Гадаад мэдээДЭЛХИЙ

Японы саран дээрх хөлөг хүлээлтийг давж, ажилласаар байна

Нэгдүгээр сарын 19-ний өдөр Японы “SLIM” нэртэй хөлөг саран дээр газардсан. Тус явдлын дараа Япон саран дээр газардсан дэлхийн тавдахь орон болж, рекорд тогтоосон байдаг. Тус хөлөг эрдэмтдийн хүлээлтийг давж, таамаглаж байснаас удаан хугацаанд ажилласаар байгаа юм.

“SLIM” буруу байрлалтай газардсан тул нарны хавтан нь эгц дээшээ бус баруун тал руу хазайсан. Үүний улмаас нарны хавтан нь зай хураагуураа цэнэглэх шаардлагатай хэмжээний нарны гэрэл авч чадахгүй байсан тул хоёр цаг ажиллаад л унтарчээ.

Тухайн үед Японы сансрын агентлагийн эрдэмтэд нарны тусгал сар дээр өөрчлөгдөж, нарны хавтан дээр тусна гэж найдаж байна хэмээсэн юм. Азаар эрдэмтдийн найдаж байсны дагуу “SLIM” унтарснаасаа арван өдрийн дараа асаж, шинэ зураг авч удирдлагын алба руу илгээсэн байна.

SLIM хамгийн сүүлд унтрахаасаа өмнө авсан зураг, эх сурвалж: CNN

Гэвч “SLIM” хөлөг нэгдүгээр сарын 31-ний өдөр дахин унтарчээ. Японы сансрын агентлагийн эрдэмтэд мэдэгдсэнээр саран дээр шөнийн мөчлөг эхэлсэн тул “SLIM” хоёр долоо хоногийг гэрэлгүй, маш хүйтэн орчинд өнгөрөөсөн байна.

Сарар дээр мөчлөг болж байхад температур -133 цельс градус хүртэл унадаг юм. “SLIM” ийм нөхцөлийг тэсвэрлэх чадваргүй бүтээгдсэн. Тэгвэл Японы сансрын агентлаг өнгөрсөн амралтын өдрүүдээр тус хөлгөөс хариу хүлээн авчээ. Үүний дараа тус агентлаг саран дээр нэмэлт ажиглалт хийх боломж гарсанд баяртай байна хэмээжээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button