Нийгэм мэдээ
Баян-Өлгий, Баянхонгор аймгийн зарим газар зам даваа хаагдсаныг нээлээ

Өчигдөр /2024.02.28/ Баян-Өлгий аймгийн төвөөс баруун тийш 150 км-т орших Цэнгэл сум II багийн “Хаг”, Баянхонгор аймаг, Галуут сумын Хайрхан багийн “Бунхант” мөн аймгийн Эрдэнэцогт сум, Угалз багийн “Дээд жаргалант” орчим газруудад зам даваа цасанд боогдож зорчих хөдөлгөөн хязгаарлагдсан тухай дуудлага хүлээн авсан.
Дуудлагын дагуу дээрх аймгуудын Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, хаагдсан зам давааг нээж, малчдад шаардлагатай нүүрс, түлээ, өвс тэжээл хүргэж өгч ажиллалаа.
Хэнтийн уулархаг нутаг, Дорнодын талд цас орж, цасан шуурга шуурах төлөвтэй байгаа тул малчид, иргэд аюулгүй байдлаа хангахыг зөвлөв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.