Үндэсний алтан цом: Төв аймаг шигшээ наймд шалгарлаа

Үндэсний алтан цомын төлөөх барилдааны хагас шигшээ буюу гуравдугаар тойргийн гурав дахь өдрийн эхний барилдаанд Төв аймгийн баг Дорноговь аймгийн багтай учраа тааран өрсөлдсөнөөс Төв аймгийн баг 19:6-аар ялж, шигшээ наймд шалгарлаа.
Төв аймгийн багт улсын начин Г.Ганжад /1/ дөрөвдүгээр тойргоос сэлгээнд сууж, түүний оронд барилдсан аймгийн арслан П.Эрхэмжаргал /1/, улсын начин Д.Хүдэрбулга /4/, аймгийн арслан Л.Даваажамц /5/, аймгийн арслан Н.Дашдаваа /4/, аймгийн арслан Л.Энхтүвшин /4/ нийт 19 даваа авсан бол Дорноговь аймгийн багт улсын начин Х.Оргилболд /0/, дөрөвдүгээр тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн заан Б.Түвшинтулга /0/, аймгийн арслан М.Бямбадорж /2/, аймгийн арслан Б.Бадрал /1/, аймгийн арслан Б.Батсайхан /1/, аймгийн арслан Х.Очирхуяг /2/, нийт зургаан даваа авав.
Төв аймгийн багийн дасгалжуулагчаар улсын харцага Л.Бадарч, Ө.Даваабаатар, чөлөөт бөхийн ОУХМ Л.Энхбаяр, Дорноговь аймгийн багийн дасгалжуулагчаар аймгийн хурц арслан Ё.Эрдэнэжаргал нар ажиллалаа.
Д.УЛСАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.