СПОРТ

Аваргууд шинэ улирлыг хожлоор эхлүүллээ

Сагсан бөмбөг сонирхогчдын хүсэн хүлээдэг тэмцээнүүдийн нэг Үндэсний лиг өчигдөр МҮЭСТ ордонд нээлтээ хийлээ. Нээлтийн үйл ажиллагаатай хамт хоёр гоёмсог тоглолт явагдсан.

Эхний тоглолт лигийн хүрэл медальт Д.Буян-Өлзий эзэнтэй “Өвөрхангай Тэнүүн Өлзий” болон Үндэсний лигийн хошой мөнгөн медальт “Ховд Шонхорууд” багуудын хооронд болсон юм. Энэхүү тоглолтод 108-96  харьцаатай Өвөрхангай аймгийн баг хожлоо.

“Өвөрхангай Тэнүүн Өлзий” багаас тус тоглолтод Т.Ууганбаяр 21 оноогоор багаа тэргүүлсэн. Ш.Жамц 19, Б.Тамжид 17, Э.Цэрэнбаатар 15 оноо авч багаараа 42 хувьтай довтолжээ. Харин эсрэг багаас Ц.Отгонжаргал 24 оноо, 6 самбар, 5 оновчтой дамжуулалт өгч багаа манлайлсан байна. 

Үндэсний лигт сүүлийн гурван жилд дараалан түрүүлээд буй Т.Ариунболд эзэнтэй “Архангай Алтан Дорнодын Дайчид” баг нээлтийн тоглолтоо Үндэсний лигийн алт, мөнгө, хүрэл медальтай, З.Баясгалан эзэнтэй “Сүхбаатар Дарьганга Альянс тех” багийн эсрэг хийлээ. Үзэгчдийн анхаарлын төвд байсан энэхүү тоглолт эцсийн мөчид шийдвэрлэгдсэн. Тоглолтын эхний үеийг Сүхбаатар аймгийн “Дарьганга Альянс Тех” баг давамгайлалттай эхлүүлж чадсан. Харин хоёрдугаар үед  “Дайчид” онооны бага зэрэг тэргүүлэлийг олж авч тоглолтын турш бага зэрэг давамгайлалтай явсаар байв. Гэхдээ “Сүхбаатар Альянс Тех” багийн залуучууд нэгээс хоёр довтолгооны зөрүүтэй ойрхон явсаар эцсийн мөчид очсон.

Сүүлийн нэг минут дээр тун сонирхолтой өрсөлдөөн явагдаж хоёр баг ээлж дараалан довтолгоонуудаа амжилттай болгож байлаа. Улмаар тоглолт дуусахад найман секунд дутуу байхад Архангай аймаг 110-109-ээр тэргүүлж явсан бөгөөд хажуугаас тэд бөмбөгийг тоглолтод оролцуулсан. Гэсэн ч Сүхбаатар аймгийн баг бөмбөг таслаж тоглолтын турш 31 оноо авсан А.Анандын довтолсон ч амжилтгүй болсон. Улмаар ОУХМ Т.Санчир дээр алдаа гарч нэг чөлөөт шидэлтээ амжилттай болгосноор 111-109 харьцаатай “Архангай Алтан Дорнодын Дайчид” шинэ улирлыг ялалтаар эхлүүлэв.

Тус тоглолтод ОУХМ Т.Санчир 31 оноо, 6 самбар, 4 оновчтой дамжуулалтыг өгч багаа тэргүүлсэн бол Үндэсний тэргүүн хэсэгт эхний тоглолтоо хийсэн залуу тоглогч О.Тулга 20 оноо, 8 самбар, 5 оновчтой дамжуулалт өгч сайн тоглолтын гаргасан байна. Үндэсний лигийн дараагийн тоглолтууд Лхагва гарагт 18:00 цагаас МҮЭСТО-нд явагдана.

Б.ДАЛАЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
StevSlarie
StevSlarie
2020-01-28 14:30

Cephalexin Low Cost [url=http://abuycialisb.com]cialis canada[/url] Propecia Nice buy cialis Generic Free Shipping Clobetasol 0.05% Psoriasis

LesOrdiff
LesOrdiff
2020-02-06 22:48

Propecia Para Ellas http://abuycialisb.com - buy cialis online Buy Albendazole cialis for sale India Online Pharmacy

Холбоотой мэдээ

Back to top button