малчдад сэтгэлзүйн зөвлөгөө өгөх баг бүрдүүлж эхэллээ. 

-Зудад малаa алдсан малчдад зориулсан сэтгэлзүйн зөвлөгөө, сэтгэл заслын бүлгийн үйлчилгээ 1-4 удаа үнэ төлбөргүй үзүүлнэ-

-Та нийгмийн сүлжээгээр дамжуулан малчдад сэтгэлзүйн зөвлөгөө үзүүлнэ гэсэн. Тэдэнд хэрхэн, яаж хүрч үйлчлэх гэж байна вэ? 

-Уудам өргөн тал нутагтай Монголчуудын минь хөдөө тал нутагт эзэн нь болдог малчдадаа байгаа зүйлээрээ тусалъя гэж шийдсэн. Би чаддаг зүйлээрээ сэтгэлзүй, сэтгэл заслын үйлчилгээгээ үзүүлэхээр гуравдугаар сарын дундуур Дундговь, Хөвсгөл аймгуудаар эхлээд баг бүрдүүлж явах гэж байна. Зудад малаа алдсан малчдад зориулсан сэтгэлзүйн зөвлөгөө, сэтгэл заслын бүлгийн үйлчилгээ 1-4 удаа үнэ төлбөргүй үзүүлнэ.

Ээж минь Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Шарга багийн малчин байсан. Одоо Хөвсгөл аймагт амьдардаг. Тэр ч утгаараа малчин хүний амьдрал надад их ойр байдаг юм л даа. Хүн бага ч гэсэн чаддаг зүйлээрээ нэгэндээ туслах юутай сайхан. Бидэнд нөөц, боломж, бололцоо бий.

-Таны эхлүүлэх гэж байгаа сайн үйлсийн ажилд хэдэн сэтгэлзүйч нэгдэж байгаа вэ? 

-Яг тэд гэсэн тоо одоогоор гараагүй байна. Ямартай ч эхнээсээ хүмүүс холбогдоод нэгдье гэж байна. Тэгэхээр сэтгэлтэй зүтгэлтэй хэн бүхэн нэгдэж болно шүү. Одоо бол багаа бүрдүүлэх дээр төвлөрч байна. 

-Малчдын сэтгэл зүй маш хүнд байдалд байна. Тэгэхээр та бүхэнтэй яаж холбогдох вэ? 

-Бид нартай хүссэн үедээ холбогдож болно. Хамгийн эхэнд дээр дурдсан хоёр аймаг руу явна. Харин дараа нь Сүхбаатар, Хэнтий аймаг руу явах төлөвлөгөөтэй байгаа. Мөн хүмүүсийн хүсэлтээр хаашаа ч явж мэднэ. Өмнөговь аймгаас надтай холбогдож, тусламж хүссэн. Тэгэхээр гуравдугаар сарын сүүлээр л явж таарах байх. Маш олон хүн хандаж байгаа учраас өргөн хэмжээний баг бүрдүүлэх хүсэлтэй байгаа. Хэнд бүхэнд нээлттэй шүү. 

-Танд баярлалаа

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ц. Наранцацрал

СУИС-ийн харьяа РТМУС-ийг сэтгүүл зүй чиглэлээр сурч, төгссөн. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жил ажиллаж байна. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2 сар 26, 2024 08:13

Хоосон үгээр хоол хийхгүй

Холбоотой мэдээ

Back to top button